Sunday, 26 April 2015

Эдийн Засгийн Холбооны ээлжит бус семнар

Монголын эдийн засгийн холбооны семинарын анхны илтгэгч, Манчестерын Их Сургуулийн Проф. Денис Осборн 2015 оны 4-р сарын 29-нд холбооны ээлжит бус семинарт "Чиг, мөчлөг, улирлын хэлбэлзлийн харилцан нөлөөллийн талаар" хийж буй ажлаа танилцуулна. Улирлын хэлбэлзлээрээ Монгол улсын эдийн засаг бусдынхаас хамаагүй өндөр учир статистик, эдийн засгийн байгууллагууд, судлаач, сонирхогчдод тун сонирхолтой байх болов уу.


Семинар МУИС-ийн 4-р байрны 205 тоотод болно.

Түүний хамтран бичиж, Кембрижийн Их Сургуулиас хэвлэсэн "Улирлын хэлбэлзэлтэй хугацаан цуваан эконометрик шинжилгээ" ном нь тухайн сэдвээрх үндсэн сурах бичигт тооцогддог.

Тэрээр саяхан Их Британийн Хатан хааны эдийн засгийн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон. Уг албан тушаалыг өмнө нь Франсис Эджеворт, Жон Мейнард Кейнс зэрэг нэр хүндтэй эдийн засагчид хашиж байв.

Тэрээр одоогоор МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн урилгаар дөрөв дэх удаагаа ирээд байгаа бөгөөд 1994-1996 онд МУИС-ын Эдийн Засгийн Сургуулийг Европын Холбооны ТАСИС хөтөлбөрийн хүрээнд дэмжиж, хөгжүүлэх үйл хэрэгт тухайн төслийг хэрэгжүүлсэн Манчестерын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургуулийн захирлынхаа хүрээнд, өдгөө ч Монгол улсад эдийн засгийн ухаан нутагшиж, хөгжихөд дэмжлэг үзүүлж байгаа билээ. 

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...