Хэд хоногийн өмнө
нэг хачирхалтай зурвас Фейсбүүкийн найзаас авав. Өөрөө Европоор амралтаараа аялаад
явж байсан чинь сайд холбогдоод илтгэл бэлтгэж явуул гээд байх юм та нэг жоохон
юм бичээд өгчихөөч гэх ажээ.
Friday, 12 August 2016
Thursday, 23 June 2016
Сонгууль Америкт, Монголд
Сонгууль дөхөж
байгаатай холбогдуулаад Др. Фукуямагийн ардчиллын хямралтай холбоотой лекц сонсов. Ирэх сонгуульд
ямар нэгэн амлалтанд ухамсартайгаар хууртах, аялдан дагах бус бага зэрэг ч гэсэн бодит баримт, онолд тулгуурлаж
сонголт хийе, мөн цаашид яах вэ гэдгийг эргэцүүлж буй, уг лекцийг англи хэлээр нь үзэх боломжгүй хүмүүст зориулан
тэмдэглэл хөтлөж, зарим нэг санаагаа уншигч тантай хуваалцахыг хүсэв.
Saturday, 9 April 2016
Хөөрхий бидний нийгэм, нийгмийн ухаан
Эрчим хүчний
эдийн засгийн салбарын тэргүүлэх эрдэм шинжилгээний сэтгүүлд нэг ажил маань нийтлэгджээ.
Шинжлэх ухааныг
Монгол улсад нэвтрүүлж, түгээж, дэлгэрүүлэх үүрэгтэйгээр 1942 онд байгуулагдсан
МУИС-ийн нэрийг тээн эдийн засаг, бизнесийн салбараар Монгол улсаас дэлхийн шинжлэх ухаанд гарч
буй 8 дахь, нийт нийгмийн ухааны
салбарын хувьд 16 дахь, миний хувьд 3 дахь ажил болох ажээ.
Saturday, 27 February 2016
Солонгосын баг: их сургуулиас нь хийсэн фото сурвалжлага
Солонгосын их сургууль дээр ирээд чамгүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд сургамжтай санагдсан зүйлс, ажиглалтуудаар бяцхан фото сурвалжлага хийлээ. Монголын эдийн засаг, санхүүгийн боловсролыг дэлхийн жишигт ойртуулчих юмсан хэмээн хичээн явдаг бусад хүмүүст ч бас сонирхолтой байж магадгүй хэмээн горьдов. Уул нь бас намайг дарга болгоодох хэмээн улайран зүтгэх улс төрчид маань уншчихвал бас л их хэрэг болохсон.
Wednesday, 20 January 2016
Бензиний үнэ, 5%-ийн зээл, төгрөгөө аль болох хурдан доллар болгохыг сурталчилсан гар утасны мессеж
Facebook-ийн найзуудтайгаа Монголын эдийн засагтай холбоотой цаг үеийн асуудлуудаар санал бодлоо солилцсон маань бусдад бас сонирхолтой байж магадгүй гэж бодов.
Saturday, 9 January 2016
Face to Face нэвтрүүлгийн ээлжит дугаарт өгсөн ярилцлага
Одоогоос 4 жил гаруйн өмнө МҮОНТ-ийн Англи хэл дээр явагддаг Face to Face нэвтрүүлгийн ээлжит дугаарт доорх ярилцлагыг өгч билээ. Нэг их буруу юм яриагүй юм шиг байна. Зарим хүмүүст, ялангуяа залууст сургамжтай, хэрэгтэй байж магадгүй мэт санагдахаар нь орчуулгыг нь энд тавихаар шийдэв.
Saturday, 19 December 2015
Ази судлалын институтын хурлаас төрсөн сэтгэгдэл ба Жанет Иеллен
Хоёр жил орчмын өмнөөс АНУ-ын Төв банк бодлогынхоо хүүг өсгөх талаар үг цухуйлгаж эхэлсэн билээ. Гэвч дөнгөж энэ долоо хоногт л ерөнхийлөгч Жанет Иеллен нь уг шийдвэрийг гаргав. Харин дунд болон урт хугацаат хүүний хувиуд нь бодлогын хүүний хувьтай хүлээлтээр дамжин холбогдож байдаг учир тэр үеэс л алгуур өсөж эхэлсэн билээ. АНУ-ын бодлогын буюу богино хугацаат хүүний хувийг ийнхүү хангалттай урьдчилан сануулсны эцэст, маш болгоомжтой (3 жилийн турш үргэлжилнэ) өсгөж буй нь тухайн улсын болон дэлхийн эдийн засаг ямар эмзэг байгааг илтгэж байна.
Subscribe to:
Posts (Atom)
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!
Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...
-
Энэтхэгийн нэгэн бизнес эрхлэгч ийм " мини " экспрэсс хуулийн компани нээгээд "гайхамшигтай" өндөр ашигтай ажиллаж буйга...
-
Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...
-
Зарим хүний туулж өнгөрүүлсэн амьдралын түүх маш сонирхолтой, бусдад сургамжтай байх нь бий. Миний эцэг Пунцагийн Батаагийнх тийм гэдэгт ...