Friday 29 September 2017

П. Батаа. 2009. Нийгмийн тухай мэдлэг: Оршил, Агуулга

Оршил 


Би 2007 онд “Нийгмийн тухай мэдлэгийн дунд гарын тайлбар толь” гэсэн гарын авлагын шинжтэй бяцхан ном хэвлүүлсэн юм. Одоо энэ номоо шинэчлэн засварлаж “Нийгмийн тухай мэдлэг” гэсэн нэрээр хэвлүүлж байгаа нь энэ. Би энэ номоо гурван үндсэн зорилготой бичсэн юм. Нэгд. Боловсрол олгох гол үйл ажиллагаа нь сургалт юм. Хүн төрөлхтөн өнөө хүртэл сургалтыг акадимик (онол голлосон), пракматик (практик голлосон) гэсэн хоёр маягаар явуулж ирсэн байна. Социализм гэж нэрлэж байсан хуучин нийгмийн үед манай улс Зөвлөлт Холбоот Улсын жишээгээр явж байсан учир манай сургалт нь акадимик маягтай байсан. Харин одоо Америкийн жишээгээр явах болсон болохоор манай сургалт пракматик маягтай болсон байна. Тэгээд дунд сургуульд үздэг “Нийгмийн тухай мэдлэг” хичээлийн сурах бичиг пракматик маягаар бичигдсэн нь зүй ёсны юм. 




Сурагч хүн онол, практик мэдлэг хоёрыг хосолсон ном уншвал мэдлэг нь бүрэн хангалттай болох байх гэж бодсон миний нэг гол зорилго ийм байна. Хоёрт. Боловсрол гэдэг нь нэгд, мэдлэг, хоёрт, хүмүүжил олгох нэгдсэн нэг процесс байдаг. Гэтэл зарим хүн зөвхөн мэдлэг олгох процесс мэтээр өрөөсгөл ойлгох нь бий. Боловсорсон хүн гэдэг бол хүнд байх ёстой чанарыг олсон хүн юм. Хүн чанар гэвэл мэдлэг, хүмүүжил хоёрын чанар чансаа. Эрдэмтэн зохиолч Л. Түдэв хүмүүжил гэдэг бол хүмүүн болгоно гэсэн үг гэсэн. Хүмүүн болгоно гэдэг нь хүнд байх ёстой бүх чанарыг олгоно гэсэн санаа. Хүний чанар нь мэдлэг, хүмүүжил гэсэн хоёр зүйлээр харагдана. Их мэдлэгтэй боловч хүмүүжилгүй, хүмүүжилтэй боловч мэдлэггүй хүн бол учир дутагдалтай хүн. Социализмын үед хүмүүжлийн асуудлыг мэдлэг олгох асуудлаас дутуугүй анхаарч хүүхдийн хүмүүжилд тун их анхаарал тавьж ирсэн. Дунд сургуульд баатарчууд, пионер, эвлэлийн байгууллага сурагчдын хүмүүжилд зориулсан олон ажил хийж ирсэн. Одоо нэг сайн бизнесмений хэлсэнчилэн, манай залуу үеийг, ялангуяа хүүхэд багачуудыг гадны соёл, тухайлбал Солонгос, Америк кино хүмүүжүүлж байна гэвэл нэг их дэгсдэхгүй байх. Бас Америкт бүх юм хуулиар зохицуулагддаг юм. Ийм болохоор хүмүүжил гэдэг юм орчин үед хэрэггүй болсон гэж хэлэх хүн олширч магадгүй болж байна. Хуулийн зарим нэгэн хүн хүртэл хүүхэд хэрэг хийж, зөрчил гаргаж байгааг хүмүүжлийн доголдлоос болж байна гэхээс илүү ядуугаас болж байна гэх мэтээр тайлбарлаж байна. Гэтэл ядуу хоёр хүний нэг нь хулгай хийж амьдарч байхад нөгөө нь хаягдал түүж амьдарч байна шүү дээ. Иймийн учир би энэ номондоо мэдлэг өгөхийн хамтад хүмүүжил олгоход бас анхаарсан юм. Тэгэхдээ гол зорилго маань мэдлэг байсан учир хүмүүжлийн талын юмыг ялгаж бичмэл үсгээр бичсэн болно. Гуравт. Зарим их, дээд сургууль элсэгчид сонгон шалгаруулж авахдаа нийгмийн мэдлэгийн үзүүлэлтийг нэг гол үзүүлэлт болгож байгаа болохоор тийм сургуульд элсэхийг хүсэгчдэд энэ номоо бас зориулсан болохоор 2005, 2006, 2007, 2008 онд дунд сургууль төгсөгчдөөс шалгалт авсан асуултын агуулга, агуулгын дэс дарааллын дагуу бичсэн юм. Энэ номыг “Нийгмийн тухай мэдлэг” анхлан үзэж байгаа сурагч хүнд зориулсан болохоор сурагчийн мэдлэг, ойлгох чадварын хэмжээнд тохируулж аль болох энгийн, ойлгомжтой, жишээ татаж, тайлбар хийж бичсэн болно. Нийгмийн мэдлэг дөнгөж үзэж байгаа хүүхдэд тэр болгон ойлгомжгүй үг, хэллэг олонтой гардаг билээ. Жишээлбэл “Төр”, ”Засаг” гэдэг нь юу гэсэн ойлголт болохыг мэдэхгүй хүүхдэд төр, засгийн тухай яриад байх нь учир дутагдалтай. Иймийн учир би энэ номоо тайлбар хийж бичсэн юм. Өөрөөр хэлбэл, “Төр” гэдэг үг гарахын хамтад түүнийг тайлбарласан байх жишээтэй. Эрхэм уншигч та миний энэ номын талаарх санал бодлоо дараах утсаар өгнө үү? 

Утас: г. 70282723. Зохиогч



Гарчиг

Нэг. Хүн, хүний нийгэм

1. Хүн, хүний үүсэл
2. Нийгмийн тухай ерөнхий ойлголт
3. Нийгмийн харилцаа
4. Нийгмийн тухай олон янзын ойлголт
5. Иргэний нийгэм 
6. Нийгмийн институт 
7. Хүний нийгэмшил
8. Хүний нийгмийн байр суурь
9. Хүн, байгаль, хүний нийгэм
10. Нийгмийн амьдралын үндсэн хүрээ

Хоёр. Улс төрийн хүрээний асуудлаас

1. Улс төрийн тухай
2. Улс төрийн тогтолцоо
3. Улс төрийн тогтолцооны оролт, гаралт
4. Улс төрийн эрх мэдэл
5. Төрийн тухай
6. Төрийн засаг
7. Төрийн  хэлбэр
8. Монгол Улсын төрийн тухай
9. Улс төрийн нам
10. Сонирхлын бүлэг
11. Иргэдийн  улс төрийн оролцоо
12. Сонгуулийн тогтолцоо
13. Улс төрийн соёл
14. Нийтийн мэдээллийн хэрэгсэл
15. Ардчиллын тухай
16. Ардчиллын тулгуур онолууд
17. Ардчиллын үндсэн шинж

Гурав. Эдийн засгийн хүрээний асуудлаас

1. Эдийн засгийн  тухай ойлголт
2. Эдийн засгийн  шинжлэх ухаан
3. Эдийн засгийн шинжлэх ухааны судлах зүйл
4. Эдийн засгийн үндсэн асуудал
5. Эдийн засгийн сэтгэлгээний сургаал, онолоос
6. А. Смитийн “Үл үзэгдэх гарын” онол
7. Кейнсизмийн онол
8. Зах зээлийн тухай
9. Зах зээлийн  төрөл хэлбэр
10. Эдийн засгийн тогтолцоо
11. Эрэлт, эрэлтийн хууль
12. Нийлүүлэлт,нийлүүлэлтийн хууль
13. Эрэлт, нийлүүлэлт хоёрын харилцан хамаарал
14. Зах зээлийн үнэ
15. Өрсөлдөөн, түүний  төрөл хэлбэр
16. Мөнгө, түүний үүрэг
17. Ашиг
18. Ажил эрхлэлт
19. Ажилгүйдэл, ажилгүйдлийн хэлбэр
20. Инфляци, түүний хор уршиг
21. Санхүү
22. Төсөв
23. Татвар
24. Банк
25. Үндэсний эдийн засгийн нэгдмэл үзүүлэлтүүд
26. Бизнесийн тухай
27. Маркетинг
28. Менежмент
29. Монголын эдийн засгийн өөрчлөлт,шинэчлэл
30. Олон улсын худалдаа
31. Эдийн засгийн даяаршил
32. Далд эдийн засаг
33. Эдийн засагт төрийн оролцоо

Дөрөв. Социаль хүрээний асуудлаас

1. Шударга ёсны тухай
2. Хүний эрх, эрх чөлөөний тухай
3. Тэгш байдлын тухай
4. Хүмүүсийн ялгаа, хүн хүнээ ялгаварлах ёс
5. Нийгмийн давхраажилт
6. Ангийн давхраа
7. Давхраажилтын хэлбэр
8. Нийгэм дэх шилжих хөдлгөөн
9. Гэр бүл, түүний нийгмийн үүрэг
10. Нийгмийн хамгаалал
11. Ядуурлын тухай

Тав. Оюун санааны хүрээний асуудлаас

1. Соёл, түүний нийгэмд гүйцэтгэх үүрэг
2. Хэл соёлын амин сүнс болох нь
3. Мэдлэг бол оюуны соёлын нэг гол зүйл болох нь
4. Нийгмийн хэм хэмжээ
5. Боловсрол, соёл хоёр

Зургаа. Олон улсын харилцааны асуудлаас

1. Олон улсын харилцаа
2. Олон улсын харилцааны өөрчлөлт, хөгжил
3. Олон улсын харилцааны тулгамдсан асуудал
4. Монгол Улсын гадаад харилцаа
5. Нэгдсэн Үндэстний байгууллага
6. НҮБ-ын гол байгууллагууд
7. НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд
8. Европын Холбоо

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...