Thursday, 13 September 2018

Emerging Markets Finance & Trade сэтгүүлийн сүүлийн дугаарт


Emerging Markets Finance & Trade сэтгүүлийн сүүлийн дугаарт Турк эдийн засагчид, эдийн засгийн тэнхимүүдийн чансааг тайлагнажээ. Emerging Markets буюу шинээр түрэн гарч ирж буй улсууд гэдэгт өндөр хөгжилтэй улсуудын түвшинд арай хүрээгүй, гэхдээ Монгол мэтийн хөгжиж буй улсуудаас илүү хөгжилтэй улсуудыг оруулдаг билээ.
Монгол анх удаагаа Review of Economics and Statistics-д нэрээ гаргав, Нийтилэлийн хайчилбар болон бусад улстай харьцуулвал



Өөрсдийгөө өрсөлдөгч улсуудтайгаа 1999-2016 онд American Economic Review (AER), Econometrica, International Economic Review (IER), Journal of Economic Theory (JET), Journal of Political Economy (JPE), Quarterly Journal of Economics (QJE), Review of Economic Studies (RES), Review of Economics and Statistics (RESTAT) гэсэн “цэнхэр туузтай” эрдэм шинжилгээний 8 сэтгүүлд нийтлүүлсэн өгүүллийн тоогоор харьцуулжээ  (энгийн үгээр тайлбарлавал эдгээр сэтгүүлд олон өгүүлэл нийтлүүлээд байвал Нобел авдаг гэж ойлгож болно). 


2013 онд Монгол улсаас анх удаа RESTAT-д "Structural breaks in the international dynamics of inflation" сэдэвт хамтарсан судалгааны ажил нийтлэгдсэн бөгөөд энэ нь 3 сая хүнтэй Монгол улс биднээс дор хаяж 70 жилийн өмнө капитализм руу орсон 32 сая хүнтэй Малайз, 101 сая хүнтэй Филлипин улстай энэ зэрэгцсэн үг ажээ.

Ер нь энэ нийтлэл эдийн засгаар гадагшаа явж сурах гэж байгаа хүмүүст, мөн судалгааныхаа чанарыг сайжруулах хөшүүргийн механизмуудын талаар эрэлхийлж байгаа их дээд сургуулийнханд тун уншууртай ажээ. 

Хятадын их дээд сургуульд явж сурах гэж байгаа хүмүүс, хамтран ажиллахаар зорьж байгаа сургуулиуд үүнтэй төстэй мэдээллийг Лийвс, Пүүн нарын (Leaves and Poon, 2015) ажлаас авч болно. 

No comments:

Post a Comment