Tuesday, 3 December 2013

Сонирхолтой лекц

Өнөөдөр буюу 2013 оны 12-р сарын 4-ний өдрийн 15.40-өөс МУИС-ийн 5-р байрны лекцийн зааланд ЭЗС-ийн энэ хичээлийн жилийн анхны Их Семинарт Манчестерын Их Сургуулийн профессор Др. Дэнис Осборн оролцож "1973 оноос хойш дэлхийн газрын тосны зах зээлд гарсан өөрчлөлтүүд" сэдвээр илтгэл тавина. Та бүхэн өргөнөөр оролцоно уу? Орчуулгын асуудлыг өнөө хүртэл шийдэж чадаагүй байгаадаа хүлцэл өчье.
Илтгэгчийн CV-г хавсаргав.

Тэрээр их Британий Хатан Хааны эдийн засгийн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын статистикийн хороооны арга зүйн зөвлөлийн гишүүн, Манчестерийн их сургуулийн профессор, Их Британи болон Хонг Конгийн их сургуулиудын чансаа тогтоох комиссын дарга асан, миний докторын ажлын удирдагч багш. 

Монголд оруулсан хувь нэмрүүдийнх нь нэг нь 2 монгол оюутныг удирдаж докторын зэрэг хамгаалуулсан. Нийтдээ 20 хүний удирдсанаас 10% нь Монголчууд, үлдэх байсан нь аятайхан баримт. Магистрын хөтөлбөрийн гайгүй оюутнуудаас нь шилж удирдсан гэвэл бид нэлээд онцгой бололтой :).


Уяачид мориныхоо удам угшилыг ярьдаг шиг эрдэмтэд ч мөн адил оюун санааны гарал үүслээ хүндэтгэдэг. Денисийн үндсэн багш нь LSE-ийн Кен Валлис, нөгөөх нь нэрт эконометрикч Денис Сарган. Кений багш нь Станфордын нэрт эдийн засагч Марк Нерлов. Тэгэхээр миний хичээлд сууж байгаа, суусан оюутнууд ер нь Станфордын боловсролтой гэсэн үг юм байна.

1 comment:

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...