Monday, 26 October 2009

Мэдлэгт дусал нэмэр

Барууны нийгмийн сэтгэлгээнд хамгийн чухал нөлөө үзүүлсэн 100 номонд хэний ямар бүтээл орууштай вэ? Энэхүү асуултанд “төмөр хөшиг”-ний цаана тусгаарлагдсан болон эх нутгаасаа тэрс үзэлтэн хэмээн хөөгдсөн мэргэжил нэгт нөхдийнхөө оюуны цангааг тайлах зорилгоор 1986 онд барууны нэрт зохиолч, эрдэмтэд, нийгмийн зүтгэлтнүүлийн баг хариулахыг зорьжээ. Жагсаалтад уран зохиолын номыг зөвхөн өргөн хүрээг хамаарсан нөлөөтэй тохиолдолд л оруулаж, 2-р дайнаас хойш арав арван жилээр, түүн дотор нь цагаан толгойн үсгээр эрэмбэлжээ. Энэхүү жагсаалтын Bulletin of the American Academy of Arts and Sciences 1996 (May) -д хэвлэгдсэн хувилбарыг танд толилуулуулахад:

Эхлээд хэдийгээр дайнаас өмнө хэвлэгдсэн ч дараа нь ч чухал нөлөөтэй байсан бүтээлүүд

A1. Karl Barth: Credo
A2. Marc Bloch: Feudal Society (La Societe feodale)
A3. Martin Buber: I and Thou (Ich und Du)
A4. Norbert Elias: The Civilizing Process (Uber den Prozess der Zivilisation)
A5. Sigmund Freud: Civilization and Its Discontents (Das Unbehagen in der Kultur)
A6. Elie Halevy: The Era of Tyrannies: Essays on Socialism and War (L'Ere des tyrannies: Etudes sur le socialisme et la guerre)
A7. Martin Heidegger: Being and Time (Sein und Zeit)
A8. Johan Huizinga: The Waning of the Middle Ages (Herfsttij der Middeleeuwen)
A9. Aldous Huxley: Brave New World
A10. Franz Kafka: The Castle (Das Schloss)
A11. John Maynard Keynes: The Economic Consequences of the Peace
A12. John Maynard Keynes: The General Theory of Employment, Interest, and Money
A13. Lewis Namier: The Structure of Politics at the Accession of George III
A14. Jose Ortega y Gasset: The Revolt of the Masses (La Rebelion de las masas)
A15. Karl Popper: The Logic of Scientific Discovery (Logik der Forschung)
A16. Ludwig Wittgenstein: Tractatus logicophilo- sophicus (Logisch-Philosophische Abhandlung)

Дайнаас хойш хэвлэгдсэн бүтээлүүд:

1940-өөд оны номууд

1. Simone de Beauvoir: The Second Sex (Le Deuxieme Sexe)
2. Marc Bloch: The Historian's Craft (Apologie pour l'historie; ou, Metier d'historien)
3. Fernand Braudel: The Mediterranean and the Mediterranean World in the Age of Philip II (La Mediterranee et le monde mediterraneen a l'epoque de Philippe II)
4. James Burnham: The Managerial Revolution
5. Albert Camus: The Myth of Sisyphus (Le Mythe de Sisyphe)
6. Albert Camus: The Outsider (L'Etranger)
7. R. G. Collingwood: The Idea of History
8. Erich Fromm: The Fear of Freedom (Die Furcht vor der Freiheit)
9. Max Horkheimer and Theodor W. Adorno: Dialectic of Enlightenment (Dialektik der Aufklirung)
10. Karl Jaspers: The Perennial Scope of Philosophy (Der philosophische Glaube)
11. Arthur Koestler: Darkness at Noon
12. Andre Malraux: Man's Fate (La Condition humaine)
13. Franz Neumann: Behemoth: The Structure and Practice of National Socialism
14. George Orwell: Animal Farm
15. George Orwell: Nineteen Eighty-Four
16. Karl Polanyi: The Great Transformation
17. Karl Popper: The Open Society and Its Enemies
18. Paul Samuelson: Economics: An Introductory Analysis
19. Jean-Paul Sartre: Existentialism and Humanism (L'Existentialisme est un humanisme)
20. Joseph Schumpeter: Capitalism, Socialism, and Democracy 21. Martin Wight: Power Politics

1950-аад оны номууд

22. Hannah Arendt: The Origins of Totalitarianism
23. Raymond Aron: The Opium of the Intellectuals (L'Opium des intellectuels)
24. Kenneth Arrow: Social Choice and Individual Values
25. Roland Barthes: Mythologies
26. Winston Churchill: The Second World War
27. Norman Cohn: The Pursuit of the Millennium
28. Milovan Djilas: The New Class: An Analysis of the Communist System
29. Mircea Eliade: Images and Symbols (Images et symboles)
30. Erik Erikson: Young Man Luther: A Study in Psychoanalysis and History
31. Lucien Febvre: The Struggle for History (Combat pour l'histoire)
32. John Kenneth Galbraith: The Affluent Society
33. Erving Goffman: The Presentation of Self in Everyday Life
34. Arthur Koestler and Richard Crossman (eds.): The God That Failed: Six Studies in Communism
35. Primo Levi: If This Is a Man (Se questo e un uomo)
36. Claude Levi-Strauss: A World on the Wane (Tristes tropiques)
37. Czeslaw Milosz: The Captive Mind (Zniewolony umysl)
38. Boris Pasternak: Doctor Zhivago
39. David Riesman: The Lonely Crowd
40. Herbert Simon: Models of Man, Social and Rational
41. C. P. Snow: The Two Cultures and the Scientific Revolution
42. Leo Strauss: Natural Right and History
43. J. L. Talmon: The Origins of Totalitarian Democracy
44. A. J. P. Taylor: The Struggle for Mastery in Europe
45. Arnold Toynbee: A Study of History
46. Karl Wittfogel: Oriental Despotism: A Comparative Study of Total Power
47. Ludwig Wittgenstein: Philosophical Investigations (Philosophische Untersuchungen)

1960-аад оны номууд

48. Hannah Arendt: Eichmann in Jerusalem: A Report on the Banality of Evil
49. Daniel Bell: The End of Ideology
50. Isaiah Berlin: Four Essays on Liberty
51. Albert Camus: Notebooks 1935-1951 (Carnets)
52. Elias Canetti: Crowds and Power (Masse und Macht)
53. Robert Dahl: Who Governs? Democracy and Power in an American City
54. Mary Douglas: Purity and Danger
55. Erik Erikson: Gandhi's Truth: On the Origins of Militant Nonviolence
56. Michel Foucault: Madness and Civilization: A History of Insanity in the Age of Reason (Histoire de la folie a l'age classique)
57. Milton Friedman: Capitalism and Freedom
58. Alexander Gerschenkron: Economic Backwardness in Historical Perspective
59. Antonio Gramsci: Prison Notebooks (Quaderni del carcere)
60. H. L. A. Hart: The Concept of Law
61. Friedrich von Hayek: The Constitution of Liberty (Die Verfassung der Freiheit)
62. Jane Jacobs: The Death and Life of Great American Cities
63. Carl GustavJung: Memories, Dreams, Reflections (Erinnerungen, Traume, Gedanken)
64. Thomas Kuhn: The Structure of Scientific Revolutions
65. Emmanuel Le Roy Ladurie: The Peasants of Languedoc (Les Paysans de Languedoc)
66. Claude Levi-Strauss: The Savage Mind (Le Pensee sauvage)
67. Konrad Lorenz: On Aggression (Das sogenannte Bose)
68. Thomas Schelling: The Strategy of Conflict
69. Fritz Stern: The Politics of Cultural Despair
70. E. P. Thompson: The Making of the English Working Class

1970-аад оны номууд

71. Daniel Bell: The Cultural Contradictions of Capitalism
72. Isaiah Berlin: Russian Thinkers
73. Ronald Dworkin: Taking Rights Seriously
74. Clifford Geertz: The Interpretation of Cultures
75. Albert Hirschman: Exit, Voice, and Loyalty
76. Leszek Kolakowski: Main Currents of Marxism (Glowne nurty Marksizmu)
77. Hans Kiing: On Being a Christian (Christ Sein)
78. Robert Nozick: Anarchy, State, and Utopia
79. John Rawls: A Theory of Justice
80. Gershom Scholem: The Messianic Idea in Judaism, and Other Essays on Jewish Spirituality
81. Ernst Friedrich Schumacher: Small Is Beautiful
82. Tibor Scitovsky: The Joyless Economy
83. Quentin Skinner: The Foundations of Modern Political Thought
84. Alexander Solzhenitsyn: The Gulag Archipelago
85. Keith Thomas: Religion and the Decline of Magic

1980-аад оноос хойших номууд

86. Raymond Aron: Memoirs (Memoires)
87. Peter Berger: The Capitalist Revolution: Fifty Propositions About Prosperity, Equality, and Liberty
88. Norberto Bobbio: The Future of Democracy (I1 futuro della democrazia)
89. Karl Dietrich Bracher: The Totalitarian Experience (Die totalitare Erfahrung)
90. John Eatwell, Murray Milgate, and Peter Newman (eds.): The New Palgrave: The World of Economics
91. Ernest Gellner: Nations and Nationalism
92. Vaclav Havel: Living in Truth
93. Stephen Hawking: A Brief History of Time
94. Paul Kennedy: The Rise and Fall of the Great Powers
95. Milan Kundera: The Book of Laughter and Forgetting
96. Primo Levi: The Drowned and the Saved (I sommersi e i salvati)
97. Roger Penrose: The Emperor's New Mind: Concerning Computers, Minds, and the Laws of Physics
98. Richard Rorty: Philosophy and the Mirror of Nature
99. Amartya Sen: Resources, Values, and Development
100. Michael Walzer: Spheres of Justice

орсон ажээ. Нэгэнт энэхүү нийтлэлийг тэрлэгч эдийн засгийн шинжлэх ухааныг сонирхогч учир уг шинжлэх ухаанд шууд харьялагдах, түүний хөгжилд хүчтэй нөлөөлсөн номуудыг бусдаас нь ялгав (бүдүүнээр юм уу налуу үсгээр бичсэн). Налуугаар бичсэнүүд нь 1969 оноос хойш хамгийн хүндтэй эдийн засагчдад олгох болсон Нобелийн шагнал хүртэгсдийн туурвисан бүтээлүүд.
Эдгээр номнуудыг хаанаас уншиж болох вэ? http://www.blogger.com/www.Amazon.co.uk; http://www.blogger.com/www.ebay.co.uk; http://www.blogger.com/www.ebay.co.uk –ээс хэвлэсэн эхээр нь худалдан авч болно (сүүлийнх нь дэлхийн хаана ч хүргэсэн тээврийн зардал авахгүй гэдэг).
Заавал гоё хавтастай ном уншина гэхгүй бол эдгээрийн дийлэнхийг online-аар, жишээ нь libertyfund -аас, 24-ийг Cowles -ээс уншиж болно.
Сүүлийн үед Монголын эдийн засагт болж байгаа үйл явдалтай (тухайлбал Оюу Толгой болон бусад ордуудыг ашиглаж эхэлсэнтэй) холбогдуулан Монголын тухай санаа тавьдаг хүн болгонд Macartan Humphreys, Jeffrey D. Sachs, and Joseph E. Stiglitz нарын редакторлосон Escaping the Resource Curse, Columbia University Press, 2007-ийг уншихыг мөн уриалж байна. Энэхүү номны зөвхөн 3-аас бусад бүлэг нь зохиогчдынх нь веб-хуудсан дээр хэвлэлийн эхээрээ үнэгүй тавигдсан байгаа.

1 comment:

  1. Facebook хуудаснаа энэ нийтлэлийг дараах тайлбартай тавив:
    Хүмүүс ямар ном уншиж байгааг нь харахад одоо баруунд моодонд байгаа, эсвэл зарим нь манай нийгэмд ямар шинж (зуурдын) эрхэмд тооцогдож байгаатай холбоотой номууд харагдах юм. Бидний унших ном бидний түүх, туулж ирсэн зам, мөн хаашаа явж байгаатай холбоотой байвал бас тун зүгээр :).
    Гэтэл ийм сэтгэгдэл нэгэн хүн үлдээсэн байв:
    саяхан О.Батсайхан докторын Монгол үндэстэн бүрэн эрхт улс болох замд 1911-1946 номыг уншлаа. Уг номонд нилээн их эх сурвалжийг тусгасан өргөн хүрээтэй бичсэн санагдсан. Бодит байдлыг эх сурвалж сайтай гэх үү дээ. Тэндээс нэг сонирхолтой баримт нь монгол улс автонамит улс болох анхны гэрээг Франц хэл дээр хийгдсэн гэсэн нь содон байсан шүү.

    Миний хариулт: Дээрх жагсаалт гол нь зүүн Европыхон, Оросуудад зориулагдсан гэдэг нь мэдээж. Социализмын үед барууны нийгмийн ухааны номнууд хуучин социалист улсуудад хориотой байсан учир ийм бодит дэмжлэг шаардлагатай байсан байх. Монголчуудын хувьд давхар түүхээ унших ёстой гэдэгтэй чинь санал нийлж байна. Манжийн 200 гаруй жилийн дарлал, мөн социализмын үед монголчуудад түүхийг нь мартуулах системтэй бодлого хэрэгжиж байсан биз. Гэхдээ ямар ч байсан эдийн засагчид, түүхчид Монголчуудын хүн төрөлхтний хөгжилд оруулсан хувь нэмрийг хуучинтай нь харьцуулахад хамаагүй эерэгээр дүгнэж эхлэж байгаа. Энэ нь түүхээ бид унших ёстойн бас нэг шалтгаан, шинэчлэгдсэн учир. Дараах 2 бичлэгийг өмнө нь үзээгүй бол Монгол хүн (хүүхэд) болгон үзээсэй гэж боддог, ердөө 10 минут: 1-р бичлэг: https://www.khanacademy.org/humanities/history/CrashCourse-WorldHistory/road-trip-conquest-trade-2/v/crash-course-world-history-17; 2-р бичлэг: https://www.khanacademy.org/humanities/history/CrashCourse-WorldHistory/road-trip-conquest-trade-2/v/crash-course-world-history-20

    ReplyDelete

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...