Сарын өмнө аавынхаараа зочлов. Нөгөө л 486 компьютерээ асаачихсан (2007 онд гавъяат цолных нь хүлээн авалтан дээр Монголын тулах хөдлөх эрхтэн дутуу иргэдийн нийгэмлэгээс бэлэглэсэн хуучин компьютер), хоёр шууныхаа дунд харандаагаа хавчуулчихсан юм бичиж сууна (тэрээр дөрвөн мөчгүй. Түүх нь энд бий). Юу хийж байгааг нь асуутал "Зүйр үгийн сурган хүмүүжүүлэх увдис" номынхоо 2-р дэвтрийг бичиж байна гэв. Солонгост ирснээс хойш компьютер нь эвдэрсэн дуулдсан, эхнэртээ миний ажлын компьютерийг аваачиж өгөөд түр хэрэглүүлчихье гэсэн тийм юм хийгээд яах юм гэсэн, мөнгөө хуримтлуулж байгаад шинийг л авч өгөхөөс гэж бодож байгаа. Интернетэд холбоод өгчихвөл уул нь ямар ч асуудалгүй, учир нь би эндээс зөвхөн нэг процессорыг нь ашиглаж програм ажиллуулдаг.
Saturday, 19 September 2015
Wednesday, 16 September 2015
Алдагдсан боломж
77 жилийн
өмнө энэ өдөр хуучин Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ)-ын эдийн засагч Николай Кондратьевыг буудан хороожээ. 8 жилийн турш Гулагт тарчлааж, хугацаа нь дууссаны дараа дахин шүүх хурлаар оруулж ялыг нь 10 жилээр сунгасан ч хурал тарсны дараа Сталины зааврын дагуу түүнийг ийнхүү алсан юм.
Tuesday, 15 September 2015
Бизнесийн ухаан Монголд
Саяхан нягтлан бодох бүртгэлийн салбарын нэгэн залуу ийн бичжээ:
"Дэлхийн шинжлэх ухааны сан хөмрөгт эдийн засаг, математикын чиглэлээр хэдхэн хүний бүтээл байна (web of science). [эдийн засгийн салбарт монголоос] Дамбын Лхагвасүрэн, Батаагийн Эрдэнэбат, Ууганбаатар Нинжбат гэх мэт хүмүүсийн бүтээлүүд байх юм, харин нягтлан бодохын чиглэлээр 0 байна шүү".
Тэрээр нэлээд зоригтой залуу юм. Түрүүлж дугарсан хөхөөний ам хөлддөг гэдгийн үлгэрээр амиа аргацаагаад байвал монголын нийгэм маань улам бүр л ялзарна. Ялангуяа залуу хүмүүст, өөртөө өчнөөн дайсан хураасан ч хамаагүй, үнэн мэдээллийг өгөхгүй бол амьдралаараа, итгэл үнэмшлээрээ тоглуулж, бусдын золиос болох вий дээ гэж бодсоны үндсэн дээр үүнийг тэрлэв.

Monday, 14 September 2015
Ханс Вернер Зин Монголд
Герман бол том улс. Эдийн
засгийн амжилтаар нь дэлхийн хоёр супер үндэстний нэг гэдэг үе байсан, одоо ч гэсэн давгүй л байна (нөгөө нь Япон).
Wednesday, 9 September 2015
Integrity гэдэг үгийг хэрхэн орчуулах вэ? (үүнгүйгээр юу ч явахгүй)
Англид сонины гашуудалд зориулсан нүүрэнд чухал хүнээ алдсанаа харуусан нийгэмдээ мэдэгдэхдээ хамгийн их хэрэглэдэг өгүүлбэр нь "She (he) was a woman (man) of great personal integrity".
Thursday, 25 June 2015
УЛААНБААТАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН III ХУРАЛ
МЭЗХ-оос Улаанбаатарын Эдийн Засгийн III Хурлыг 7-р сарын 2,3-нд зохион
байгуулах гэж буй бөгөөд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хуралд оролцохыг хүсвэл овог нэр, байгууллага, имейл хаяг болон холбогдох утсаа econmongol@gmail.com хаягаар илгээнэ үү? Хурлын үеэр Эдийн засгийн холбооны гишүүнчлэлийн үйл ажиллагаа явагдах бөгөөд одоогоор гишүүнчлэл үнэ төлбөргүй, хүн бүрт нээлттэй болно.
Уг хурлыг ивээн тэтгэж буй МУИС-ийн Эдийн засгийн тэнхим, СЭЗДС, Монгол-Япон төв, Үндэсний Стратегийн Хүрээлэн, Гэрэгэ Партнерс ХХК, STEMS-Robotics ХХК-д гүнээ талархаж буйгаа илэрхийлье!
Хөтөлбөр нь pdf файлаар энд бий
Дахиад зураг:

Tuesday, 16 June 2015
Явсан газрын сонин: Америк-II
Небраскагийн их сургууль нь мужийн буюу манайхаар улсын сургууль бөгөөд Омаха дахь салбар (UNO) нь МУИС-ийнхаас 7
мянгаар цөөн буюу 15 мянган оюутантай юм. Багш нарынх нь 96% нь докторын зэрэгтэй, МУИС-д энэ нь 42% байдаг. МУИС-ийн цалин
угаасаа бага учир хүмүүн капиталдаа асар их хэмжээний мөнгө оруулчихсан хүмүүс
ирж судалгаагаа хийнгээ багшлах нь санхүүгийн хувьд ямар ч утгагүй. Нэг бол хувийн секторт ажиллана, эсвэл давхар ажил эрхэлнэ, үгүй бол гадагшаа гардаг. Эрдэмтдийн хувьд судалгаа хийнэ гэдэг нь тамирчин бэлтгэл хийнэ гэдэгтэй адил зүйл байдаг. Байгаа хэд нь хэр удаан тэсэх бол гэж санаа зовмоор.
Subscribe to:
Posts (Atom)
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!
Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...
-
Энэтхэгийн нэгэн бизнес эрхлэгч ийм " мини " экспрэсс хуулийн компани нээгээд "гайхамшигтай" өндөр ашигтай ажиллаж буйга...
-
Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...
-
Зарим хүний туулж өнгөрүүлсэн амьдралын түүх маш сонирхолтой, бусдад сургамжтай байх нь бий. Миний эцэг Пунцагийн Батаагийнх тийм гэдэгт ...