Хүн төрөлхтний оюуны охь болсон шинжлэх ухаан агшин хором бүрд хувьсан хөгжиж байдаг динамик шинжтэй учир түүнийг статик байдлаар ангилах нь төвөгтэй. Гэхдээ ерөнхийд нь математик-физикийн, нийгмийн, экологи-дэлхий судлалын болон амьд организмын шинжлэх ухаан хэмээн 4 ангилах нь түгээмэл. Сагсаар бол холбон тоглогч буюу эдгээрийг хооронд нь холбодог хэсэг бас бий (зураг 1).
![]() |
Зураг 1. Шинжлэх ухааны ангилал, холбоос болон зиндаа. Дугуйн хэмжээ нь одоо хэр том салбар буйг илэрхийлнэ. Эх үүсвэр: http://www.eigenfactor.org/ |