Monday, 4 November 2019

Их хүссэн хүнд төрийн болон бизнесийн жолоог бүү атгуул

Эрх мэдлийг улайран тэмцэж авсан хүмүүс анхнаасаа эрх мэдэлд ойртох ч ёсгүй хүмүүс байх нь олонтаа. Эрх мэдлийг эрмэлзэх нь ихэнхдээ амиа хичээгч зан, өөрийгөө хоосон дөвийлгөн боддог байх, шунал, бусдыг үл хайхрах гэх мэт нарсист зан авиртай корреляцтай байдаг ажээ.

Ийм сөрөг авир дээр нэмээд өөртөө хэт итгэлтэй зан, олны анхаарлын төвд байхыг эрмэлзэх, аливаа зүйлээс үл эмээх, тогтворгүй орчинд үр дагаварыг нь тунгаалгүйгээр асар түргэн шийдвэр гаргах, зорилгодоо хүрэхийн тулд худал хэлэх болон бусад увайгүй үйлдэл хийх, ичих, харамсах, гэмших чадваргүй байх нь психопат гэсэн нийгмийн эсрэг (antisocial) сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний үндсэн шинжүүд юм.

Эдгээр шинжүүд нь хүн болгонд ямар нэгэн хэмжээгээр байх боловч хэтэрвэл эмгэгт тооцогддог ажээ. Эрдэмтдийн тооцоолж буйгаар аливаа хүн амын 1% нь психопат байх байгалийн өгөгдөлтэй байдаг юм байна. Харин шоронгийн хоригдлууд дээр хийсэн оношоор ноцтой гэмт хэрэгтнүүдийн 20% нь психопат байна гэсэн судалгаа бий. Арай хөнгөн хэлбэр буюу бага зэрэг ёс суртахуунтай буюу хийсэн буруу зүйлийнхээ бурууг нь мэдрэх чадвартайг нь социопат гэдэг.

Дээрх авир, чадварууд нь гэмт хэргийн ертөнцөөс гадна хамгийн ихээр давуу талууд болдог, нийгэмд халтай орчин бол улс төр болон бизнес юм.

Ийм хүмүүс улс төрийн эрх мэдэл рүү татагдаад байдаг нь тийм ч гайхаад байх зүйл биш. Олны анхаарлын төвд байх, бусдаар гайхан бишрүүлэх, шагшин магтуулах, өөрийгөө бусдаас илүү гэж туйлбаргүй итгэдэг учир тэднийг эрхэндээ байлгах гэх нь зүй ёсных. Бусдыг боддоггүй, хайхардаггүй нь хүмүүсийг зорилгодоо хүрэх хэрэгсэл болгон хэрцгийгээр ашиглах,  албан тушаалаа ямар ч эргэлзээгүйгээр урвуулан ашиглах чадвар нь харин ч давуу тал нь болдог.

Харин компаний шийдвэр гаргагчдын хувьд  4% буюу нийт хүн амынхаас 4 дахин илүү төвлөрөл эдгээр хүмүүсийн дунд байна гэж судалгааны ажлууд дүгнэдэг байв. Гэтэл сүүлийн үед үүнийг хамаагүй өндрөөр, бүр 21%-тай салбар ч байна гэж үнэлдэг болж байна.

Monday, 11 March 2019

Нохой жилийн тайлан

Монгол улсад хариуцлагын зуд нүүрлэсэн энэ цаг үед МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессорын албан тушаалыг хашиж байгаагийнхаа хувьд манай улс дахь эдийн засгийн шинжлэх ухааны хөгжлийн талаар тайлагнах нь миний үүрэг гэж бодлоо.

Тилбургийн их сургуулиас гаргадаг эдийн засгийн салбараарх их сургуулиудын чансааны жагсаалт: Дэлхий