Thursday, 24 May 2012

Монгол Эдийн Засагч Дэлхийд

Туваандоржийн Пүрэвдорж  гэдэг залуугийн Олон Бүтцийн Өөрчлөлттэй Олон Тэгшитгэлт Загварт Загвар Сонгох Шалгуур Ашиглах нь сэдэвт бүтээл The Journal of Econometrics-д нийтлэгджээ (бүрэн эхээр нь үнэгүй энэхүү хаягаас уншиж болох юм байна). Уг сэтгүүл нь Эконометрикийн шинжлэх ухааны шилдэг гурван сэтгүүлд зүйл ёсоор ордог бөгөөд мэдээж ерөнхий эдийн засгийн шинжлэх ухааны сэтгүүлүүдийн ТОР-10-д багтана.

Wednesday, 4 April 2012

Тэд бидний тухай

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын тухай юу бичигдэж, яригдаж байгаа нь надад үргэлж сонин санагддаг. Зөвхөн Монголын тухай ч биш, харин Монголд нөлөөлж болох үйл явдлууд.

Тэдний Монголтой холбоотой үйл явдлыг харж байгаа өнцөг нь биднийхээс өөр учир бидэнд хайрцагнаасаа гарч харахад тустай гэж үзэн энэхүү бичлэгийг эхлүүллээ. Байнга шинэчлэхийг зорьж байгаа учир хааяа орж ирж харна биз ээ. Үүн дээр нэмж оруулж бусадтай хуваалцах мэдээ байвал Comment хэсэгт үлдээнэ үү.

Thursday, 29 March 2012

Дэлхийн цалингийн шатлалын хаана нь та явна вэ?

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын мэдээлэл дээр тулгуурлан Их Британы BBC агентлагаас дэлхийн цалингийн шатлалыг энд гаргажээ. Түүвэрт хэт ядуу улсуудыг оруулалгүй нийт 72 улсыг хамруулсан байна.

Улс бүрийн амьжиргааны түвшин өөр өөр байдгийг бодолцон татварын өмнөх дэлхийн дундаж цалинг сарын 1480 америк доллар гэж тооцоолжээ.

Wednesday, 28 March 2012

Пи Ар

Эдвард Бернэйсийг Пи Арын (PR: Public Relations) эцэг гэдэг.

Нийгмийн үзэл бодолд өөрсөддөө ашигтай байдлаар нөлөөлөх гэдэг утгаар нь коммунистууд ч үүнийг өргөн хэрэглэдэг байв, өнөөдөр ч (арай бага хэмжээгээр гэж найдна) хэрэглэгдсээр байна. Авга ах Зигмунд Фройдын сэтгэл зүйн онол дээр тулгуурлан тэрээр компаниуд хэрхэн шинэ бүтээгдэхүүн зарах, улс төрчид хэрхэн олон нийтийн дэмжлэг авах үндсэн аргачлалыг боловсруулсан гэдэг.

BBC-ийн Адам Көртис-ийн түүний талаар хийсэн Өөрийн Тань Зуун (Century of the Self) хэмээх баримтат кино таныг уйдаахгүй гэдэгт найдаж байна.

Monday, 13 February 2012

Эдийн засгийн шинжлэх ухаан Монголд

Олон улсын инфляцийн динамик дахь бүтцийн өөрчлөлт сэдэвт ажил маань The Review of Economics and Statistics -д хэвлэгдэв. Энэхүү сэтгүүлийг эдийн засгийн шинжлэх ухааны шилдэг 10-ын нэг гэдэг (энд дарж үз). 

Тамирчинтай жишвэл энэ бол эрдэмтэн хүний авч болох олимпын медаль бөгөөд МУИС-аас анх удаа олон улсын тэргүүлэх түвшинд хүлээн зөвшөөрөгдөж байгаа нь энэ. Монгол улсад энэхүү шинжлэх ухаан зөв гольдролоороо цэцэглэн хөгжих болтугай.

Monday, 9 January 2012

Ярилцлага 2: Бензиний үнэ өссөнд Монгол Банкыг буруутгаж байгаа нь зөв үү?


Буруутныг хайхдаа өөрсдийгөө бас оруулаарай

Хэвлэл мэдээллээр бензиний үнэ өссөнд Монгол Банкыг буруутгаж байна. Шалтгаан нь Америк доллартай харьцах Төгрөгийн ханш сүүлийн үед унаж импортлогчид шатахууны үнийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй болсон гэсэн тайлбар. Энэ нь нэлээн өнгөц тайлбар юм л даа. Мэдээж Монгол Банк гадаад валютын нөөцөөсөө Америк доллар зарж долларын ханшийг бага зэрэг бууруулж болно. Гэхдээ 2008 онд ийм л байдлаар валютын нөөцийнхөө талыг алдсаныгаа мартах ёсгүй.  

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...