Хоёр жил орчмын өмнөөс АНУ-ын Төв банк бодлогынхоо хүүг өсгөх талаар үг цухуйлгаж эхэлсэн билээ. Гэвч дөнгөж энэ долоо хоногт л ерөнхийлөгч Жанет Иеллен нь уг шийдвэрийг гаргав. Харин дунд болон урт хугацаат хүүний хувиуд нь бодлогын хүүний хувьтай хүлээлтээр дамжин холбогдож байдаг учир тэр үеэс л алгуур өсөж эхэлсэн билээ. АНУ-ын бодлогын буюу богино хугацаат хүүний хувийг ийнхүү хангалттай урьдчилан сануулсны эцэст, маш болгоомжтой (3 жилийн турш үргэлжилнэ) өсгөж буй нь тухайн улсын болон дэлхийн эдийн засаг ямар эмзэг байгааг илтгэж байна.
Saturday 19 December 2015
Wednesday 11 November 2015
Янгоны Их Сургууль ба МУИС, Ботсвана ба Монгол
53 сая хүн амтай Мьянмар улсад болсон сонгуульд 2013 онд Монголд зочилсон Ан Сан Су Чигээр удирдуулсан сөрөг хүчин дор хаяж 75%-ийн санал авч ялсан нь тодорхой болж байна.
Monday 9 November 2015
Бас нэг ялагдал гэхдээ бяцхан эргэцүүлэл
Эдийн засгийн шинжлэх ухааны топ 10 сэтгүүлийн нэг хэмээгддэг, 100-аад жилийн түүхтэй Review of Economics and Statistics сэтгүүлийн редакцын зөвлөлөөс захидал иржээ. Уг зөвлөлд Харвардын их сургуулийн Чандра (IDEAS-д бүртэлтэй дэлхийн 45515 эдийн засагчдаас чансаагаараа топ 7%-д орж буй), Агион, Кхважа (топ 6%), Беркели дахь Калифорнийн их сургуулийн Городченко (682-р байр), Грахам (топ 8%), мөн Сан Диего дахь Калифорнийн их сургуулийн Хансон (227-р байр) нар ажилласан ажээ. 6 жилийн турш хийсэн судалгааг маань уг сэтгүүлд нийтлэгдэхээр сайн байсангүй гэжээ.
Wednesday 4 November 2015
Монголд ирсэн эдийн засагчдын семинарын мэдээллүүд, бас бяцхан эргэцүүлэл
Монголын Эдийн Засгийн Холбооны (МЭЗХ) хурал, семинаруудаас гадна зохион байгуулагддаг үйл ажиллагаанд дэлхийн хэмжээний эдийн засагчид ирэх нь олонтаа. Энэ нь Монгол улсыг сонирхож буй олон улсын эдийн засгийн сонирхлыг илэрхийлэх бөгөөд уул нь эдгээр нь Монголдоо үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн Холбоотоогой хамтарвал нийгэмдээ улам бүр үр өгөөжтэй байна даа гэж би хувьдаа боддог.
Sunday 1 November 2015
Тэд бидний тухай-2
Эминем тун сайн дуучин. Хоёр долоо хоногийн өмнө тэрээр 43 насыг зооглосон (тэр үеэр нь үүнийг бичье гэж байгаад мартчихаж).
Friday 30 October 2015
Шалгалтан дээр хуулбал, хууран мэхлэвэл 7 жил хүртэл хугацаагаар шоронд хоригдоно
2015 оны 11-р сарын 1-ээс Хятадад мөрдөгдөж эхлэх хуульд ийнхүү заажээ. Шалгалтандаа өөрийнхөө оронд өөр хүн оруулсан тохиолдолд
Saturday 24 October 2015
Өөрийн бодол өөртөө зөв: Монгол багшийн шавьдаа бичсэн захидал
Пунцагийн Батаа:
Нэгэнт ам нээсэн болохоороо сэдвээсээ жаахан хадуурахад манай томчууд дотор өөрийн өвөрмөц онцлогийг хайхрахгүй, бусдын ном, тархи, амаар боддог, ажилладаг хүмүүс цөөнгүй байдаг нь манай улсын хөгжил, үндэсний өвөрмөц онцлогт муугаар нөлөөлж байна гэж би боддог, энэ талаар оюутнуудад их учирлаж хэлдэг юм. Хэдэн жишээ дурдъя.Thursday 22 October 2015
Их, дээд сургуульд залхуу хулчгарууд сурдаггүй, харин зоригтнууд сурдаг
Пунцагийн Батаа: Оюутан залуусдаа миний хэлдэг үг
Энд би нэгд, нэгдүгээр ангийн оюутнуудад зориулсан “Сурахад суралцах нь” гэсэн ярианы сэдэв, хоёрт, хичээлийн явцад оюутан нартаа олонтоо хэлдэг сургамжийн үгнээсээ оруулж байна.
“Сурахад суралцах нь” гэсэн ярианы сэдвийн гол санаа гэвэл:
Их, дээд сургуульд сурна гэдэг нь хүнд хөдөлмөр байдаг. Ийм хүнд хөдөлмөр хийхийн тулд сурах арга барилд суралцах ёстой. Үүнийг сурахад суралцах гэж ойлгож болно. Сурахад суралцана гэдэг нь:
Sunday 18 October 2015
Нүд үнэнч, чих худалч. Үгүй хоёулаа худалч. Нэг завинд (нийгэмд) байгаа Монголчууд
Толгойдоо юм хийхдээ тун болгоомжтой байгаарай, учир нь түүнийг та хэзээ ч буцаан гаргаж чадахгүй. -Томас Волзей (1471-1530)
Танаас би нэг шалгалт авъя. Дараах бичлэгийг үзээд цагаан хувцастай баг хэдэн удаа бөмбөг дамжуулж байгааг тоолоорой: бичлэг (энэ таалагдвал Лорд Смитийг хэн алсан болохыг олоорой: бичлэг). Гол сургамж нь бид аливаа зүйлээс харахыг хүсэж байгаа зүйлээ л хардаг. Ингэхдээ маш чухал зүйлсийг орхигдууах нь олонтаа (эхний бичлэг дээрх бүжиглэж байгаа баавгай).

Tuesday 13 October 2015
Петрочайна ба Монгол
Өчигдөр Хонг-Конг, Нью Йоркийн хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй, 1.5 их наяд америк долларын зах зээлийн үнэлгээтэй Петрочайна компаний тэргүүн асан 16 жилийн ял авав. Жианг Жиемэн Петрочайна
болон түүний эх компани болох Хятадын үндэсний газрын тосны корпорацийг (ХҮГТК) тэргүүлж байх үедээ авилга авсан,
Friday 9 October 2015
Монгол улс өнөөдөр ч бий, гэхдээ тэнд одоо амьдарч буй Монголчууд түүхийн номонд дурсагдах Монголчууд бол биш.
10-р сарын 9-нийг Өмнөд Солонгос улс даяар Хангул хэмээх цагаан толгойн төрсөн өдөр хэмээн бүх нийтээрээ амарч тэмдэглэдэг (Хойд Солонгост 1-р сарын 15-нд).
Wednesday 7 October 2015
Хамтдаа бүтээж буй бидний түүх: МЭЗХ-ны хурал, семинарууд болон слайдууд
1990-ээд оны эхэнд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засагт
шилжсэнээс хойш Монгол улсын эдийн засгийн шинжлэх ухааны судалгааны чадавхи чамлахааргүй түвшинд хүрчээ. Энэхүү чадавхийг
эрэмбэлдэг ИДEАС (IDEAS)
байгууллагын жагсаалтаар Монгол улс бидэнтэй хамт түүхэн шилжилт хийсэн Казахстан, Киркизстан, Гүрж, Серби, Узбесктан, Беларус гэх мэт хуучин социалист улсуудыг нэгэнт ардаа орхижээ. Хүн амын тоо цөөн, төр засгийн, бизнесийн байгууллагуудын болон бусад дэмжлэг харьцангуй сул байхад ч бид ийм амжилтанд хүрсэн нь Монголчуудын харьцангуй давуу талыг илэрхийлж буй нэг үзүүлэлт мөн билээ. Монголд харъяалалтай хэмээн бүртгүүлж, дээрх байр эзлүүлсэн 8 эдийн засагчдаа, баярлалаа!
Sunday 4 October 2015
Багш нарын баяр, Монгол эр хүн болон "integrity"
Өмнөх сарын нийтлэлийн маань дараа Шинэ Зеландаас нэгэн уншигч "Би аавын чинь номуудыг авъя гэж бодоод байгаа юм, ямар ном бичсэн болон хаанаас авах боломжтой талаар мэдээлэл өгөөрэй" гэсэн зурвас үлдээсэн байв.
Эцэг маань гавъяат багш. Хүн төрөлхтний түүхэн дэх бүхий л амжилттай нийгмүүд сайн багш нар дээр тургуурласан байдаг. "Шавийн эрдэм багшаас эхтэй" гэсэн Монгол ардын зүйр үг бий. "Хэрэв та жилийн л төлөвлөгөөтэй байгаа бол будаа тарь, хэрэв та 10 жилийн л төлөвлөгөөтэй байгаа бол мод тарь, хэрэв та насан туршийн төлөвлөгөөтэй байгаа бол ард түмэндээ боловсрол олго" гэсэн Хятад ардын зүйр үг байдаг. "Мянган өдрийн турш бие даан хичээнгүйлэн суралцахаас нэг өдрийг сайн багштай өнгөрөөсөн нь дээр" гэсэн Япон ардын зүйр үг бас бий. Цаашид ч гэсэн аль сайн багштай нийгмүүд нь л оршин тогтнох болно гэж үзэж байгаа.

Monday 28 September 2015
Аз Хур, түүх, Монголын эдийн засгийг дэмжих нь
Аз Хур номын дэлгүүрээс зохиож буй аяны хүрээнд хүмүүс
уншиж байгаа номоо Фейсбүүк дансан дээрээ үзүүлж байгаа. Нэгэн сайн хүн эцгийн
маань бичсэн номыг үүндээ оруулчихаж. Баярлалаа!
(Disclaimer: би энд маш их ашиг
сонирхлын зөрчилтэй хүн, учир нь
Sunday 20 September 2015
Самарканд, төрийн соёрхолт Б.Лхагвасүрэн болон УИХ дээр яригдаж буй сонгуулийн дүрэм
Таны толгойг хэчнээн угаасан ч гэсэн та 10 давхар байшингаас нисэж чадна гээд үсрэх үү? Үгүй л болов уу. Учир нь та татах хүчний хууль байдаг гэдгийг мэднэ. Ямар ч найраагүй, бас өршөөлгүй. Хууль бол хууль, таныг няц дарна (шүхэргүй л бол).
Saturday 19 September 2015
Баярлалаа!
Эрчүүд сексээс өөр юу боддог вэ?-Монголын нийгмийн ялзрал
Сарын өмнө аавынхаараа зочлов. Нөгөө л 486 компьютерээ асаачихсан (2007 онд гавъяат цолных нь хүлээн авалтан дээр Монголын тулах хөдлөх эрхтэн дутуу иргэдийн нийгэмлэгээс бэлэглэсэн хуучин компьютер), хоёр шууныхаа дунд харандаагаа хавчуулчихсан юм бичиж сууна (тэрээр дөрвөн мөчгүй. Түүх нь энд бий). Юу хийж байгааг нь асуутал "Зүйр үгийн сурган хүмүүжүүлэх увдис" номынхоо 2-р дэвтрийг бичиж байна гэв. Солонгост ирснээс хойш компьютер нь эвдэрсэн дуулдсан, эхнэртээ миний ажлын компьютерийг аваачиж өгөөд түр хэрэглүүлчихье гэсэн тийм юм хийгээд яах юм гэсэн, мөнгөө хуримтлуулж байгаад шинийг л авч өгөхөөс гэж бодож байгаа. Интернетэд холбоод өгчихвөл уул нь ямар ч асуудалгүй, учир нь би эндээс зөвхөн нэг процессорыг нь ашиглаж програм ажиллуулдаг.
Wednesday 16 September 2015
Алдагдсан боломж
77 жилийн
өмнө энэ өдөр хуучин Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ)-ын эдийн засагч Николай Кондратьевыг буудан хороожээ. 8 жилийн турш Гулагт тарчлааж, хугацаа нь дууссаны дараа дахин шүүх хурлаар оруулж ялыг нь 10 жилээр сунгасан ч хурал тарсны дараа Сталины зааврын дагуу түүнийг ийнхүү алсан юм.
Tuesday 15 September 2015
Бизнесийн ухаан Монголд
Саяхан нягтлан бодох бүртгэлийн салбарын нэгэн залуу ийн бичжээ:
"Дэлхийн шинжлэх ухааны сан хөмрөгт эдийн засаг, математикын чиглэлээр хэдхэн хүний бүтээл байна (web of science). [эдийн засгийн салбарт монголоос] Дамбын Лхагвасүрэн, Батаагийн Эрдэнэбат, Ууганбаатар Нинжбат гэх мэт хүмүүсийн бүтээлүүд байх юм, харин нягтлан бодохын чиглэлээр 0 байна шүү".
Тэрээр нэлээд зоригтой залуу юм. Түрүүлж дугарсан хөхөөний ам хөлддөг гэдгийн үлгэрээр амиа аргацаагаад байвал монголын нийгэм маань улам бүр л ялзарна. Ялангуяа залуу хүмүүст, өөртөө өчнөөн дайсан хураасан ч хамаагүй, үнэн мэдээллийг өгөхгүй бол амьдралаараа, итгэл үнэмшлээрээ тоглуулж, бусдын золиос болох вий дээ гэж бодсоны үндсэн дээр үүнийг тэрлэв.

Monday 14 September 2015
Ханс Вернер Зин Монголд
Герман бол том улс. Эдийн
засгийн амжилтаар нь дэлхийн хоёр супер үндэстний нэг гэдэг үе байсан, одоо ч гэсэн давгүй л байна (нөгөө нь Япон).
Wednesday 9 September 2015
Integrity гэдэг үгийг хэрхэн орчуулах вэ? (үүнгүйгээр юу ч явахгүй)
Англид сонины гашуудалд зориулсан нүүрэнд чухал хүнээ алдсанаа харуусан нийгэмдээ мэдэгдэхдээ хамгийн их хэрэглэдэг өгүүлбэр нь "She (he) was a woman (man) of great personal integrity".
Thursday 25 June 2015
УЛААНБААТАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН III ХУРАЛ
МЭЗХ-оос Улаанбаатарын Эдийн Засгийн III Хурлыг 7-р сарын 2,3-нд зохион
байгуулах гэж буй бөгөөд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хуралд оролцохыг хүсвэл овог нэр, байгууллага, имейл хаяг болон холбогдох утсаа econmongol@gmail.com хаягаар илгээнэ үү? Хурлын үеэр Эдийн засгийн холбооны гишүүнчлэлийн үйл ажиллагаа явагдах бөгөөд одоогоор гишүүнчлэл үнэ төлбөргүй, хүн бүрт нээлттэй болно.
Уг хурлыг ивээн тэтгэж буй МУИС-ийн Эдийн засгийн тэнхим, СЭЗДС, Монгол-Япон төв, Үндэсний Стратегийн Хүрээлэн, Гэрэгэ Партнерс ХХК, STEMS-Robotics ХХК-д гүнээ талархаж буйгаа илэрхийлье!
Хөтөлбөр нь pdf файлаар энд бий
Дахиад зураг:

Tuesday 16 June 2015
Явсан газрын сонин: Америк-II
Небраскагийн их сургууль нь мужийн буюу манайхаар улсын сургууль бөгөөд Омаха дахь салбар (UNO) нь МУИС-ийнхаас 7
мянгаар цөөн буюу 15 мянган оюутантай юм. Багш нарынх нь 96% нь докторын зэрэгтэй, МУИС-д энэ нь 42% байдаг. МУИС-ийн цалин
угаасаа бага учир хүмүүн капиталдаа асар их хэмжээний мөнгө оруулчихсан хүмүүс
ирж судалгаагаа хийнгээ багшлах нь санхүүгийн хувьд ямар ч утгагүй. Нэг бол хувийн секторт ажиллана, эсвэл давхар ажил эрхэлнэ, үгүй бол гадагшаа гардаг. Эрдэмтдийн хувьд судалгаа хийнэ гэдэг нь тамирчин бэлтгэл хийнэ гэдэгтэй адил зүйл байдаг. Байгаа хэд нь хэр удаан тэсэх бол гэж санаа зовмоор.
Monday 15 June 2015
Sunday 14 June 2015
Мөнгөний Бодлогын Ач Холбогдол
Одоогоор Монгол улсын No.1 эдийн засагч Др. Лхагвасүрэн мөнгөний бодлогын талаар ийнхүү зөвлөжээ:
'Сүүлийн 50 жилд макро эдийн засаг болон эдийн засгийн бодлогын талаар гарсан хамгийн нөлөө бүхий өгүүлэл: Милтон Фрийдман, 1968, "Мөнгөний Бодлогын Ач Холбогдол."
Өнөөдөр дэлхийн улсуудын төв банкуудын явуулж байгаа бодлогыг ойлгохын тулд энэ өгүүлэлийг ойлгох хэрэгтэй.
Tuesday 9 June 2015
Япон улсад зорчсон тэмдэглэл
5-р сарын 30-31-д Токио дахь Хитоцубашигийн Их Сургууль дээр зохион байгуулагдсан хуралд оролцохоор явав.
Би урсдаг шат руу авч гарч болдог тэргийг Наритагийн нисэх онгоцны буудал дээр л анх удаа харав. Япончууд ямар нэгэн санааг авааг хөгжүүлэхдээ сайн юм гэсэн сэтгэгдэл төрөв. Гэхдээ бодит хэрэгцээ нь нэлээд өндөр байдаг байх. 2005 онд 125.7 саяд хүрсэн хүн ам нь 2050 он гэхэд 95 сая болно гэсэн тооцоотой. 65-аас дээш насныхны нийт хүн амд эзлэх хувь 1989 онд 11.6% байсан бол энэ нь 2030 онд 25.6% хүрэх прогнозтой.

Thursday 21 May 2015
Third Ulaanbaatar Economics Conference
Сайн байна уу,
Таны ажил төрөл бүгд сайн байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
7-р сарын 2, 3-нд Улаанбаатар хотноо бидний зохион байгуулах гэж буй хуралд таны анхаарлыг хандуулах гэсэн юм. Хурал 2 өдөр үргэлжлэх бөгөөд нэг өдөр нь судалгааны ажлууд хэлэлцэгдэж, нөгөө нэг өдөр нь төслийн нөлөөний үнэлгээ (impact evaluation) болон эдийн засгийн боловсролтой холбоотой дэд хурлууд зохион байгуулагдах болно.
Хуралд хэлэлцэгдэх судалгааны ажлуудыг одоо хүлээн авч байгаа бөгөөд хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг вэб хуудас болон зохион байгуулагчдаас авч болно.
Хэрэв та судалгааны ажлаа хэлэлцүүлэхгүй, мөн сургалтанд нь хамрагдахгүй байсан ч мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцах, холбоо харилцаа тогтооход тань үнэтэй боломж болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Орон бүхний монгол эдийн засагчид нэгдэгтүн smile emoticon
Wednesday 13 May 2015
Эдийн засаг нь маргааш хаачихыг мэдэхийг хүсвэл өнөөдрийнх нь боловсролын тогтолцоог нь хар
Миний энэхүү нийтлэлийг бүрэн унших цаг, зав байхгүй бол дүгнэлтийг нь илэрхийлэх хэдэн зүйр үг байна:
Оюун санаа гэдэг бол дүүргэх ёстой сав биш харин асаах ёстой гал юм. -Плутарх
Оюун санаа гэдэг бол дүүргэх ёстой сав биш харин асаах ёстой гал юм. -Плутарх
The mind is not a vessel to be filled but a fire to be kindled. -Plutarch
Боловсрол бол хорвоог өөрчлөхөд хэрэглэх хамгийн хүчтэй зэвсэг юм. -Нелсон Мандела
Education is the most powerful weapon which you can use to change the world. -Nelson Mandela
Толгойдоо юм хийхдээ тун болгоомжтой байгаарай, учир нь түүнийг та хэзээ ч буцаан гаргаж чадахгүй. -Томас Волзей (1471-1530)
Be very, very careful what you put into that head, because you will never, ever get it out. -Thomas Cardinal Wolsey (1471-1530)
Өнөөдөр Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагаас (OECD) хэвлэгдэн гарч буй дэлхийн 76 улсын бага, дунд боловсролын чанарын жагсаалтын айргийн таван байрыг бидний Азийн хөрш, цаашилбал бидний өрсөлдөхийг хүсч буй улсууд эзлэв. Африкийн Гана улс баян ходоод болсон ч уг улсын удирдагчдынх нь бодит байдал ямар муу байгаагаа мэдье, түүн дээрээ тулгуурлаж хойч үеээ хөгжүүлье гэсэн эр зориг, хүсэл эрмэлзлийг хүндэтгэхгүй байхын аргагүй. 2008 оноос хойш 2 тэрбум орчим долларыг Хүний Хөгжил Сангаасаа зарцуулсан (төсвөөс боловсролд олгосон санхүүжилтээс гадна) Монгол улс энэ
Sunday 3 May 2015
Ховд хот: бичил фото сурвалжлага
Үнэн гэдэг бохир,
олж тогтооход хэцүү, тиймдээ ч сонирхдог хүн нь тун цөөхөн. Харин тэнэглэл
гэдэг эрс тэс, хялбар, залхуу, тиймдээ ч түм, буман дагагчтай. Бусдаас танд
зориулан бүтээсэн хиймэл ертөнцөд амьдрах нь сонирхолтой, бас хамт олонтой. Гэхдээ сохор байхыг ухамсартайгаар сонгох, эсвэл царайлах нь танд болон таны хүүхдэд
огтхон ч наалдацгүй. Мэдээж тэрхүү орчинг нь та өөрөө үүсгээгүй бол шүү дээ.
Эх сурвалж нэврүүлэгт өгсөн ярилцлага
Ийгл ТВ-ийн Эх сурвалж нэвтрүүлэгт оролцож Монгол улсын эдийн засаг болон эдийн засгийн сэтгэлгээний түүхтэй холбоотой дараах ярилцлагыг өглөө.
Sunday 26 April 2015
Эдийн Засгийн Холбооны ээлжит бус семнар
Монголын эдийн засгийн холбооны семинарын анхны илтгэгч, Манчестерын Их Сургуулийн Проф. Денис Осборн 2015 оны 4-р сарын 29-нд холбооны ээлжит бус семинарт "Чиг, мөчлөг, улирлын хэлбэлзлийн харилцан нөлөөллийн талаар" хийж буй ажлаа танилцуулна. Улирлын хэлбэлзлээрээ Монгол улсын эдийн засаг бусдынхаас хамаагүй өндөр учир статистик, эдийн засгийн байгууллагууд, судлаач, сонирхогчдод тун сонирхолтой байх болов уу.
Thursday 16 April 2015
Өнөөдөр сонинд өгсөн ярилцлага
Өнөөдөр сонинд өгсөн ярилцлага маань өнөөдөр гарчээ:
Өгсөн ярилцлага маань нэлээд их танагдаж. Гэхдээ Зууны Мэдээ сонинд 2 цаг гаруй зарцуулан байж хамгийн сүүлд өгсөн ярилцлага маань захиалагчдад нь таалагдаагүй шалтгаанаар огт нийтлэгдээгүйтэй харьцуулахад том амжилт. Нэгэнт нэлээд цаг зарцуулж бэлтгэсэн учир бүрэн эхээр нь энд тавилаа:

Tuesday 17 February 2015
Морь жилийн тайлан
2012 оны 12-р сарын 26-ны энэ бичлэгдээ миний бие Эдийн засаг, санхүүгээрх судалгааны ажил, эрдэмтэд, их, дээд сургууль, судалгааны бүх байгууллагыг бүртгэж, чансааг нь сар бүр дэлхийн олон нийтэд тайлагнадаг IDEAS-т Монгол улсын нэр нийт 196 улсаас 184-т жагсаж, Зимбабве, Куба, Лисото, Ангола, Сири, Лаос улсуудтай эн зэрэгцэж байна хэмээн харамсан бичиж билээ. Уламжлал ёсоор АНУ-ын 50 мужийг тус бүрийг нь "улс" гэж тооцдог бөгөөд дэлхийн 200 орчим улсаас IDEAS-т огт бүртгэлгүй нь ч бий. Олимпод тамирчид нь ордоггүй улсуудтай нэгэн адил.
Monday 2 February 2015
Хэрхэн топ-10 PhD in Economics хөтөлбөрт хамрагдах вэ?
Сүүлийн үед нэлээд танилцуулах захидал (reference letter) бичдэг болов. York, New York, Cambridge, Колумбын Их Сургууль гэх мэт рүү. Миний захидлыг хэр тоох эсэхийг нь мэдэхгүй.
Хятад, Сингапур Солонгосчууд бол дэлхийн хамгийн сайн эрдэмтдийг мөнгөөр зодож нутагтаа авчраад нэг хичээл заалгаад дараа нь оюутнууддаа танилцуулах захидал бичүүлж авдаг. Нэгэнт тэр эрдэмтэд нь Нобелын шагналтан энэ тэр байх учир бичсэн танилцуулах захидал нь хаана ч хүндлэгддэг. Оросын Новая Экономическая Школа, Чехийн CERGE-EI ч мөн л тэгэж эхэлсэн, одоо тийнхүү явуулсан оюутнууд нь эргэж ирж байна. Гэхдээ хэнээс ч эрдэм, чадвараараа дутахааргүй болоод.
Дүүхэлзсэн сайхан Араб морь, машин оруулж ирж уралдуулдаг бизнесменүүд маань гэгээрсэн сайхан эрдэмтдийг өөрийн нэрэмжит профессор гэж Монголд урьж авч ирээд, хэдэн монгол хүүхдүүдэд танилцуулах захидал бичүүлдэггүй юм байх даа. Мэдээж заавал эдийн засгийн салбарт биш, заавал гадны хүн биш.

Subscribe to:
Posts (Atom)
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!
Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...
-
Хүн төрөлхтний оюуны охь болсон шинжлэх ухаан агшин хором бүрд хувьсан хөгжиж байдаг динамик шинжтэй учир түүнийг статик байдлаар ангилах ...
-
Энэтхэгийн нэгэн бизнес эрхлэгч ийм " мини " экспрэсс хуулийн компани нээгээд "гайхамшигтай" өндөр ашигтай ажиллаж буйга...
-
Зарим хүний туулж өнгөрүүлсэн амьдралын түүх маш сонирхолтой, бусдад сургамжтай байх нь бий. Миний эцэг Пунцагийн Батаагийнх тийм гэдэгт ...