Tuesday, 1 July 2014

Иво Велш: зуны амралттай байгаа оюутнуудад өгөх зөвлөгөө

Иво Велш (Ivo Welsh) бол Лос Анжелес дахь Калифорнын Их Сургуулийн (UCLA) санхүү болон эдийн засгийн ухааны профессор бөгөөд Компаний Санхүү номын зохиогч. Уг номыг дэлгэцээр үнэгүй уншиж болдог нь надад их таалагддаг (ийм сурах бичгүүд ихэвчлэн хэдэн зуун доллар байдаг).

3-р хэвлэлтийнх нь төгсгөлийн хэсэгт тэрээр:



"Хэрэв чи удирдахуйн зөвлөх, эсвэл хөрөнгө оруулалтын менежер болохыг хүсвэл цалингүй ч гэсэн хамаагүй ямар нэг профессорын судалгааных нь туслахаар ажилд орохыг оролдох хэрэгтэй. Танхимд сурсан зүйлсээс судалгааны төсөлд оролцох явцдаа сурах зүйл чинь дор хаяж багагүй, бүр их ч байж магадгүй".

Эхний хэвлэлийн төгсгөлд:

"My own recommendation to an aspiring student of finance is first to learn what the top professors (and especially the younger professors) in your own school are working on. Then, browse SSRN for current working papers. Finally, you should work for a professor in your finance or economics department, even if it is unpaid—though you should pick a professor who does not have too many assistants already. You will learn more in this one-on-one contact than you will learn from taking many classes" гэжээ.

Энэ зөвлөгөө зөвхөн санхүү, эдийн засгаар сурч байгаа оюутнуудаар хязгаарлагдахгүй маш чухал зөвлөгөө бөгөөд шавь сургалт танхимийн сургалтаас хамаагүй илүү үр дүнтэй байдаг. Би хувьдаа ажилсаг, хичээлдээ дуртай санхүү, эдийн засгийн чиглэлийн 1-2 оюутан хайж байгаа бөгөөд тийм оюутныг төгсөж гарангуут нь Сангийн Яам, Эдийн Засгийн Хөгжлийн Яам, Хөгжлийн Банк, Хас Банк авъя гэсэн захиалга өгсөн байгаа. Гадагшаа сурахаар явбал бүр л дээр. Миний судалгааны ажлын сонирлыг миний веб хуудаснаас харж болно.

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...