Wednesday, 17 October 2018

Үнэн таныг чөлөөлнө

Одоогийн бүтцээрх шинжлэх ухааны салбаруудынх нь дагуу хуучин МУИС-ийн ЭЗС-д харъяалагдаж байсан нэгжүүдийн профессор багш нарын шинжлэх ухааны бүтээлийн талаарх судалгаа хийлээ. Түүвэр судалгаанд нийт 129 хүн хамрагдсан бөгөөд энэ нь МУИС-ийн нийт үндсэн багшийн 17%-ийг эзэлж байв.

Wednesday, 10 October 2018

Мэдээлэл хүсэх тухай

Монгол улсын эрхэм баялаг нь Оюу Толгойд бус оюунт толгойд бий билээ. Энэ хоёр нийлж байж л Д. Сүхбаатарын хэлснээр "Бидний улс эв саналаа нэгтгэн нийтийн хүчийг нийлүүлэн нэгэн зүг зориглон хөдөлвөөс бид үл хүрэх газар үгүй бөгөөд мэдэхгүй, чадахгүй зүйл үгүй болж, амжилтын манлайд хүрэхийг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ" болох бизээ.

Манай баг олон улсын хэмжээнд эрдэм шинжилгээний бүтээлээ хэвлүүлсэн Монгол хүмүүсийг илрүүлэн, эх нутагт нь эргүүлэн авч ирж Монгол хүүхдүүдэд хичээл заалгах зорилгоор нэгэн судалгааны ажил хийж байгаа болно. Эхний ээлжинд нийгмийн ухааны ишлэлийн индекстэй (SSCI) сэтгүүлд хуучин МУИС-ийн ЭЗС-ийн бүрэлдэхүүнд багтаж байсан болон эдийн засагтай холбоотой салбаруудаар бүтээлээ нийтлүүлсэн Монгол эрдэмтдийн судалгааг хийж байна.

Monday, 8 October 2018

Сэтгүүлийн эшлэлийн тайлан дахь Эдийн засгийн салбарын сэтгүүлүүдийн нэр, ранк, нийтлүүлсэн монгол


Сэтгүүлийн эшлэлийн тайлан (Journal Citation Reports)-гийн 6 сарын 26-нд гарсан хамгийн сүүлчийн дугаарыг МУИС-ийн IP хаягнаас 1 сар үзэх эрх нээгдсэн завшааныг ашиглан зарим салбарын сэтгүүлүүдийн нэр, ранкыг та бүхэнд толилуулж байна.  Эдгээр салбарт МУИС-ийн ЭЗС-д харъяалагдаж байсан болон эдийн засагтай холбоотой салбаруудыг оруулсан болно.

Thursday, 4 October 2018

Соната болон Монгол улсын дээд боловсролыг хөгжүүлэх 22.22 сая ам. долларын төсөл


2 долоо хоногийн өмнө 708 гишүүнтэй “МУИС-ийн багш нар” нэртэй, 4 захирал маань байдаг нууц группт (МУИС 773 үндсэн багштай) өмнө нь дэд захирал хийж байсан нэг профессор одоогийн 3 захирлын унаж байгаа машинууд болон автобусуудыг оноор нь жагсаагаад, автобаазаа шинэчлэх шаардлагатай байгаа талаар бичжээ. Машинууд нь миний хувьд бараг шинэ (2006, 2010 оны Соната), дээр нь одоогийн 4 захирлын зарим нь надаас хамаагүй залуу улс учир коммент хэсэг дээр нь