Sunday 17 December 2017

Европын Холбооны хар жагсаалт ба Монгол

Европын холбооны хар жагсаалттай холбоотой тайлбар өгөөч гэж Өнөөдөр сонин хүсэлт тавьсны дагуу дараах нийтлэлийг бичлээ. Тус сонинд точвлон нийтлэсэн нь миний бичсэнээс бага зэрэг ялгаатай байгааг анхаарна биз ээ. 4 жилийн өмнө бичсэн шилжих үнийн нийлэл маань мөн энэ асуудалтай холбоотой бөгөөд таны сонирхлыг татаж магадгүй юм. 

Friday 29 September 2017

П. Батаа. 2009. Нийгмийн тухай мэдлэг: Зургаа. Олон улсын харилцаа


1. Олон улсын харилцааны тухай


Олон улсын харилцаа зайлшгүй болох нь. Нийгэм буюу улсын анхдагч нэгж буюу атом болсон айл өөр айлтай харилцахгүйгээр байж болдоггүйн нэгэн адил ямар ч  улс өөр улстай харилцахгүйгээр оршин байж болдоггүй байна. Учир нь гэвэл: аль ч улс, ялангуяа орчин үеийн улс зөвхөн өөрийн дотоод хүчээрээ бүх хэрэгцээгээ хангаад байх бололцоо огт байхгүй. Бас айлуудын хооронд санал зөрөх, маргаантай асуудал гардгийн нэгэн адил улсуудын хооронд янз бүрийн маргаан, зөрчил, хоорондоо заавал уулзаж байж шийдвэрлэх асуудал гардаг байна. Мөн орчин үед олон улсын хүчээр шийдвэл зохих дэлхийн шинжтэй асуудлууд гарч ирж байна. Энэ мэтийн олон асуудлаас болоод олон улсын харилцаа гарна.

П. Батаа. 2009. Нийгмийн тухай мэдлэг: Тав. Оюун санааны хүрээний асуудлаас

1. Соёл, түүний нийгэмд гүйцэтгэх үүрэг


Соёл гэдэг ойлголт. Соёл (культура) гэдэг ойлголт анх газар боловсруулж тариа тарихтай холбогдож латин хэлний cultura- хагалах, боловсруулах, арчлах, сайжруулах гэсэн утгатай үгнээс гарчээ. Дараа нь хүний гэгээрэл, боловсролын талыг харуулсан ойлголт болж хэрэглэгдэх болсон байна. Хожим соёл нь байгалийн гэдэг үгнээс ялгагдах утгатай болж хүний оюун ухаан, хөдөлмөрөөр бий болсон зүйлийг нэрлэх болжээ.

П. Батаа. 2009. Нийгмийн тухай мэдлэг: Дөрөв. Социаль хүрээний асуудлаас

Шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал нь хүн төрөлхтний өнө мөнхийн мөрөөдөл болсоор ирсэн. Энэ уриан дор нийгмийн олон хөдөлгөөн, хувьсгал гарч байсан. Гэвч энэ мөрөөдөл бүрэн хэрэгжихэд нийгмийн хөгжлийн, түүний дотор хүний өөрийн нь хөгжлийн тодорхой хэмжээ хэрэгтэй байдаг байна.


П. Батаа. 2009. Нийгмийн тухай мэдлэг: Гурав. Эдийн засгийн хүрээний асуудлаас

1. Эдийн засгийн  тухай ойлголт

Эдийн засаг гэсэн үг бидний амьдралд үргэлж оролцож  “Эдийн засгийн өсөлт буурлаа”, “Эдийн засаг унаж байна”, “Эдийн засаг өсөж байна”, “Эдийн засгийн хөгжил муу байгаагаас болж ард түмний амьдрал сайжрахгүй байна” гэх мэтийн үг цаг ямагт дуулдаж байгаагийн учрыг олох гэвэл энэ эдийн засаг гэдгийг мэдэх хэрэгтэй болж байна.

П. Батаа. 2009. Нийгмийн тухай мэдлэг: Хоёр. Улс төрийн хүрээний асуудлаас

1. Улс төрийн тухай


Улс төрийн тухай ойлголт. Улс төр нь грекийн politika-улсын, нийгмийн хэрэг гэсэн утгатай үгнээс гаралтай. Нийгмийн хөгжлийн шаардлагын дагуу биеэ даасан улс үүссэн. Улс үүсэхийн хамтад улсын хэмжээнд заавал хэрэгжүүлэх олон асуудал гарч иржээ. Жишээ нь, улс орноо удирдан зохион байгуулах, газар нутгаа бусдаас хамгаалах, нийгмийн дэглэм, журмыг сахиулах, нийгмийн баялгийг бий болгох, бий болгосон баялгаа хуваарилах, нийгмийн ерөнхий зорилтыг хэрэгжүүлэх зэрэг олон асуудал гарч иржээ. Энэ бүхнийг шийдвэрлэх үүрэгтэй төр үүссэн байна. Энэ улсын хэмжээний асуудал, өөрөөр хэлбэл, төрийн  асуудлыг шийдвэрлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг улс төр гэж ойлгож болно. Улс төр бол улсын хэмжээнд  хэрэгжих ёстой  шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм.

П. Батаа. 2009. Нийгмийн тухай мэдлэг: Нэг. Хүн, хүний нийгэм

1. Хүн, хүний үүсэл


Хүн гэдэг ойлголт. Орчин үеийн шинжлэх ухаан хүнийг байгаль-нийгмийн оюун ухаантай амьтан гэж тодорхойлж байна. Энэ тодорхойлтоос  үзвэл хүн нь:

Нэгдүгээрт, байгалийн амьтан юм. Яагаад гэвэл хүн адгуусан амьтны нэгэн адил бие махбодьтой болохоор адгуусан амьтанд байдаг бие махбодийн шинжүүд хүнд бас  байдаг. Ийм шинж гэвэл: анатоми, физиологийн шинж, удамшил хувьслын шинж, өсөж үржих мэтийн шинж болно. Энэ утгаараа хүн бол адгуусан амьтны нэгэн адил байгалийн нэг зүйлийн амьтан болж байна.

П. Батаа. 2009. Нийгмийн тухай мэдлэг: Оршил, Агуулга

Оршил 


Би 2007 онд “Нийгмийн тухай мэдлэгийн дунд гарын тайлбар толь” гэсэн гарын авлагын шинжтэй бяцхан ном хэвлүүлсэн юм. Одоо энэ номоо шинэчлэн засварлаж “Нийгмийн тухай мэдлэг” гэсэн нэрээр хэвлүүлж байгаа нь энэ. Би энэ номоо гурван үндсэн зорилготой бичсэн юм. Нэгд. Боловсрол олгох гол үйл ажиллагаа нь сургалт юм. Хүн төрөлхтөн өнөө хүртэл сургалтыг акадимик (онол голлосон), пракматик (практик голлосон) гэсэн хоёр маягаар явуулж ирсэн байна. Социализм гэж нэрлэж байсан хуучин нийгмийн үед манай улс Зөвлөлт Холбоот Улсын жишээгээр явж байсан учир манай сургалт нь акадимик маягтай байсан. Харин одоо Америкийн жишээгээр явах болсон болохоор манай сургалт пракматик маягтай болсон байна. Тэгээд дунд сургуульд үздэг “Нийгмийн тухай мэдлэг” хичээлийн сурах бичиг пракматик маягаар бичигдсэн нь зүй ёсны юм. 



Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...