Tuesday, 17 February 2015

Морь жилийн тайлан

2012 оны 12-р сарын 26-ны энэ бичлэгдээ миний бие Эдийн засаг, санхүүгээрх судалгааны ажил, эрдэмтэд, их, дээд сургууль, судалгааны бүх байгууллагыг бүртгэж, чансааг нь сар бүр дэлхийн олон нийтэд тайлагнадаг IDEAS-т Монгол улсын нэр нийт 196 улсаас 184-т жагсаж, Зимбабве, Куба, Лисото, Ангола, Сири, Лаос улсуудтай эн зэрэгцэж байна хэмээн харамсан бичиж билээ. Уламжлал ёсоор АНУ-ын 50 мужийг  тус бүрийг нь "улс" гэж тооцдог бөгөөд дэлхийн 200 орчим улсаас IDEAS-т огт бүртгэлгүй нь ч бий. Олимпод тамирчид нь ордоггүй улсуудтай нэгэн адил.


Monday, 2 February 2015

Хэрхэн топ-10 PhD in Economics хөтөлбөрт хамрагдах вэ?

Сүүлийн үед нэлээд танилцуулах захидал (reference letter) бичдэг болов. York, New York, Cambridge, Колумбын Их Сургууль гэх мэт рүү. Миний захидлыг хэр тоох эсэхийг нь мэдэхгүй.

Хятад, Сингапур Солонгосчууд бол дэлхийн хамгийн сайн эрдэмтдийг мөнгөөр зодож нутагтаа авчраад нэг хичээл заалгаад дараа нь оюутнууддаа танилцуулах захидал бичүүлж авдаг. Нэгэнт тэр эрдэмтэд нь Нобелын шагналтан энэ тэр байх учир бичсэн танилцуулах захидал нь хаана ч хүндлэгддэг. Оросын Новая Экономическая Школа, Чехийн CERGE-EI ч мөн л тэгэж эхэлсэн, одоо тийнхүү явуулсан оюутнууд нь эргэж ирж байна. Гэхдээ хэнээс ч эрдэм, чадвараараа дутахааргүй болоод.

Дүүхэлзсэн сайхан Араб морь, машин оруулж ирж уралдуулдаг бизнесменүүд маань гэгээрсэн сайхан эрдэмтдийг өөрийн нэрэмжит профессор гэж Монголд урьж авч ирээд, хэдэн монгол хүүхдүүдэд танилцуулах захидал бичүүлдэггүй юм байх даа. Мэдээж заавал эдийн засгийн салбарт биш, заавал гадны хүн биш.


Saturday, 13 December 2014

Мэдлэг бол хүч (knowledge is power) болон Өвөр Монголоос төрсөн сэтгэгдэл



Өвөр Монголын Их Сургууль, Өвөр Монголын Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль, Өвөр Монголын Багшийн Их Сургууль, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулиудын урилгаар очиж лекц уншив. Сайхан монголчуудтай танилцлаа. Монгол улсад Солонгосын соёлын нөлөө их болж байгаа. Харин Өвөр Монголд Монгол улсынх маш их байдаг юм байна. Бидний уран зохиол, урлаг, дуу хөгжим маш их эрэлттэй байх юм. Хятад, ЗХУ-ын харилцаа 1960-аад онд муудтал кирилл үсгийг сургуулиудад нь Монгол эрдэмтэд очиж заадаг байсан учир өдгөө ч зарим нь кирилл үсэгтэй.

Wednesday, 29 October 2014

Монголын Эдийн Засгийн Холбоо байгуулагдав

Байх ёстой мөртлөө байгуулагддаггүй мэргэжлийн холбоо маань байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлж байгаад тун баяртай байна! Эдийн засгийн шинжлэх ухааныг Монголд дэлхийн жишгээр нь хөгжүүлэх гэсэн чин эрмэлзлэл, үйл хэрэгт тань амжилт хүсье!

Эхний үйл ажиллагааных нь зар:

Thursday, 2 October 2014

Үйлдвэрлэлийн хүчин зүйлс: капитал, хөдөлмөр, технологи


“The ideas of economists and political philosophers, both when they are right and when they are wrong are more powerful than is commonly understood. Indeed, the world is ruled by little else. Practical men, who believe themselves to be quite exempt from any intellectual influences, are usually slaves of some defunct economist.”  John Maynard Keynes

"Эдийн засагчид болон улс төрийн философичдын үзэл бодол нь зөв байхдаа ч, буруу байхдаа ч хүмүүсийн боддогоос хамаагүй илүү нөлөөтэй. Үнэндээ ертөнцийг тийм үзэл бодол л жолооддог. Оюун санааны ямар нэгэн үзэл санаанаас өөрийгөө ангид гэж боддог жирийн хүн тэртээ хоцрогдсон нэгэн эдийн засагчийн боол нь байдаг бөлгөө. "  Жон Мейнард Кейнс

Дээрх нэртэй илтгэл тавив. Засгийн эрх барьж буй хүчний хоёр их хурлын гишүүн болон бизнесийн төлөөлөлд. Нэг их хүртээлтэй зүйл болсонгүй, цэц булаалдсан уур амьсгал зонхилов. Гэхдээ 20 минутад багтаах байсан илтгэлийг маань цаг орчим сонсов.

Илтгэлийн эхийг эндээс татан авч уншиж болно:


Saturday, 5 July 2014

Монгол улс хэзээ хөгжих вэ?


Косово улсад болсон моно жүжгийн фестивальд ийнхүү амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргаж чадсан - See more at: http://www.info.mn/wap/news/52005.htm#sthash.NjgCQjK7.dpuf
Косово улсад болсон моно жүжгийн фестивальд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргаж чадсан жүжигчинд Монгол улсын Засгийн газрын 120-р тогтоолоор 65 сая төгрөгийн шагнал олгов гэсэн мэдээ уншлаа. Уг мэдээ Олимпийн наадмын алтан медальтныг 4 сая, мөнгөн медальтныг 3, хүрэл медальтныг 2, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Олимпийн зай, жинд алтан медалийн эзэн болбол 2 сая, мөнгө бол 1, хүрэл медаль бол 500 мянган төгрөгийн тэтгэмжийг нэр бүхий 47 хүнд сар бүр насан эцэстэл нь олгож байхаар тогтоож байсныг нь мөн санагдуулав. Яагаад ийм урамшууллыг эрдэмтэддээ өгдөггүй юм бол? Тамирчид дэлхийн спортод, жүжигчид дэлхийн урлагт, эрдэмтэд дэлхийн шинжлэх ухаанд хүч үздэг.


Tuesday, 1 July 2014

Иво Велш: зуны амралттай байгаа оюутнуудад өгөх зөвлөгөө

Иво Велш (Ivo Welsh) бол Лос Анжелес дахь Калифорнын Их Сургуулийн (UCLA) санхүү болон эдийн засгийн ухааны профессор бөгөөд Компаний Санхүү номын зохиогч. Уг номыг дэлгэцээр үнэгүй уншиж болдог нь надад их таалагддаг (ийм сурах бичгүүд ихэвчлэн хэдэн зуун доллар байдаг).

3-р хэвлэлтийнх нь төгсгөлийн хэсэгт тэрээр:

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...