Monday, 2 September 2013

Төгрөг цаас боллоо гэж үү?

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Америк долларын Төгрөгтэй харьцах ханш өсөж байгааг голчлон уул уурхайн төслүүдийн зогсонги байдалтай холбож, хэн тэр төслүүдийг зогсоочихов гэсэн маягийн буруутан хайсан уур амьсгал нийгэмд бүрэлдэж байх шиг байна. Мэдээж Ам. доллараарх экспортын орлого багасвал эрэлт нийлүүлэлтийн хуулиараа долларын ханш Монголд өсөх нь мэдээж. Хэн нэгнээр тахил өргөөд долларын ханш буурчихдаг бол амар л байхсан.

Friday, 10 May 2013

Шилжих Үнэ (transfer price) гэж юу вэ?

МУИС- ийн Эдийн Засгийн Сургууль дээр гаальд ажилладаг нэгэн хүн ойлгохгүй байгаа асуултандаа хариулт авахаар орж иржээ.

Түүний ойлгохгүй байсан зүйл нь гаднаас тоног төхөөрөмж оруулж ирж байгаа компани түүнийхээ үнэлгээг байх ёстойгоос нь хэт өндрөөр тогтоож байгаад түүнээсээ гаалийн өндөр татвар төлөөд байгаа явдал.

Tuesday, 30 April 2013

Монгол Улсын Баялгийн Сангийн хурлаас төрсөн сэтгэгдэл



3-р сарын 20, 21- нд уг асуудалтай холбоотой олон улсын хурал Төрийн ордонд болж өнгөрөв. Уг сангийн талаар харьцангуй бага, харин уг асуудал боловсруулагдаж, хэлэлцэгдсэн процессынх талаар хэлэх зүйл нэлээд байна. Энэхүү сүүлийн институцийн асуудлыг нь зөв шийдээгүй цагт ямар ч асуудал түүхий, учир дутагдалтай байх нь гарцаагүй.

Saturday, 27 April 2013

Сонирхолтой Эдийн Засаг: Таны Эдийн Засгийн Боловсролд

Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэргээ Стокхольмын Их Сургуулиас хүртээд удаагүй байгаа Ууганбаатарын сонирхолтой нийтлэл гарчээ:

Friday, 12 April 2013

Монгол хэл дээрх эконометрикийн сурах бичиг

Монгол хэл дээрх эконометрикийн цөөхөн хэдэн сурах бичгийн нэгийг Др. Р. Энхбат веб хуудсандаа тавьжээ (дорх линкэн дээр дар). Нэр томъёо, хэллэгийн хувьд хэдий санаа нийлэхгүй зүйлс олон байгаа ч зохиогчдод нь энэхүү сурах бичгийг бүтээж олны хүртээл болгосонд нь гүнээ талархаж байна.

Худалдаж авч хэрэглэвэл мэдээж бүр сайн: Эконометрикийн арга загварууд


Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...