Tuesday 12 November 2013

Уналт

2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал 1930-аад оны хямралтай нэрвэгдсэн улсуудын тоо болон үргэлжилж буй хугацаагаараа эн тэнцэнэ. Энэхүү хямрал юунаас болов, яагаад түүнээс урьдчилан сэргийлж чадаагүй юм бэ гэдэг асуудал өнөөдөр маш олон хүмүүсийн анхаарлын төвд байсаар байна. Үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөсрөл, үнийн механизмд хэт бүдүүлгээр оролцох, төр бизнесменүүд нь хэт холилдсон гэх мэт асуудлууд нь Монголд болж буй үйл явдлуудаас ялгахын аргагүй мэт.



Meltdown хэмээх дараах баримтат кино уг хямралын шалтгаануудыг тайлбарлаж байна. Хэдийгээр тэдгээр нь цорын ганц үнэн нь гэж би хэлж чадахгүй ч танд ямар нөхцөл үүсээд байсан юм, тэдгээр нь юунаас үүдэлтэй байв, тэрнээс нь хэн хожиж, хэн алддаг талаар нь нэлээд хэмжээний ойлголт өгнө гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Мeltdown үзэх


3 comments:

  1. Үзүүштэй материал тавьсанд баярлалаа. Таны блогын идэвхтэй уншигчийн нэг байна.

    Монголын эдийн засагт хямрал үүсч болох магадлалын талаар хэрхэн харж байгааг тань сонирхмоор байна.
    Гадаад өрийн эсвэл валютын хямрал үүсэх магадлал, хэрэв ямар процессоор үргэлжилж болох талаар саналаа хуваалцаж болох уу

    ReplyDelete
  2. Inside job gd documentary bdim bn le. Uzchihed zgr l ym bn lee.

    ReplyDelete
  3. Dolgormaa Lhagvadorj: Одоогоор яг бэлэн болсон юм алга гэхдээ https://sites.google.com/site/erdenebatba/Home/publication хуудаснаа миний 10 сард Лондонд тавьсан илтгэл бий.

    Munkhzul Bazarsad; Баярлалаа. Заавал үзнэ. Сүүлийн 2 хагас, бүтэн сайнд BBC World Service-ээр Bankers гэсэн автайхан цуврал нэвтрүүлэг бас гарч байна билээ.

    ReplyDelete

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...