Wednesday 17 October 2018

Үнэн таныг чөлөөлнө

Одоогийн бүтцээрх шинжлэх ухааны салбаруудынх нь дагуу хуучин МУИС-ийн ЭЗС-д харъяалагдаж байсан нэгжүүдийн профессор багш нарын шинжлэх ухааны бүтээлийн талаарх судалгаа хийлээ. Түүвэр судалгаанд нийт 129 хүн хамрагдсан бөгөөд энэ нь МУИС-ийн нийт үндсэн багшийн 17%-ийг эзэлж байв.

2 профессор, 1 зөвлөх профессор, 1 гэрээт профессор, 2 дэд профессор, 1 эдийн засгийн доктор, 1 бизнесийн удирдлагын доктор, 5 доктор*, нийт 14 багштай Маркетинг худалдааны тэнхим, одоогоор МУИС-ийн дэд захирал хийж байгаа эдийн засгийн шинжлэх ухааны 1 доктороос гадна 3 профессор, 7 дэд профессор, 2 эдийн засгийн доктор, 1 шинжлэх ухааны доктор*, 7 доктор*, нийт 23 багштай Менежментийн тэнхим, 1 гавъяат багш, 2 профессор, 2 зөвлөх профессор, 4 дэд профессор, 2 зөвлөх дэд профессор, 1 шинжлэх ухааны доктор*, 11 доктор*, нийт 26 багштай Нягтлан бодох бүртгэлийн тэнхим, 1 гавъяат багш, 2 төрийн шагналтан, 2 профессор, 2 зөвлөх профессор, 4 дэд профессор, 2 зөвлөх дэд профессор, 4 шинжлэх ухааны доктор*, 4 эдийн засгийн ухааны доктор, 1 бизнесийн удирдлагын доктор, 1 үйлдлийн шинжилгээний доктор, 5 доктор*, нийт 24 багштай Санхүүгийн тэнхим, 1 профессор, 1 нийтийн удирдлагын доктор, 1 доктор*, нийт 7 багштай ОУХС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн багш нараас Web of Science-ийн IF-JCR дахь SSCI индекс, импакт фактортой Бизнесийн 140, Менежментийн 209, Санхүү-нягтлан бодох бүртгэлийн 98, Нийтийн удирдлагын 46 сэтгүүлээс ганцад нь ч нийтлүүлж байгаагүй юм байна.

6 профессор, 11 дэд профессор, 1 зөвлөх профессор, 1 зөвлөх дэд профессор, 14 эдийн засгийн доктор, 2 хүн амзүйн доктор, 1 социологийн доктор, 1 бодлогын судалгааны доктор, 1 эдийн засаг-статистикийн доктор, 1 боловсрол ба эдийн засгийн доктор, нийт 35 багштай ШУС-ийн НУС-ын Эдийн засгийн тэнхимийн багш нараас дээрх индекстэй эдийн засгийн 352 сэтгүүлийн 7-д нь нийт 8 өгүүлэл (1 нь 2012 оных, бусад нь түүнээс хойших, 6 нь МУИС-ийн харъяалалтай), статистик-магадлалын 123 сэтгүүлийн нэгэнд нь 1 өгүүлэл нийтлүүлсэн бол хүн ам зүйн 28 сэтгүүлийн алинд нь ч одоогоор нийтлүүлж амжаагүй байна.

Монгол Улсын Их Сургуульд Профессор багш ажиллуулах журмын 8.8-д 

Профессор болон дэд профессорын зэрэглэлд ажиллах багшийг шалгаруулахдаа сүүлийн 5 жилд гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлыг нь гол шалгуур болгон Хавсралт 1-д (Хүснэгт 2) заасан үзүүлэлтүүдийг ашиглан нэр дэвшигчдийг сонгон шалгаруулна. Профессорын зэрэглэлд нэр дэвшигч нь сүүлийн 5 жилд 2-оос цөөнгүй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, импакт фактор бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн (үүний 1-ээс доошгүйг 1-р юм уу холбоо барих зохиогчоор) эсвэл өөрийн судалгааны ажлын үр дүнг агуулсан монограф бүтээл бичиж хэвлүүлсэн байх шаардлагатай 1”.

1  Энэхүү журмыг хэрэгжүүлэх шилжилтийн хугацаанд уг шаардлагыг биелүүлэх боломжгүй тохиолдолд профессорын боломжит орон тоонд ажиллах багшийг Хавсралт 1-д заасан үзүүлэлтүүдийг ашиглан сонгон шалгаруулна” гэж бий.

Тэгэхээр Бизнесийн сургуулийн 9, Нийтийн удирдлагын тэнхимийн 1, Эдийн засгийн тэнхимийн 5  профессор, Бизнесийн сургуулийн 17,  Эдийн засгийн тэнхимийн 8 дэд профессор, дээрх 3 нэгжээс нийлүүлээд 6 зөвлөх профессор, 5 зөвлөх дэд профессор,  1 гэрээт профессор энэхүү "жич" журмын цоорхойгоор гарч, дэвшжээ. Өөрөөр хэлбэл зөвлөх, гэрээтүүдийг оруулаад нийт 23 профессорын зөвхөн нэг нь, 31 дэд профессорын 3 нь л уг цоорхойг ашиглаагүй гэсэн үг юм.

Тавьсан шаардлагыг нь ийм олон хүн зөрчихийг зөвшөөрөх юм бол МУИС анхнаасаа дүрэм, журамтай байхын хэрэг юусан билээ? 


Ашигласан материал:

МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн веб хуудас
Эрдэнэбат, Б. Мэдээлэл хүсэх тухай

Жич: Энэхүү судалгаанд ямар нэг алдаа дутагдал байгаа бол хариуцлагыг нь зөвхөн судлаач өөрөө хүлээх бөгөөд, түүний ажил олгогчийн байр суурийг илэрхийлэхгүй болно. Ямар нэг буруу мэдээлэл байгаа бол erdenebat.b@num.edu.mn хаягаар илгээнэ үү.

*Яг ямар шинжлэх ухааны салбарт харъялагдах нь тодорхоогүй.



Veritas vos liberabit

Правда сделает вас свободными

The truth will set you free


Энэ бичвэрийг МУИС-ийн багш нарын Фейсбүүкийн нууц группт тавьтал дараах сэтгэгдэл үлдээсэн байв. Өөрийн хариулттай хамт дор орууллаа.

МУИС-ийн багш: Та энэ судалгаагаа бусад салбар сургууль тэнхимүүд дээр үргэлжүүлээрэй. Тэр 93% нь дүрмийн бусаар проф болсон гэдэг итгэхэд бэрх тоо байна, үнэн бол маш харамсалтай.

Эрдэнэбат: Web of Science МУИС дээр дөнгөж 1 сар нээгдээд одоо хаагдчихсан. МУИС-ийг хөгжүүлэхийг эрмэлзэгч бусад салбарынхан маань энэ мэдээллийг нь татаж авч амжсан байх л гэж найдахаас. Профессор, багш ажиллуулах журмыг шинэчлэх ажлын хэсэг гарсан гэж дуулсан, тэд нар ийм судалгааг хийж байж магадгүй юм. Одоогийн санал аваад байгаа хувилбар нь гэхдээ цоорхойг нь улам томруулсан байна билээ. Миний судалгаанаас профессорын албан тушаалд ажиллаж байгаа нийт 23 хүний 22 нь, дэд профессорын албан тушаал дээр ажиллаж байгаа 31 хүний 28 нь үндсэн шаардлагаа хангахгүй байна гэж гарч байгааг бодолцоосой доо.

Профайлаас чинь харвал чи харьцангуй залуу хүн бололтой. Өөрийнхөө салбарын юм уу, харъяа сургуулийнхаа хувьд ийм төрлийн судалгаа хийвэл туслахад бэлэн, хамтарч ч болно. Ер нь эрдэмтэн хүн ертөнцийн бусад юмс үзэгдлийг судлаж эхлэхээсээ өмнө өөрийгөө судлавал зүгээр. Мэргэжилтнийхээ хувьд чи хаанаас гаралтай юм, хаашаа явбал зохистой вэ гэдгээ тодорхойлоход тустай.

Чамд өөрт чинь ч гэсэн гадаадад сурдаг танилууд байгаа байх, гэхдээ хүсэх юм бол би гадаадад сурч буй хуучин оюутнуудаасаа гуйгаад JCR импакт фактортой сэтгүүлүүдийн жагсаалтыг аваад өгч болно. Тэнд бол захын их сургуулийн кампус дээр байгаа компьютер дээрээс Web of Science руу нэвтэрнэ. Судлагдахуун чинь чиний хамгийн сайн мэддэг хамт ажилладаг хүмүүс, багш нар чинь байна тэгэхээр судалгаа бол хялбар.

Үр дүнгээ МУИС-д өгч болно, эсвэл/мөн эрдэм шинжилгээний өгүүлэл болгож нийтлэж болно. МУИС хаана байгаагаа заавал мэдэх ёстой, тэгэхээр өндөр түвшний судалгааны грант, эсвэл залуу судлаачийн грант ч өгч магадгүй. Сэтгүүлийн хувьд Research Policy гээд энэ төрлийн ажил нийтлэдэг сэтгүүл бий. Салбар дундын сэтгүүл, гэхдээ импакт фактор нь 4.661.

Ийм өндөр импакт фактортой сэтгүүлд нийтлүүлчих юм бол чамд маш олон хаалга нээгдэх болно. Хуучин ЭЗС-ийн хувьд хийгдэж байгаа судалгааны явц, арга зүйтэй нь удахгүй болох Эдийн засгийн тэнхимийн семинарт ирж танилцаж болно. Амжилт хүсье!

4 comments:

  1. энэ статистикийг Монголын эдийн засгийн салбарын боловсон хүчний чадавхитай холбоод нэг өгүүлэл бичвэл нэг проф. шаардлага хангахад дөхөх юм уу

    ReplyDelete
    Replies
    1. Энэ бол миний хийж байгаа судалгааны нэг хэсэг юм. Өөр нэг хүний дээр тавьсан асуулт, миний хариулт энд ч бас хамаатай юм байна. Өөрийн тань салбарт ч мөн ийм төрлийн судалгаа хийх шаардлага байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хүсвэл хамтарч болно шүү!

      Delete
    2. Судалгаагаа эдийн засгийн салбараар эхлэж гэж ойлгосон. Манай салбар дээр тэгье хамтаръя.

      Delete
  2. Цагаа олсон зөв асуудлыг дэвшүүлжээ. Хатуу бөгөөд үнэн шүүлтүүрээр оруулжээ. Амжилт хүсье.

    ReplyDelete

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...