Monday, 26 October 2009

Мэдлэгт дусал нэмэр

Барууны нийгмийн сэтгэлгээнд хамгийн чухал нөлөө үзүүлсэн 100 номонд хэний ямар бүтээл орууштай вэ? Энэхүү асуултанд “төмөр хөшиг”-ний цаана тусгаарлагдсан болон эх нутгаасаа тэрс үзэлтэн хэмээн хөөгдсөн мэргэжил нэгт нөхдийнхөө оюуны цангааг тайлах зорилгоор 1986 онд барууны нэрт зохиолч, эрдэмтэд, нийгмийн зүтгэлтнүүлийн баг хариулахыг зорьжээ. Жагсаалтад уран зохиолын номыг зөвхөн өргөн хүрээг хамаарсан нөлөөтэй тохиолдолд л оруулаж, 2-р дайнаас хойш арав арван жилээр, түүн дотор нь цагаан толгойн үсгээр эрэмбэлжээ. Энэхүү жагсаалтын Bulletin of the American Academy of Arts and Sciences 1996 (May) -д хэвлэгдсэн хувилбарыг танд толилуулуулахад:

Tuesday, 20 October 2009

Монголын тухай судалгааны ажил, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээнүүд

Монголын эдийн засагт болж буй үйл явдлуудыг ойлгоход өмнө хийгдсэн судалгааны ажлууд чухал ач холбогдолтой билээ. Эдийн засагтай холбоотой зарим судалгаанууд нь үнэхээр сэтгэл гонсоомойр (зарим нь Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сангаас хийгдсэн) ч зарим нь үнэхээр сайн ажлууд байх аж. Би эдгээрийг дөнгөж уншиж эхэлж байгаа бөгөөд хэрэв та сонирхвол доор дурдагсан ажлуудыг тантай хуваалцахдаа таатай байх болно.

Sunday, 4 October 2009

Sain baina uu?

Minii blogt zochilsond bayarlalaa!

Блогдож дөнгөж сурч байгаа тул зохион байгуулалт муу байгааг минь уучилна биз ээ!

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...