Thursday, 20 February 2014
Төв Азийн шинэ байлдан дагуулалт
1919 онд Монголд хийсэн экспедицийнхээ үр дүнгээр бичсэн амьтан судлаач Др. Рой Чапман Эндрьюсийн (Roy Chapman Andrews) тэмдэглэл дэх дараах өгүүлбэр надад таалагддаг:
Today there are only a few million Mongols in a country half as large as the United States (exclusive of Alaska), a great portion of the male population being lamas. With no education, except in the books of their sect, they lead a lazy, worthless existence, supported by the lay population and by the money they extract by preying upon the superstitions of their childlike brothers. Were Lamaism abolished there still would be hope for Mongolia under a proper government, for the Mongols of today are probably equals of Genghis Khan's warriors in strength, endurance and virility (Boone 1994: p.71).
Andrews, R.C. The New Conquest of Central Asia: A Narrative of the Explorations of the Central Asiatic Expeditions in Mongolia and China, 1921-1930. New York: Hillhouse, 1932
Үүнийг махчлан орчуулвал:
Өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсын газар нутгийн (Аляскыг оролцуулахгүйгээр) тэн хагастай тэнцэх улсад хэдхэн сая Монголчууд амьдарч байгаа бөгөөд, тэдний эрэгтэйчүүдийнх нь ихэнх нь лам. Шашны урсгалынхаа номоос өөр боловсролгүй эдгээр хүмүүс энгийн ардынхаа нуруун дээр, хүүхэд шиг гэнэн ахан дүүсийнхээ мухар сүсгийг нь ашиглан доншуучлан олсон мөнгөөр залхуу, ямар ч үнэ цэнэгүй амьдралаар амьдарч хоног өдрийг элээнэ. Хэрэв энэхүү ламын шашинг нь халж, олигтойхан засгийн газраар удирдуулвал Монгол улсад өнөөдөр ч гэсэн найдвар байгаа бөгөөд учир нь өдгөөгийн Монголчууд Чингис хааны дайчдаас хүч чадал, тэсвэр хатуужил, эр зоригоор дутахгүй биз ээ (Boone 1994-ийнхөөр 71-р тал).
Эдгээр өгүүлбэрийг ашиглан өнөөдрийн нөхцөл байдлыг илэрхийлж болмоор санагддаг:
Өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсын газар нутгийн (Аляскыг оролцуулахгүйгээр) бараг тавны нэгтэй тэнцэх улсад хэдхэн сая Монголчууд амьдарч байгаа бөгөөд, тэдний эрдэмтдийнх нь ихэнх нь дүр эсгэгчид. Өмнөх систем, Шашны урсгалынхаа номоос өөр боловсрол байхгүй эдгээр хүмүүс энгийн ардынхаа нуруун дээр, хүүхэд шиг гэнэн ахан дүүсийнхээ мухар сүсгийг нь ашиглан доншуучлан олсон мөнгөөр залхуу, ямар ч үнэ цэнэгүй амьдралаар амьдарч хоног өдрийг элээнэ. Хэрэв тэдний хуурамч дээд боловсролын системийг нь халж, олигтойхан засгийн газраар удирдуулвал Монгол улсад өнөөдөр ч гэсэн найдвар байгаа бөгөөд учир нь өдгөөгийн Монголчууд Чингис хааны дайчдаас (мэргэдээс) хүч чадал, тэсвэр хатуужил, эр зориг, оюуны чадавхиар дутахгүй биз ээ.
Эндрьюсийн экспедицийн тэмдэглэлийн Америкийн Байгалийн Түүхийн Музейгээс хэвлэн гаргасан хувилбарыг http://www.biodiversitylibrary.org/item/45094#page/191/mode/1up -ээс уншиж болно. Түүхийг нь Жорж Орвеллын 1984 он гэсэн зохиол дээрх шиг гажуудуулан биччихсэн гэж ярьдаг бидний хувьд хөндлөнгийн хүний бичсэн энэ тэмдэглэл тун сонирхолтой. Уншаагүй бол заавал уншаарай. Татахад үнэгүй, ухаалаг гар утас болон бусад электрон хэрэгсэлд суулгаж болно.
Subscribe to:
Post Comments (Atom)
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!
Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...
-
Хүн төрөлхтний оюуны охь болсон шинжлэх ухаан агшин хором бүрд хувьсан хөгжиж байдаг динамик шинжтэй учир түүнийг статик байдлаар ангилах ...
-
Энэтхэгийн нэгэн бизнес эрхлэгч ийм " мини " экспрэсс хуулийн компани нээгээд "гайхамшигтай" өндөр ашигтай ажиллаж буйга...
-
Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...
No comments:
Post a Comment