Багшаас
нэг юм асууя: Монголын эдийн засгийн ирээдүйг та төсөөлж хэлж чадах уу.
Ирээдүйгээ (vision) төсөөлж чадахгүй болохоор ямар боловсрол эзэмшүүлэх,
эзэмших, яаж ажил дээр ажиллах гэх мэт амьдралын хэв маяг бүрэлдэхгүй
байх шиг.
Эдийн засаг хаашаа явах нь нийгэм хаашаа явахаас хамаардаг. Нийгэм хаашаа явах нь засгийн газраас маш их хамаарна. Харвард, Манчестерын профессор Роберт Путнамын (Robert Putnam) Making Democracy Work: Civic Tradition in Modern Italy гэсэн номонд яагаад зарим засаг маш амжилттай байхад зарим нь арчаагүй, үр ашиггүй, хүмүүст таалагддаггүй вэ гэдэг асуултад хариулсан байдаг (уншиж амжаагүй бол маш сайн ном). Энэ номоо Италын муж улсуудыг харьцуулан, 20 жил бичсэн гэж ярьдаг, тэгээд иргэд бие биентэйгээ хэрхэн холбогдож байна, мөн засагтайгаа хэрхэн холбогдож байна гэдгээс нийгмийн дэвжих доройтох нь хамаарна гэж дүгнэсэн байдаг. Итгэл, оролцоо, хамтын ажиллагаа сайн байгаа газар засаглал сайн, тэгэхээр эдийн засаг нь ч сайн байх орчин бүрдэнэ. Түүнийхээр энэ гурван шинж бүрдсэн газар шинээр ирэгсэд дасан зохицож, өөрсдөө энэхүү иргэний соёлын нэгэн хэсэг болдог учир өсөн үржих шинжтэй.
Мөн энэ зүй тогтол эсрэг чиглэлд ч мөн хүчинтэй. Хүмүүс цагаандаа гарч, бие биендээ итгэхээ больсон, эмх цэгцгүй, яавал ч яана л биз гэж боддог газар ялзарна, энэ нь ч нэг үүсвэл мөн өсөж үржих шинжтэй. Мэдээж бие биенээ хардаад байхаар бичиг цаасгүйгээр хэлэлцэн тохиролцох боломжгүй, мөн амласнаа биелүүлэхгүй үед түүнийг сахиулах байгууллагын хэрэгцээ ч өндөр, тэр байгууллагуудынх нь арчаагүй байдал ч нэмэгдэх магадлал нэмэгдэж, ямар ч юм хийх зардал маш өндөрсдөг. Яагаад Нью Йорк, Лондонд санхүүгийн зах зээл хөгжсөн, Улаанбаатарт хөгждөггүй нь ч үүнтэй холбоотой. Тэгэхээр чиний амьдралын хэв маяг, эдийн засгийн хэтийн төлвийн талаарх асуултад чи энэ талаар юу бодож байна гэсэн асуултаар хариулмаар байна :)
Subscribe to:
Post Comments (Atom)
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!
Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...
-
Хүн төрөлхтний оюуны охь болсон шинжлэх ухаан агшин хором бүрд хувьсан хөгжиж байдаг динамик шинжтэй учир түүнийг статик байдлаар ангилах ...
-
Энэтхэгийн нэгэн бизнес эрхлэгч ийм " мини " экспрэсс хуулийн компани нээгээд "гайхамшигтай" өндөр ашигтай ажиллаж буйга...
-
Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...
No comments:
Post a Comment