Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлхтөн маш сайн мэддэг болжээ. Үр дүнг нь хүчээр өөрчлөх гэж муйхарлавал өөрсдөө л урт хугацаанд хохирох учир бусад бараа, бүтээгдэхүүнийхтэй болон өөрийнх нь өмнөх үетэй харьцуулахад үнэ яагаад өөрчлөгдөж буйг нь судлаж, юуг дохиолж, анхааруулаад байгааг нь ойлгохыг оролддог болжээ.
Эдийн засагчдын булан
Tuesday, 30 August 2022
Sunday, 24 May 2020
ОУВС-ийн хөтөлбөрийн дараах, Ковид-19-ын үеийн, УИХ-ын сонгуулийн өмнөх Монгол улсын эдийн засгийн зарим үзүүлэлтүүд
Маргаашийн УИХ-ын сонгуульд зориулж эдийн засгийн цаг үеийн болон хэтийн төлөвийн талаарх мэдээлэл өгөхийг чадлын хэрээр оролдох нь үүрэг минь мэт санагдав.
Удиртгал
Миний төлж буй татварын хувь нарийн бичгийнхээс маань бага байгаа нь маш том гажуудал, орлого өндөртэй хүмүүс нь өндөр хувиар татвар төлж, багатайнууд нь багаар, магадгүй огт төлөхгүй ч байх ёстой хэмээдэг дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг шинээр хүн ажилд авахдаа дараах гурван шинжийг хардгаа хэлсэн байдаг.
Ирэх 4 жилд Засгийн эрх барих хүмүүсээ маргааш ажилд авах гэж байгаа бидний хувьд мөн бодууштай 3 шинж байж магадгүй юм гэж бодлоо. Эдгээр нь:
3. Эрч хүч юм.
Monday, 4 November 2019
Их хүссэн хүнд төрийн болон бизнесийн жолоог бүү атгуул
Эрх мэдлийг улайран тэмцэж авсан хүмүүс анхнаасаа эрх мэдэлд ойртох ч ёсгүй хүмүүс байх нь олонтаа. Эрх мэдлийг эрмэлзэх нь ихэнхдээ амиа хичээгч зан, өөрийгөө хоосон дөвийлгөн боддог байх, шунал, бусдыг үл хайхрах гэх мэт нарсист зан авиртай корреляцтай байдаг ажээ.
Ийм сөрөг авир дээр нэмээд өөртөө хэт итгэлтэй зан, олны анхаарлын төвд байхыг эрмэлзэх, аливаа зүйлээс үл эмээх, тогтворгүй орчинд үр дагаварыг нь тунгаалгүйгээр асар түргэн шийдвэр гаргах, зорилгодоо хүрэхийн тулд худал хэлэх болон бусад увайгүй үйлдэл хийх, ичих, харамсах, гэмших чадваргүй байх нь психопат гэсэн нийгмийн эсрэг (antisocial) сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний үндсэн шинжүүд юм.
Эдгээр шинжүүд нь хүн болгонд ямар нэгэн хэмжээгээр байх боловч хэтэрвэл эмгэгт тооцогддог ажээ. Эрдэмтдийн тооцоолж буйгаар аливаа хүн амын 1% нь психопат байх байгалийн өгөгдөлтэй байдаг юм байна. Харин шоронгийн хоригдлууд дээр хийсэн оношоор ноцтой гэмт хэрэгтнүүдийн 20% нь психопат байна гэсэн судалгаа бий. Арай хөнгөн хэлбэр буюу бага зэрэг ёс суртахуунтай буюу хийсэн буруу зүйлийнхээ бурууг нь мэдрэх чадвартайг нь социопат гэдэг.
Дээрх авир, чадварууд нь гэмт хэргийн ертөнцөөс гадна хамгийн ихээр давуу талууд болдог, нийгэмд халтай орчин бол улс төр болон бизнес юм.
Ийм хүмүүс улс төрийн эрх мэдэл рүү татагдаад байдаг нь тийм ч гайхаад байх зүйл биш. Олны анхаарлын төвд байх, бусдаар гайхан бишрүүлэх, шагшин магтуулах, өөрийгөө бусдаас илүү гэж туйлбаргүй итгэдэг учир тэднийг эрхэндээ байлгах гэх нь зүй ёсных. Бусдыг боддоггүй, хайхардаггүй нь хүмүүсийг зорилгодоо хүрэх хэрэгсэл болгон хэрцгийгээр ашиглах, албан тушаалаа ямар ч эргэлзээгүйгээр урвуулан ашиглах чадвар нь харин ч давуу тал нь болдог.
Харин компаний шийдвэр гаргагчдын хувьд 4% буюу нийт хүн амынхаас 4 дахин илүү төвлөрөл эдгээр хүмүүсийн дунд байна гэж судалгааны ажлууд дүгнэдэг байв. Гэтэл сүүлийн үед үүнийг хамаагүй өндрөөр, бүр 21%-тай салбар ч байна гэж үнэлдэг болж байна.

Monday, 11 March 2019
Нохой жилийн тайлан
Монгол улсад хариуцлагын зуд нүүрлэсэн энэ цаг үед МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессорын албан тушаалыг хашиж байгаагийнхаа хувьд манай улс дахь эдийн засгийн шинжлэх ухааны хөгжлийн талаар тайлагнах нь миний үүрэг гэж бодлоо.
Тилбургийн их сургуулиас гаргадаг эдийн засгийн салбараарх их сургуулиудын чансааны жагсаалт: Дэлхий |
Monday, 24 December 2018
Гадаадад магистр, докторын сэдэв, удирдагчаа сонгох нь: хувийн туршлага
Сургуулийн Facebook хуудсан дээр like дарчихсан чинь сүүлийн үед дандаа
төгсөлттэй холбоотой гоё зураг оруулаад, мөн сүүлийн үед гадаадад магистр,
докторын сэдвээ яаж сонгох вэ, хэнээр удирдуулах вэ та зөвлөөч гэсэн мессеж
ирэх болсонтой холбогдуулан зарим хүмүүст хэрэг болж магадгүй юм гэж бодсоны
үндсэн дээр өөрийн туршлагаа энд бас биччихдэг юм уу гэж бодлоо. Эдийн засаг,
санхүүгээр магистр, докторт сурах гэж байгаа хүмүүст л сонирхолтой байх болов
уу.
Манчестерийн их сургуулийн 3 арслантай хамт |
Thursday, 22 November 2018
Шинжлэх ухаан ба түүний нэг салбар нь болох эдийн засгийн ухаан
Хүн төрөлхтний оюуны охь болсон шинжлэх ухаан агшин хором бүрд хувьсан хөгжиж байдаг динамик шинжтэй учир түүнийг статик байдлаар ангилах нь төвөгтэй. Гэхдээ ерөнхийд нь математик-физикийн, нийгмийн, экологи-дэлхий судлалын болон амьд организмын шинжлэх ухаан хэмээн 4 ангилах нь түгээмэл. Сагсаар бол холбон тоглогч буюу эдгээрийг хооронд нь холбодог хэсэг бас бий (зураг 1).
Зураг 1. Шинжлэх ухааны ангилал, холбоос болон зиндаа. Дугуйн хэмжээ нь одоо хэр том салбар буйг илэрхийлнэ. Эх үүсвэр: http://www.eigenfactor.org/ |
Saturday, 10 November 2018
Авилга ялав
8 жилийн өмнө Англиас эргэн ирээд сургуулийн насны ганц хүүхдээ 115-р сургуульд нэг жил сургав. Тэндхийн цэцэрлэг, сургуулиар явчихсан учир монгол хэл сайн ойлгохгүй, мөн бусад шалтгаанаар дараа нь Хоббид өгөв. Хоёрдох хүүхэд маань сургуульд ороход нэлээд чардайж эхлээд, гуравдах нь сургуульд ороход МУИС-ийн цалингаар хувийн сургуулийн төлбөрийг нь дийлэхгүй болсон учир бүгдийг нь улсын сургуульд оруулав.
Subscribe to:
Posts (Atom)
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!
Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...
-
Хүн төрөлхтний оюуны охь болсон шинжлэх ухаан агшин хором бүрд хувьсан хөгжиж байдаг динамик шинжтэй учир түүнийг статик байдлаар ангилах ...
-
Энэтхэгийн нэгэн бизнес эрхлэгч ийм " мини " экспрэсс хуулийн компани нээгээд "гайхамшигтай" өндөр ашигтай ажиллаж буйга...
-
Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...