Saturday 13 December 2014

Мэдлэг бол хүч (knowledge is power) болон Өвөр Монголоос төрсөн сэтгэгдэл



Өвөр Монголын Их Сургууль, Өвөр Монголын Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль, Өвөр Монголын Багшийн Их Сургууль, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулиудын урилгаар очиж лекц уншив. Сайхан монголчуудтай танилцлаа. Монгол улсад Солонгосын соёлын нөлөө их болж байгаа. Харин Өвөр Монголд Монгол улсынх маш их байдаг юм байна. Бидний уран зохиол, урлаг, дуу хөгжим маш их эрэлттэй байх юм. Хятад, ЗХУ-ын харилцаа 1960-аад онд муудтал кирилл үсгийг сургуулиудад нь Монгол эрдэмтэд очиж заадаг байсан учир өдгөө ч зарим нь кирилл үсэгтэй.

Wednesday 29 October 2014

Монголын Эдийн Засгийн Холбоо байгуулагдав

Байх ёстой мөртлөө байгуулагддаггүй мэргэжлийн холбоо маань байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлж байгаад тун баяртай байна! Эдийн засгийн шинжлэх ухааныг Монголд дэлхийн жишгээр нь хөгжүүлэх гэсэн чин эрмэлзлэл, үйл хэрэгт тань амжилт хүсье!

Эхний үйл ажиллагааных нь зар:

Thursday 2 October 2014

Үйлдвэрлэлийн хүчин зүйлс: капитал, хөдөлмөр, технологи


“The ideas of economists and political philosophers, both when they are right and when they are wrong are more powerful than is commonly understood. Indeed, the world is ruled by little else. Practical men, who believe themselves to be quite exempt from any intellectual influences, are usually slaves of some defunct economist.”  John Maynard Keynes

"Эдийн засагчид болон улс төрийн философичдын үзэл бодол нь зөв байхдаа ч, буруу байхдаа ч хүмүүсийн боддогоос хамаагүй илүү нөлөөтэй. Үнэндээ ертөнцийг тийм үзэл бодол л жолооддог. Оюун санааны ямар нэгэн үзэл санаанаас өөрийгөө ангид гэж боддог жирийн хүн тэртээ хоцрогдсон нэгэн эдийн засагчийн боол нь байдаг бөлгөө. "  Жон Мейнард Кейнс

Дээрх нэртэй илтгэл тавив. Засгийн эрх барьж буй хүчний хоёр их хурлын гишүүн болон бизнесийн төлөөлөлд. Нэг их хүртээлтэй зүйл болсонгүй, цэц булаалдсан уур амьсгал зонхилов. Гэхдээ 20 минутад багтаах байсан илтгэлийг маань цаг орчим сонсов.

Илтгэлийн эхийг эндээс татан авч уншиж болно:


Saturday 5 July 2014

Монгол улс хэзээ хөгжих вэ?


Косово улсад болсон моно жүжгийн фестивальд ийнхүү амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргаж чадсан - See more at: http://www.info.mn/wap/news/52005.htm#sthash.NjgCQjK7.dpuf
Косово улсад болсон моно жүжгийн фестивальд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргаж чадсан жүжигчинд Монгол улсын Засгийн газрын 120-р тогтоолоор 65 сая төгрөгийн шагнал олгов гэсэн мэдээ уншлаа. Уг мэдээ Олимпийн наадмын алтан медальтныг 4 сая, мөнгөн медальтныг 3, хүрэл медальтныг 2, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Олимпийн зай, жинд алтан медалийн эзэн болбол 2 сая, мөнгө бол 1, хүрэл медаль бол 500 мянган төгрөгийн тэтгэмжийг нэр бүхий 47 хүнд сар бүр насан эцэстэл нь олгож байхаар тогтоож байсныг нь мөн санагдуулав. Яагаад ийм урамшууллыг эрдэмтэддээ өгдөггүй юм бол? Тамирчид дэлхийн спортод, жүжигчид дэлхийн урлагт, эрдэмтэд дэлхийн шинжлэх ухаанд хүч үздэг.


Tuesday 1 July 2014

Иво Велш: зуны амралттай байгаа оюутнуудад өгөх зөвлөгөө

Иво Велш (Ivo Welsh) бол Лос Анжелес дахь Калифорнын Их Сургуулийн (UCLA) санхүү болон эдийн засгийн ухааны профессор бөгөөд Компаний Санхүү номын зохиогч. Уг номыг дэлгэцээр үнэгүй уншиж болдог нь надад их таалагддаг (ийм сурах бичгүүд ихэвчлэн хэдэн зуун доллар байдаг).

3-р хэвлэлтийнх нь төгсгөлийн хэсэгт тэрээр:

Friday 16 May 2014

Миний нэрийг Монгол-482 гэдэг

Зах зээлийн эдийн засаг хэрхэн ажилладаг талаар бидний ойлголт гашлаад байна аа. :) Уул нь зах зээлийг судлах тусам түүнийг улам бүр хүндэтгэх болдог хэмээн 82 оны Нобелын шагналт Стиглер хэлсэн байдагсан. 20 гаруйхан жилд бид хүмүүсийн ухамсрыг өөрчилж чадахгүй, гэхдээ эдийн засагч гэгдэх хүмүүс, эдийн засгийн байгууллагууд нь хүртэл зах зээлийн тогтолцоог үгүйсгээд байдаг болж. Нөөц бололцоог үр ашигтайгаар хуваарилах талаар зах зээлийн системтэй өрсөлдөх систем гэж үгүй.


Sunday 16 March 2014

Дотроос нь хийсэн ажил

2008 оны хямрал өнөөгийн дэлхийн эдийн засаг, санхүүгийн тогтолцооны сул талууд болон эдгээр нь яг хэрхэн ажилладгийг ойлгох боломжийг мэргэжлийн бус хүмүүст өргөнөөр олгосон. Маш сайн олон нийтэд зориулсан хялбаршуулсан баримтат кинонууд хийгдсэн бөгөөд тэдгээрийн нэг нь Дотроос нь хийсэн ажил юм (Inside job).


Thursday 13 March 2014

Нэг оюутан маань ийнхүү асуужээ

Багшаас нэг юм асууя: Монголын эдийн засгийн ирээдүйг та төсөөлж хэлж чадах уу. Ирээдүйгээ (vision) төсөөлж чадахгүй болохоор ямар боловсрол эзэмшүүлэх, эзэмших, яаж ажил дээр ажиллах гэх мэт амьдралын хэв маяг бүрэлдэхгүй байх шиг.

Thursday 6 March 2014

Монгол улсын ирээдүй бол залуус

Хүн амдаа хэр чанартай боловсрол олгосноос аливаа үндэстний эдийн засгийн хувь заяа маш их хамаардаг. Аливаа хүний мэдлэг боловсролоо ашиглан насан туршдаа олох орлогынх нь өнөөгийн үнэ цэнийг эдийн засагчид хүмүүн капитал гэж нэрлэдэг. Аливаа эдийн засаг дахь зам, гүүр, барилга байшин, тоног төхөөрөмж гэх мэт биет капитал зөвхөн энэхүү хүмүүн капиталтай зэрэгцэн оршиж байж л үнэ цэнэтэй зүйл болдог.


Thursday 20 February 2014

Төв Азийн шинэ байлдан дагуулалт


1919 онд Монголд хийсэн экспедицийнхээ үр дүнгээр бичсэн амьтан судлаач Др. Рой Чапман Эндрьюсийн (Roy Chapman Andrews) тэмдэглэл дэх дараах өгүүлбэр надад таалагддаг:

Today there are only a few million Mongols in a country half as large as the United States (exclusive of Alaska), a great portion of the male population being lamas. With no education, except in the books of their sect, they lead a lazy, worthless existence, supported by the lay population and by the money they extract by preying upon the superstitions of their childlike brothers. Were Lamaism abolished there still would be hope for Mongolia under a proper government, for the Mongols of today are probably equals of Genghis Khan's warriors in strength, endurance and virility (Boone 1994: p.71).



Andrews, R.C. The New Conquest of Central Asia: A Narrative of the Explorations of the Central Asiatic Expeditions in Mongolia and China, 1921-1930. New York: Hillhouse, 1932 

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...