Үнэн гэдэг бохир,
олж тогтооход хэцүү, тиймдээ ч сонирхдог хүн нь тун цөөхөн. Харин тэнэглэл
гэдэг эрс тэс, хялбар, залхуу, тиймдээ ч түм, буман дагагчтай. Бусдаас танд
зориулан бүтээсэн хиймэл ертөнцөд амьдрах нь сонирхолтой, бас хамт олонтой. Гэхдээ сохор байхыг ухамсартайгаар сонгох, эсвэл царайлах нь танд болон таны хүүхдэд
огтхон ч наалдацгүй. Мэдээж тэрхүү орчинг нь та өөрөө үүсгээгүй бол шүү дээ.
Ховд хотноо эдийн засгийн нөхцөл байдлын
талаар илтгэл тавив. Зарлал дээрх эдийн засагч Ц. Эрдэнэбат гэдэг нь одоогоор тусгаар
Монгол Улсын Их Сургуулийн эдийн засгийн тэнхимийн профессор гэсэн албан
тушаалыг хашиж буй миний бие болой. УБ хотоос 1488 км аялж очоод ердөө 5 минут
ярих боломж олдсон нь тун харамсалтай байв. Цээжний бангаар биш, үнэн бодитой, шинжлэх
ухааны мэдээллээр нийгмээ хангах нь энэхүү албан тушаалын үүрэг учир энэхүү илтгэлийг бэлдсэн ч сонирхох хүн тун бага байсанд нь сэтгэл тун эмзэглэв. "Сайн засаглал" гэдэг нь сайн мэдээлэл, сайн судалгаатай үед л боломжтой. Илтгэл маань Монгол улсын эдийн засгийн
нэгдсэн түрүүлэгч индикатор, бизнесийн мөчлөг хамгийн сүүлийн үеийн байдлаар яг
хаана байгаа талаар бөгөөд 100 гаруй хүн оролцсон хурлын дараа 5 хүн л дэлгэрүүлэн
сонирхжээ (интернетийн хандалтаар). Шинжлэх ухааны нэр барьж хүмүүсийн толгойг
эргүүлж, хүүхэд мэт гэнэн ард түмнээ доншуучлагч нөхөд маань шинжлэх ухааны нэр
хүндийг үнэхээр шал дээр унагаж чадсан мэт санагдав.
Энэхүү доройтлыг
сөрөн, намайг энэхүү үйл ажиллагаанд урьсан, зохион байгуулсан нөхдүүддээ талархлаа.
Монголын нийгэм дэх энэхүү хөл толгойны солигдчихсон байгаа байрлалыг хурдхан
залруулах юмсан.
Өнөөдөр Ховд хотын
шатахууны үнэ ийм байна. 2013 оны 2-р сард
А92-ын УБ хотын шатахууны түгээх станцын үнэ литр нь 1670 төгрөг, түүний бүтэц нь
доорх байдалтай байсныг санагдуулав.
Тооцоолол бүхий Эксел
файл нь болон түүнтэй холбоотой судалгаа нь энд бий: https://sites.google.com/site/erdenebatba/Home/publication
(Газрын тосны шок ба
Монгол). Тэр үед хилийн үнэ тонн
нь 1197.8 доллар, нэг доллар 1402 төгрөг байсан бол 2015 оны 3-р сард эдгээр нь
тус бүрдээ 611.5 доллар болон 1987 төгрөг болж. Нэгэнт импортлогчид нь
олигополь, засгийн газраас үнэ тогтворжуулах нэрээр зах зээлд оролцож байгаа
бол хэн нэгэн нь үнийн бүтцийг зайлшгүй тайлагнаж байх ёстой. Хэрэв та авомашин
эзэмшигч, эсвэл татвар төлөгч бол үүнийг
шинэчлээд хардаг байх ёстой.
No comments:
Post a Comment