Thursday, 6 March 2014

Монгол улсын ирээдүй бол залуус

Хүн амдаа хэр чанартай боловсрол олгосноос аливаа үндэстний эдийн засгийн хувь заяа маш их хамаардаг. Аливаа хүний мэдлэг боловсролоо ашиглан насан туршдаа олох орлогынх нь өнөөгийн үнэ цэнийг эдийн засагчид хүмүүн капитал гэж нэрлэдэг. Аливаа эдийн засаг дахь зам, гүүр, барилга байшин, тоног төхөөрөмж гэх мэт биет капитал зөвхөн энэхүү хүмүүн капиталтай зэрэгцэн оршиж байж л үнэ цэнэтэй зүйл болдог.



Испани улсын хамгийн том судалгааны байгууллагаас дэлхийн бүх улсуудын их сургуулиуд, коллежуудыг жилд хоёр удаа шинжлэх ухааны судалгаа, нэр хүндээр нь эрэмбэлэн жагсаадаг (http://www.webometrics.info/en/search/Rankings/mongolia)

Уг жагсаалтаар МУИС дэлхийн нийт их сургууль коллежуудаас одооогоор 3179-д буюу эхний дөрөвний нэгээс арай хойгуур жагсаж байна.  Харин Монгол улсын хоёрдох их сургууль болох Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС) 6475-д жагсжээ. Нийт 11992 их сургууль, коллежоос ингэж жагсаж байна гэдэг чинь бас гайгүй ч юм уу гэж бодогдмоор. Гэхдээ МУИС 2012 онд 2577-д жагсаж байсан бөгөөд хоёрхон жилийн дотор 602 их сургууль, коллежид гүйцэгдчихсэн нь үнэхээр харамсмаар (http://www.infomongolia.com/ct/ci/4657).

Мөн бид өөрсдийгөө Өвөр Монголтой харьцуулж болох юм. МУИС-ийн өмнө одоогоор Өвөр Монголын Их Сургууль 1501-д, Өвөр Монголын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 1736-д, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль 1892-д, Өвөр Монголын Ердийн Их Сургууль 2179-д, Өвөр Монголын Технологийн Их Сургууль 2325-д жагсаж байна. Харин ШУТИС-ын өмнө дахиад Өвөр Монголын Эрүүл Мэндийн Институт (3179-д), Өвөр Монголын Санхүү, Эдийн Засгийн Коллеж (4742-д) мөн Өвөр Монголын Барилгын Техникийн Коллеж (6231-д) байрлана.

Өөрийн гэсэн санхүүгийн эрх мэдэлгүй, бодлого боловсруулах боломжгүй Монголчуудтай өөрсдийгөө харьцуулахад үнэхээр гутамшигтай.

2 comments:

  1. Би МУИС-ийн МКС-ийг 2012 онд төгсөөд ажил дээр гараад ашигласан мэдлэг гэвэл жаахан харамсалтай 20 хүрэхгүй хувь. Одоо би ажлын хажуугаар Монгол Улсын Их Сургуулийн ЭЗС-д сураад ч байгааа юм шиг үгүй ч юм шиг. Яагаад гэхээр ажлын хажуугаар цаг зав, боломж бололцоо, сэтгэл зүрхээ зарцуулах гээд асуудал их. Манай улс шиг ажлын хажуугаар сурдаг тогтолцоотой улс цөөхөн байдаг юм билээ. Дээрээс нь бидэнд олгож байгаа мэдлэг нь том том теорем, аргачлал. Гэтэл яг амьдрал буюу ажил хэрэгт хэрэгтэй нь хомс. Хэрэгтэй гэж боды гэхэд түүнийг ядаж л бодит жишээн дээр тайлбарладаг нь цөөхөн байдаг. Ийм л болохоор манай МУ-ын сургуулиуд дэлхийн хэмжээнд үнэлэгддэггүй байх. Бас орчны хувьд маш муу!!! Энэ миний л бодол багшаа танд чиглэсэн үг хэллэг биш гэдгийг та ойлгоорой.

    ReplyDelete
  2. Би МУИС ЭЗС -ийн оюутан хүн. Энэ зөвхөн миний л бодол. Тэнхимүүдийг нэгтгээд сургуулийг өөрчилж байгаа нь маш буруу. Ямар ч утгагүй ЭЗС ОУ-н магадлан итгэмжлэлд орох гэж хэдий олон юм боллоо тэгээд одоо ХҮД-тэй нэгдсэнээр энэ магадлан нь байхгүй болж байгаа гэж сонссон ямар ч утгагүй . Ингэж нэгдээд МУИС-ийн байр урагшаа яг ахих уу бас эргэлзээтэй.

    ReplyDelete

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...