Monday 28 September 2015

Аз Хур, түүх, Монголын эдийн засгийг дэмжих нь

Аз Хур номын дэлгүүрээс зохиож буй аяны хүрээнд хүмүүс уншиж байгаа номоо Фейсбүүк дансан дээрээ үзүүлж байгаа. Нэгэн сайн хүн эцгийн маань бичсэн номыг үүндээ оруулчихаж. Баярлалаа!

(Disclaimer: би энд маш их ашиг сонирхлын зөрчилтэй хүн, учир нь 

Sunday 20 September 2015

Самарканд, төрийн соёрхолт Б.Лхагвасүрэн болон УИХ дээр яригдаж буй сонгуулийн дүрэм

Таны толгойг хэчнээн угаасан ч гэсэн та 10 давхар байшингаас нисэж чадна гээд үсрэх үү? Үгүй л болов уу. Учир нь та татах хүчний хууль байдаг гэдгийг мэднэ. Ямар ч найраагүй, бас өршөөлгүй. Хууль бол хууль, таныг няц дарна (шүхэргүй л бол).


Saturday 19 September 2015

Баярлалаа!


Эрчүүд сексээс өөр юу боддог вэ?-Монголын нийгмийн ялзрал нийтлэлийг уншсаныхаа дараа блог хуудсан дээр маань төвөгшөөлгүй, бүр бүртгүүлж байгаад "Баярлалаа" хэмээн талархал үлдээсэн нэг хүн байв (Facebook-ийн "like" дарсан маш олон найздаа


Эрчүүд сексээс өөр юу боддог вэ?-Монголын нийгмийн ялзрал

Сарын өмнө аавынхаараа зочлов. Нөгөө л 486 компьютерээ асаачихсан (2007 онд гавъяат цолных нь хүлээн авалтан дээр Монголын тулах хөдлөх эрхтэн дутуу иргэдийн нийгэмлэгээс бэлэглэсэн хуучин компьютер), хоёр шууныхаа дунд харандаагаа хавчуулчихсан юм бичиж сууна (тэрээр дөрвөн мөчгүй. Түүх нь энд бий). Юу хийж байгааг нь асуутал "Зүйр үгийн сурган хүмүүжүүлэх увдис" номынхоо 2-р дэвтрийг бичиж байна гэв. Солонгост ирснээс хойш компьютер нь эвдэрсэн дуулдсан, эхнэртээ миний ажлын компьютерийг аваачиж өгөөд түр хэрэглүүлчихье гэсэн тийм юм хийгээд яах юм гэсэн, мөнгөө хуримтлуулж байгаад шинийг л авч өгөхөөс гэж бодож байгаа. Интернетэд холбоод өгчихвөл уул нь ямар ч асуудалгүй, учир нь би эндээс зөвхөн нэг процессорыг нь ашиглаж програм ажиллуулдаг.


Wednesday 16 September 2015

Алдагдсан боломж

77 жилийн өмнө энэ өдөр хуучин Зөвлөлт Холбоот Улс  (ЗХУ)-ын эдийн засагч Николай Кондратьевыг буудан хороожээ. 8 жилийн турш Гулагт тарчлааж, хугацаа нь дууссаны дараа дахин шүүх хурлаар оруулж ялыг нь 10 жилээр сунгасан ч хурал тарсны дараа Сталины зааврын дагуу түүнийг ийнхүү алсан юм. 

Tuesday 15 September 2015

Бизнесийн ухаан Монголд

Саяхан нягтлан бодох бүртгэлийн салбарын нэгэн залуу ийн бичжээ:

"Дэлхийн шинжлэх ухааны сан хөмрөгт эдийн засаг, математикын чиглэлээр хэдхэн хүний бүтээл байна (web of science). [эдийн засгийн салбарт монголоос] Дамбын Лхагвасүрэн, Батаагийн Эрдэнэбат, Ууганбаатар Нинжбат гэх мэт хүмүүсийн бүтээлүүд байх юм, харин нягтлан бодохын чиглэлээр 0 байна шүү".

Тэрээр нэлээд зоригтой залуу юм. Түрүүлж дугарсан хөхөөний ам хөлддөг гэдгийн үлгэрээр амиа аргацаагаад байвал монголын нийгэм маань улам бүр л ялзарна. Ялангуяа залуу хүмүүст, өөртөө өчнөөн дайсан хураасан ч хамаагүй, үнэн мэдээллийг өгөхгүй бол амьдралаараа, итгэл үнэмшлээрээ тоглуулж, бусдын золиос болох вий дээ гэж бодсоны үндсэн дээр үүнийг тэрлэв.

Monday 14 September 2015

Ханс Вернер Зин Монголд

Герман бол том улс. Эдийн засгийн амжилтаар нь дэлхийн хоёр супер үндэстний нэг гэдэг үе байсан, одоо ч гэсэн давгүй л байна өгөө нь Япон).

Одоогоос яг 2 жилийн өмнө Германы эдийн засагч Ханс Вернер Зин МУИС-ийн ЭЗС дээр зочилсон бөгөөд бидэн дээр ирдэг 

Wednesday 9 September 2015

Integrity гэдэг үгийг хэрхэн орчуулах вэ? (үүнгүйгээр юу ч явахгүй)

Англид сонины гашуудалд зориулсан нүүрэнд чухал хүнээ алдсанаа харуусан нийгэмдээ мэдэгдэхдээ хамгийн их хэрэглэдэг өгүүлбэр нь "She (he) was a woman (man) of great personal integrity".

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...