Tuesday, 22 November 2011

Улстөрч Ж. Батзанданд

Сайн байна уу,

Өөрийн тань 2011,11,22-нд Өдрийн Сонинд өгсөн ярилцлагыг уншлаа.

Таны хэлсэн зарим зүйлстэй санал үнэхээр нийлж байгаа ч нэгэнт өөрөө шилдэг улс төрч хүн учир олон нийтэд зориулж ярьж байгаа зүйлс тань улам тунгалаг байгаасай гэсэндээ нэг зүйл тодруулах гэсэн юм. Үүнийгээ би эдийн засагч хүний үүрэг хэмээн үзлээ.



Тухайлбал "... хүн тодорхой баримтан дээр тулгуурлаж аливаа зүйлийг бичдэг, ярьдаг байх ёстой" гэсэн тань туйлын зөв.  Харин та манай Дотоодын Нийт Бүтээгдэхүүний (ДНБ) 70-80 хувийг хувийн хэвшил бүрдүүлж байгаа гэжээ. Үүнийгээ Таван Толгой компаний тодорхой хувийг аж ахуйн нэгжүүдэд олгох ёстой гэсэн саналыг дэмжихэд хэрэглэж байна гэж ойлголоо.

Миний ойлгож буйгаар та 51%-аас дээш хувийн Монгол эзэмшилтэй аж ахуйн нэгжүүдийн тухай ярьж байгаа гэж бодож байна. Мэдээж бусад улсын иргэдийн ашиг сонирхлыг та хамгаалаагүй байх. Юуны өмнө аж ахуйн нэгжүүдийг хэн эзэмшиж байна вэ гэдгийг тогтоох (тэр нь тэгээд тогтвортой байхаар) туйлын хэцүү.  Жишээ нь Таван Толгойн хувьцаа эзэмшчихээд аж ахуйн нэгжүүдийн эзэмшил солигдвол яах вэ? 

Гэхдээ миний гол асуудал нь энэ 70-80% гэсэн тоо.  Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооны 2010 оны эмхэтгэлд уг тоо 73,4% байгаа. Хувийн хэвшил гэдэгт энд Монгол эзэмшигчтэй юу эсвэл гадаад эзэмшигчтэй юу гэдгийг огт ялгадаггүй. Танд гадаад эзэмшлийн тоо байгаа байж магадгүй юм гэхдээ тэр тоо тань буруу байх магадлал өндөр мэт. Мэдээж таны 80% тэгэхээр буруу болж таарна, бас 70 хувь ч гэсэн буруу л юм шиг, учир нь 2010 оны байдлаар нийт хөрөнгө оруулалтын 69,2% нь гадаад эх үүсвэрээс, зөвхөн 14,4% нь Монголоос, төрийн бус секторуудаас хийгдсэн байна. (ДНБ-ийг хөрөнгө оруулалт, хувийн секторын хэрэглээ, төрийн секторын хэрэглээ, цэвэр экспорт гэж задалдаг) Тэгэхээр ДНБ-ийн дөнгөж 3,4%-ыг гадныхан бүтээдэг гэдэг бол худлаа л болов уу.

Хүндэтгэсэн,

Батаагийн Эрдэнэбат

1 comment:

  1. 500 гаас дээш малтай хүмүүсийн мал бол нэг талдаа үхмэл хөрөнгө шүү дээ Түүнийг хариулаж авч явах их ажилтай гм олон сөрөг тал байна Тиймээс 500 гаас дээш гарсан маллаа эргэлтэнд оруулаж зараад хэдэн төгрөгөө банканд хийчэхэд мөнгө нь өснө Мал ч гэсэн дахиад дороо өсөөд л ирнэ гэж бодох юм Үүнийг зохицуулах арга байна уу

    ReplyDelete

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...