Сарын өмнө аавынхаараа зочлов. Нөгөө л 486 компьютерээ асаачихсан (2007 онд гавъяат цолных нь хүлээн авалтан дээр Монголын тулах хөдлөх эрхтэн дутуу иргэдийн нийгэмлэгээс бэлэглэсэн хуучин компьютер), хоёр шууныхаа дунд харандаагаа хавчуулчихсан юм бичиж сууна (тэрээр дөрвөн мөчгүй.
Түүх нь энд бий). Юу хийж байгааг нь асуутал "Зүйр үгийн сурган хүмүүжүүлэх увдис" номынхоо 2-р дэвтрийг бичиж байна гэв. Солонгост ирснээс хойш компьютер нь эвдэрсэн дуулдсан, эхнэртээ миний ажлын компьютерийг аваачиж өгөөд түр хэрэглүүлчихье гэсэн тийм юм хийгээд яах юм гэсэн, мөнгөө хуримтлуулж байгаад шинийг л авч өгөхөөс гэж бодож байгаа. Интернетэд холбоод өгчихвөл уул нь ямар ч асуудалгүй, учир нь би эндээс зөвхөн нэг процессорыг нь ашиглаж програм ажиллуулдаг.