Би урсдаг шат руу авч гарч болдог тэргийг Наритагийн нисэх онгоцны буудал дээр л анх удаа харав. Япончууд ямар нэгэн санааг авааг хөгжүүлэхдээ сайн юм гэсэн сэтгэгдэл төрөв. Гэхдээ бодит хэрэгцээ нь нэлээд өндөр байдаг байх. 2005 онд 125.7 саяд хүрсэн хүн ам нь 2050 он гэхэд 95 сая болно гэсэн тооцоотой. 65-аас дээш насныхны нийт хүн амд эзлэх хувь 1989 онд 11.6% байсан бол энэ нь 2030 онд 25.6% хүрэх прогнозтой.
Татвар,
нийгмийн даатгалын сангаа хэрхэн бүрдүүлэх вэ, тэтгэврийн мөнгөө хэрхэн олох вэ
гэдэг том асуудалтай тулгараад байгаа юм байна. Одоогийн шийдэл нь олон улсын
санхүүгийн зах зээл дээр бонд гаргах. Гэхдээ өр, ДНБ-ийх нь харьцаа 220% буюу дэлхийд
No.1 болчихоод
байгаа, цаашдаа нэг их явуургүй нь тодорхой.
Монгол улсын Засгийн газрын өрийн босгыг нэмэгдүүлэхдээ энэ улсын жишээг бариад
байсан нь надад тун марзан санагдсан (энэ
талаар миний 2 жилийн өмнө бичсэн Өрөндөө бид дүүжлэгдэх үү сэдэвт илтгэлд бий).
Наритагаас
Сайтама орох галт тэргэнд. Эдний зарим байшин нь яагаад ч юм самурайн хувцсыг
санагдуулав. Монголчууд энэ улсыг 1274 онд анх эзлэх гэж оролдсон. Тухайн үед
Япон Хятадын Сонг гүрний дагуул, тэдэнд татвар гувчуураа төлдөг байсан үе.
Монголчууд Сонгыг дарж авахын тулд орлогын эх үүсвэрээс нь салгах гэсэн санаа
нь энэ байсан гэдэг. Гэхдээ 900 завь бүхий 22
мянган цэрэг Японыг эхний дайралтаараа эзэлж чадаагүй гэдэг. Завин дээрээ буцаж
ирээд, дараа нь далайн шуурганд өртсөн. Дэлхийг байлдан дагуулж байсан армийг эрэг дээрээ хөл тавиулаагүй хэдэн
самурайг хүндэтгэх сэтгэл аргагүй төрнө. Тависан бол эзлэх нь гарцаагүй байсан биз.
Гэхдээ тэдний нэр төр гэдэг ойлголт
бусад үндэстнийхээс илүү мэт. Үүргээ л биелүүлээгүй бол харакири буюу амиа
егүүтгэх ёстой гэсэн ойлголт нь өдгөө ч хүчтэй. 1281 онд Хубилай хаан 4400
завь, 140 мянган цэрэгтэйгээр дахин эзлэх гэж оролдсон. Хугацаанд хавчигдаж
барьсан завь нь чанар муутай, мөн далайн шовх ёроолтой завь биш гол нуурын
хавтгай ёроолтой завийг дайчилсан нь далайн шуурганд мөн л осолдсон. Япончуудыг
ийнхүү 2 удаа далайн шуурга аварсан нь тэднийг өөрсдийгөө тэнгэрлэг ард түмэн
гэдэг итгэх үзлийг нь дэвэргэсэн ч гэж үзэх нь бий. Энэ үзэл нь Дэлхийн 2-р
дайнаар оргилдоо хүрсэн болов уу, Камиказэ буюу Тэнгэрийн салхи гэсэн элит
баталион нь тун алдартай байв. Энэ талаар “KhubilaiKhan's Lost Fleet: In Search of a Legendary Armada” гэсэн сайн ном байдаг. Энэ номонд тулгуурласан баримтат кино нь энд бий.
Метроны
хаалгаар орох дараалал. Нийгмийн хэв журам японд үнэхээр сайн юм. Энэ буудал
дээр байхад 4 баллын газар хөдлөв. Бүгд л зүгээр л дарааллаа сахиад зогсож
байсан. Тийм юм болсныг нь гэртээ харьж байж л мэдэв.
Японд
хүүхдийг сургууль руу нь эцэг эх нь зөөнө гэсэн ойлголт байдаггүй юм байна. Зөөвөл
хүүхдүүд шоолуулна гэнэ. Ахлах ангийн 2 сурагч дундаа хэдэн бага ангийн сурагч
оруулж аваад өглөө оройд сургууль, гэрт нь хүргэж байх үүрэгтэй юм байна.
Улаанбаатарын гудамжнаас хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөж байгаа машинуудыг
нь авчихвал замын ачаалал нэлээд буурна, Улаанбаатарчуудын хөдөлмөрийн бүтээмж ч эрс дээшилнэ. Би хувьдаа хотод баригдсан байшингийн 1-р
давхрыг төрөөс худалдаж аваад цэцэрлэг, сургууль болгож ашиглах хэрэгтэй гэж
боддог. Хувийн сектор аль хэдийн ингэж байгаа шүү дээ. Гэтэл сургууль барих
газар олдохгүй байна гээд нэг ширээн дээр 3-аар нь суулгаад байх юм бол бид
ирээдүй рүүгээ гар буугаар буудаж байна л гэсэн үг.
Хитоцабашигийн
их сургуулийн хаалга ба миний илтгэл тависан хурлын зар. Энэ сургуульд эдийн засгаар Монголчууд хамгийн их
сурдаг гэж элчингийнх нь танилцуулга дээр байсан. Япондоо одоогоор 6-д , дэлхийд 238-д жагсаж байгаа юм байна.
Сайхан хурал болов. Хурлын үеэр Georgia
State University-ийн Эдийн засгийн докторын
хөтөлбөрийн элсэлтийн комиссын дарга оросын еврейтэй сайхан танилцав. Эдний
тэнхим одоогоор дээрх жагсаалтаар дэлхийд 71-д байна. Математикт сайн, Skype-аар англи хэл дээр ярилцлага өгчихөөр (өөрөө биечлэн авна гэв), эрүүл мэндийн эдийн засаг, микроэдийн засгаар сурах хүсэлтэй Монгол
оюутныг дуртайяа авахаар тохиролцов. Хөтөлбөрт орсон хүн болгонд тэтгэлэг өгнө,
анх шалгуурыг нь давчихвал 2-р курсээс нь оноогоор жагсаагаад хасдаг заншил
байхгүй гэдгийг онцолж байв. Хөтөлбөрийн талаарх болон төгсөгчид нь хаана ажилд орж байгаа талаарх мэдээллээ бас
өгөв. Гэхдээ гэрээ мартсан Гэсэр болчихгүй байх хэрэгтэй.
Хитоцубашигийн
их сургуулийн төв талбай. Япончууд хүн амынхаа хорогдлыг гадны залуу ажилчдаар
нөхөх бодлого барьж байна. Ялангуяа японы хэл соёлыг бага залуу наснаасаа
үзсэн, японы их дээд сургууль төгсөж, тэдний соёлд нэвчсэн хүмүүсээр. Үнэхээр ч
миний үе тэнгийнхнээс Монбуши гэгдэх засгийн газрынх нь тэтгэлгээр явсан
бидний шилдгүүдээс буцаж ирсэн нь цөөхөн. Тэнд сурдаг хүмүүсийн ярьж буйгаар 30% орчим хувь нь л Монгол буцдаг болов уу гэв. Бусад нь
эндээ ажилд орно, япончуудтай гэрлэнэ. Ер нь бакалаврт гадаадад сурсан хүмүүс Монголд найз нөхөд, холбоо сүлбээ багатай болж, ер нь тэндээ үлдэх нь оновчтой болчихоод байгаа сул тал харагддаг. Бакалаврын түвшний сургалтын орчин гэр бүлийн хамгийн том зах зээл байдаг.
Хэрэв бид Монголдоо сайн сургууль
байгуулаад тэндээ өөрсдөө дэлхийн түвшинд хүрсэн боловсрол олгодог болвол
механикаар үүсэж буй тархины гадагшлах урсгалаа хаах болно. Гэвч чиг хандлага
бүр эсрэгээрээ эрчимжиж байгаа нь харамсалтай. Монгол улсын засгийн газраас “Дэлхийн
топ 100 сургууль” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж буй бөгөөд эдгээр сургуульд элссэн
бакалаврын оюутныг монгол улсын татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлнэ гэсэн. Дэлхийн
их дээд сургуулиудыг жагсаахад тэдний судалгааны чадавхи голлох үүрэгтэй
байдаг бөгөөд тэр чадавхийг нь бүрдүүлдэг судалгааны профессорууд бакалаврт
хичээл заах нь ховор. Тэд магистр, доктор буюу судалгааны түвшний оюутнуудад
хичээл заадаг. Уул нь үнэхээр монголчуудад өндөр түвшний мэдлэг олгоё гэж сайд,
дарга нар маань бодож байгаа бол магистрт нь л сургах хэрэгтэй.
Дор хаяж
Соросын сангаас манай боловсролын яамныхан суралцмаар санагддаг. Тэд магистрын нэг, 2 жилийн тэтгэлэг өгөөд оюутан сайн сурч, докторт элсэх урилга, сургалтынхаа зардлыг, эсвэл амьдрах зардлаа цаад сургуулиасаа олж чадсан үед л нөгөө хэсгийнх нь докторын тэтгэлэг олгодог байсан.
Бакалаврын түвшний боловсролыг бид өөрсдөө өгч
чадна, тэгдэг ч байх ёстой. Нэг бакалавр сургах мөнгөөр 3 магистр сургана, тэд
нь үнэхээр л сайн юм бол докторын тэтгэлгээ цаад сургуулиудаасаа өөрсдөө олог.
Докторын хөтөлбөрийн нэг үндсэн санаа нь гадны их сургуулиудын хувьд магистрын түвшний сайн оюутнуудыг олж тогтоон тэднийг саараар ярьвал оюуны хөдөлмөрийн боол, сайнаар бол туслах
болгож ашиглах явдал байдаг. Тэгэхээр тэтгэлгийг нь өөрсдөө өгдөг. Сайд, дарга нарын хүүхдүүд
маань өнөөдөр бүгдээрээ үнэтэй хувийн сургуулиудаа төгсөөд бакалаврын түвшинд
сурах насанд хүрчихсэн нь л энэ гаж хөтөлбөрийг тайлбарлах байх. Лондонд 6-8
мянган паунд төлвөл Оксфорд, Кеймбриджийн их сургуулийн бакалаврт оруулж өгдөг
зуучлалын компани бий гэж элчингийн нэг ажилтан ярьж байв.
Наритагаас
Чикаго хүргэх 2 давхар 374 хүний суудалтай онгоц. Америкт үйлдвэрлэгдсэн. Боинг, Айрбус, Фейсбүүк, Холливууд, Iphone-ы эх нутаг, шинэ цагийн их гүрэн. Хаа газрын шилдгүүдийг нь сорчлон, соронзон мэт татдаг улстай танилцахаар явав.
Маш сонирхолтой байлаа
ReplyDeleteСАЙН ӨДРӨӨ
ReplyDeleteНамайг ноён Ругаре Сим гэдэг. Би Канадад амьдардаг, би өнөөдөр аз жаргалтай хүн болж байна уу? Намайг болон миний гэр бүлийг бидний ядуу байдлаас аврах ямар ч зээлдүүлэгч би түүнд зээл хайж байгаа бүх хүмүүст хандана, тэр надад болон манай гэр бүлд аз жаргал бэлэглэв, би 300,000.00 долларын зээл хэрэгтэй байна гэж өөртөө хэлсэн. Би 2 хүүхэдтэй ганц бие Эцэг болохоор амьдралаа бүхэлд нь эхлүүлэхийн тулд надад 300,000.00 долларын зээл өгөхөд тусалдаг энэ шударга, бурхнаас эмээдэг эр хүний зээлдэгчтэй уулзаж байсан. Та зээлээ буцааж төлөх болно, түүнтэй холбоо бариарай, түүнийг өөр рүүгээ чиглүүлдэг ноён Ругаре Сим гэдгийг хэлээрэй. Ноён, Мохамед Кареентай и-мэйлээр холбогдоорой: (arabloanfirmserves@gmail.com) Баярлалаа.
ЗЭЭЛИЙН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭЛБЭР
Нэр......
Дунд нэр .....
2) Хүйс: .........
3) Зээлийн хэмжээ: .........
4) Зээлийн хугацаа: .........
5) Улс: .........
6) Гэрийн хаяг: .........
7) Гар утасны дугаар: .........
8) Имэйл хаяг ..........
9) Сарын орлого: .....................
10) Мэргэжил: ...........................
11) Та манай талаар аль сайтыг энд оруулсан .....................
Сайн сайхныг хүсъе, баярлалаа.
Дерек имэйл arabloanfirmserves@gmail.com