Thursday 21 May 2015

Third Ulaanbaatar Economics Conference

Сайн байна уу,
Таны ажил төрөл бүгд сайн байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
7-р сарын 2, 3-нд Улаанбаатар хотноо бидний зохион байгуулах гэж буй хуралд таны анхаарлыг хандуулах гэсэн юм. Хурал 2 өдөр үргэлжлэх бөгөөд нэг өдөр нь судалгааны ажлууд хэлэлцэгдэж, нөгөө нэг өдөр нь төслийн нөлөөний үнэлгээ (impact evaluation) болон эдийн засгийн боловсролтой холбоотой дэд хурлууд зохион байгуулагдах болно.
Хуралд хэлэлцэгдэх судалгааны ажлуудыг одоо хүлээн авч байгаа бөгөөд хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг вэб хуудас болон зохион байгуулагчдаас авч болно.
Хэрэв та судалгааны ажлаа хэлэлцүүлэхгүй, мөн сургалтанд нь хамрагдахгүй байсан ч мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцах, холбоо харилцаа тогтооход тань үнэтэй боломж болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Орон бүхний монгол эдийн засагчид нэгдэгтүн smile emoticon

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...