Thursday 21 May 2015

Third Ulaanbaatar Economics Conference

Сайн байна уу,
Таны ажил төрөл бүгд сайн байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
7-р сарын 2, 3-нд Улаанбаатар хотноо бидний зохион байгуулах гэж буй хуралд таны анхаарлыг хандуулах гэсэн юм. Хурал 2 өдөр үргэлжлэх бөгөөд нэг өдөр нь судалгааны ажлууд хэлэлцэгдэж, нөгөө нэг өдөр нь төслийн нөлөөний үнэлгээ (impact evaluation) болон эдийн засгийн боловсролтой холбоотой дэд хурлууд зохион байгуулагдах болно.
Хуралд хэлэлцэгдэх судалгааны ажлуудыг одоо хүлээн авч байгаа бөгөөд хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг вэб хуудас болон зохион байгуулагчдаас авч болно.
Хэрэв та судалгааны ажлаа хэлэлцүүлэхгүй, мөн сургалтанд нь хамрагдахгүй байсан ч мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцах, холбоо харилцаа тогтооход тань үнэтэй боломж болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Орон бүхний монгол эдийн засагчид нэгдэгтүн smile emoticon

Wednesday 13 May 2015

Эдийн засаг нь маргааш хаачихыг мэдэхийг хүсвэл өнөөдрийнх нь боловсролын тогтолцоог нь хар

Миний энэхүү нийтлэлийг бүрэн унших цаг, зав байхгүй бол дүгнэлтийг нь илэрхийлэх хэдэн зүйр үг байна: 

Оюун санаа гэдэг бол дүүргэх ёстой сав биш харин асаах ёстой гал юм.  -Плутарх
The mind is not a vessel to be filled but a fire to be kindled. -Plutarch 

Боловсрол бол хорвоог өөрчлөхөд хэрэглэх хамгийн хүчтэй зэвсэг юм. -Нелсон Мандела
Education is the most powerful weapon which you can use to change the world. -Nelson Mandela 

Толгойдоо юм хийхдээ тун болгоомжтой байгаарай, учир нь түүнийг та хэзээ ч буцаан гаргаж чадахгүй.   -Томас Волзей (1471-1530)
Be very, very careful what you put into that head, because you will never, ever get it out. -Thomas Cardinal Wolsey (1471-1530)

Өнөөдөр Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагаас (OECD) хэвлэгдэн гарч буй дэлхийн 76 улсын бага, дунд боловсролын чанарын жагсаалтын айргийн таван байрыг бидний Азийн хөрш, цаашилбал бидний өрсөлдөхийг хүсч буй улсууд эзлэв. Африкийн Гана улс баян ходоод болсон ч уг улсын удирдагчдынх нь бодит байдал ямар муу байгаагаа мэдье, түүн дээрээ тулгуурлаж хойч үеээ хөгжүүлье гэсэн эр зориг, хүсэл эрмэлзлийг хүндэтгэхгүй байхын аргагүй. 2008 оноос хойш 2 тэрбум орчим долларыг Хүний Хөгжил Сангаасаа зарцуулсан (төсвөөс боловсролд олгосон санхүүжилтээс гадна) Монгол улс энэ


Sunday 3 May 2015

Ховд хот: бичил фото сурвалжлага



Үнэн гэдэг бохир, олж тогтооход хэцүү, тиймдээ ч сонирхдог хүн нь тун цөөхөн. Харин тэнэглэл гэдэг эрс тэс, хялбар, залхуу, тиймдээ ч түм, буман дагагчтай. Бусдаас танд зориулан бүтээсэн хиймэл ертөнцөд амьдрах нь сонирхолтой, бас хамт олонтой. Гэхдээ сохор байхыг ухамсартайгаар сонгох, эсвэл царайлах нь танд болон таны хүүхдэд огтхон ч наалдацгүй. Мэдээж тэрхүү орчинг нь та өөрөө үүсгээгүй бол шүү дээ.

Эх сурвалж нэврүүлэгт өгсөн ярилцлага

Ийгл ТВ-ийн Эх сурвалж нэвтрүүлэгт оролцож Монгол улсын эдийн засаг болон эдийн засгийн сэтгэлгээний түүхтэй холбоотой дараах ярилцлагыг өглөө.


Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...