Thursday, 28 November 2013
Хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт бол үл хөдлөх хөрөнгө. Нээрээ юу?
Өнөөдрийн Өдрийн Сонинд "Хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт бол үл хөдлөх
хөрөнгө" гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Монголын үл хөдлөх хөрөнгийн
зах зээлд үүсээд байгаа хөөсрөлийн талаар санаа зовож явдаг хүний хувьд
үүнтэй огт санал нийлэхгүй байгаа учир үүнийг бичиж байна. Хүмүүс ямар нэгэн төрлийн хөрөнгийг өөрсдийн хэрэгцээнд бус, ирээдүйд үнэ нь өснө гэсэн үндэслэлээр худалдан авч байвал хөөсрөл үүслээ гэдэг. Үл хөдлөх
хөрөнгө гэдэг бол үндсэндээ шавар, ус тэгээд бага зэрэг цемент. Хүний
оюуны хөрөнгө гэдэг бол харин хөдөлгөж болдог, сайн чанартайг нь бүр
дэлхийн хөдөлмөрийн зах зээл дээр арилжиж болдог хөрөнгө. Хөөсрөл
үргэлж хагарна. Хөрөнгийн үнийн хөөсрөлийн талаар Харвардын түүхийн
профессор Нейл Фергусоны хийсэн дараах баримтат кино танд асар их
мэдээлэл, сургамжтай байна гэдэгт огт эргэлзэхгүй байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!
Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...
-
Хүн төрөлхтний оюуны охь болсон шинжлэх ухаан агшин хором бүрд хувьсан хөгжиж байдаг динамик шинжтэй учир түүнийг статик байдлаар ангилах ...
-
Энэтхэгийн нэгэн бизнес эрхлэгч ийм " мини " экспрэсс хуулийн компани нээгээд "гайхамшигтай" өндөр ашигтай ажиллаж буйга...
-
Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...
No comments:
Post a Comment