Монголын эдийн засгийн холбооны семинарын анхны илтгэгч, Манчестерын Их Сургуулийн Проф. Денис Осборн 2015 оны 4-р сарын 29-нд холбооны ээлжит бус семинарт "Чиг, мөчлөг, улирлын хэлбэлзлийн харилцан нөлөөллийн талаар" хийж буй ажлаа танилцуулна. Улирлын хэлбэлзлээрээ Монгол улсын эдийн засаг бусдынхаас хамаагүй өндөр учир статистик, эдийн засгийн байгууллагууд, судлаач, сонирхогчдод тун сонирхолтой байх болов уу.
Sunday, 26 April 2015
Thursday, 16 April 2015
Өнөөдөр сонинд өгсөн ярилцлага
Өнөөдөр сонинд өгсөн ярилцлага маань өнөөдөр гарчээ:
Өгсөн ярилцлага маань нэлээд их танагдаж. Гэхдээ Зууны Мэдээ сонинд 2 цаг гаруй зарцуулан байж хамгийн сүүлд өгсөн ярилцлага маань захиалагчдад нь таалагдаагүй шалтгаанаар огт нийтлэгдээгүйтэй харьцуулахад том амжилт. Нэгэнт нэлээд цаг зарцуулж бэлтгэсэн учир бүрэн эхээр нь энд тавилаа:

Tuesday, 17 February 2015
Морь жилийн тайлан
2012 оны 12-р сарын 26-ны энэ бичлэгдээ миний бие Эдийн засаг, санхүүгээрх судалгааны ажил, эрдэмтэд, их, дээд сургууль, судалгааны бүх байгууллагыг бүртгэж, чансааг нь сар бүр дэлхийн олон нийтэд тайлагнадаг IDEAS-т Монгол улсын нэр нийт 196 улсаас 184-т жагсаж, Зимбабве, Куба, Лисото, Ангола, Сири, Лаос улсуудтай эн зэрэгцэж байна хэмээн харамсан бичиж билээ. Уламжлал ёсоор АНУ-ын 50 мужийг тус бүрийг нь "улс" гэж тооцдог бөгөөд дэлхийн 200 орчим улсаас IDEAS-т огт бүртгэлгүй нь ч бий. Олимпод тамирчид нь ордоггүй улсуудтай нэгэн адил.
Monday, 2 February 2015
Хэрхэн топ-10 PhD in Economics хөтөлбөрт хамрагдах вэ?
Сүүлийн үед нэлээд танилцуулах захидал (reference letter) бичдэг болов. York, New York, Cambridge, Колумбын Их Сургууль гэх мэт рүү. Миний захидлыг хэр тоох эсэхийг нь мэдэхгүй.
Хятад, Сингапур Солонгосчууд бол дэлхийн хамгийн сайн эрдэмтдийг мөнгөөр зодож нутагтаа авчраад нэг хичээл заалгаад дараа нь оюутнууддаа танилцуулах захидал бичүүлж авдаг. Нэгэнт тэр эрдэмтэд нь Нобелын шагналтан энэ тэр байх учир бичсэн танилцуулах захидал нь хаана ч хүндлэгддэг. Оросын Новая Экономическая Школа, Чехийн CERGE-EI ч мөн л тэгэж эхэлсэн, одоо тийнхүү явуулсан оюутнууд нь эргэж ирж байна. Гэхдээ хэнээс ч эрдэм, чадвараараа дутахааргүй болоод.
Дүүхэлзсэн сайхан Араб морь, машин оруулж ирж уралдуулдаг бизнесменүүд маань гэгээрсэн сайхан эрдэмтдийг өөрийн нэрэмжит профессор гэж Монголд урьж авч ирээд, хэдэн монгол хүүхдүүдэд танилцуулах захидал бичүүлдэггүй юм байх даа. Мэдээж заавал эдийн засгийн салбарт биш, заавал гадны хүн биш.

Saturday, 13 December 2014
Мэдлэг бол хүч (knowledge is power) болон Өвөр Монголоос төрсөн сэтгэгдэл
Өвөр Монголын Их
Сургууль, Өвөр Монголын Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль, Өвөр Монголын
Багшийн Их Сургууль, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулиудын урилгаар очиж
лекц уншив. Сайхан монголчуудтай танилцлаа. Монгол улсад Солонгосын соёлын
нөлөө их болж байгаа. Харин Өвөр Монголд Монгол улсынх маш их байдаг юм байна. Бидний
уран зохиол, урлаг, дуу хөгжим маш их эрэлттэй байх юм. Хятад, ЗХУ-ын харилцаа 1960-аад
онд муудтал кирилл үсгийг сургуулиудад нь Монгол эрдэмтэд очиж заадаг байсан
учир өдгөө ч зарим нь кирилл үсэгтэй.
Wednesday, 29 October 2014
Монголын Эдийн Засгийн Холбоо байгуулагдав
Байх ёстой мөртлөө байгуулагддаггүй мэргэжлийн холбоо маань байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлж байгаад тун баяртай байна! Эдийн засгийн
шинжлэх ухааныг Монголд дэлхийн жишгээр нь хөгжүүлэх гэсэн чин
эрмэлзлэл, үйл хэрэгт тань амжилт хүсье!
Эхний үйл ажиллагааных нь зар:
Эхний үйл ажиллагааных нь зар:
Thursday, 2 October 2014
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс: капитал, хөдөлмөр, технологи
“The ideas of economists and political philosophers, both when they are right and when they are wrong are more powerful than is commonly understood. Indeed, the world is ruled by little else. Practical men, who believe themselves to be quite exempt from any intellectual influences, are usually slaves of some defunct economist.” John Maynard Keynes
"Эдийн засагчид болон улс төрийн философичдын үзэл бодол нь зөв байхдаа ч, буруу байхдаа ч хүмүүсийн боддогоос хамаагүй илүү нөлөөтэй. Үнэндээ ертөнцийг тийм үзэл бодол л жолооддог. Оюун санааны ямар нэгэн үзэл санаанаас өөрийгөө ангид гэж боддог жирийн хүн тэртээ хоцрогдсон нэгэн эдийн засагчийн боол нь байдаг бөлгөө. " Жон Мейнард Кейнс
Дээрх нэртэй илтгэл тавив. Засгийн эрх барьж буй хүчний хоёр их хурлын гишүүн болон бизнесийн төлөөлөлд. Нэг их хүртээлтэй зүйл болсонгүй, цэц булаалдсан уур амьсгал зонхилов. Гэхдээ 20 минутад багтаах байсан илтгэлийг маань цаг орчим сонсов.
Илтгэлийн эхийг эндээс татан авч уншиж болно:
Subscribe to:
Posts (Atom)
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!
Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...
-
Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...
-
Энэтхэгийн нэгэн бизнес эрхлэгч ийм " мини " экспрэсс хуулийн компани нээгээд "гайхамшигтай" өндөр ашигтай ажиллаж буйга...
-
Зарим хүний туулж өнгөрүүлсэн амьдралын түүх маш сонирхолтой, бусдад сургамжтай байх нь бий. Миний эцэг Пунцагийн Батаагийнх тийм гэдэгт ...