Тилбургээс
гаргадаг эдийн засгийн салбараарх их сургуулиудын чансааны жагсаалт тун сонирхолтой ажээ. МУИС Ази тивдээ топ 94, дэлхийд 675-д
жагсчээ (дэлхийд нийтдээ 26 мянга гаруй, Азид 12 мянга гаруй, АНУ-д 2600 гаруй дээд боловсролын байгууллага бий гэсэн тооцоо байдаг).
Thursday, 8 February 2018
Saturday, 20 January 2018
Араатан (predatory) хэвлэлийн компани гэж юу вэ?
Өчигдөрийн Өдрийн сонинд "Миний номын мэдлэг дэлхийн шинжлэх ухааны түвшинд хүрсэн" гарчигтай, Монгол улсын төрийн шагналт, гавъяат эмч, доктор, профессор хүний ярилцлага гарчээ. Хэвлэлийн Lambert хэвлэлийн компаниас түүний гурав дахь номыг хэвлэсэнтэй уг ярилцлага, гарчиг холбоотой ажээ. Энэхүү нийтлэлээр гадаадын хэвлэлийн компани бүхэн дэлхийд нэр хүндтэй гэсэн үг биш гэдгийг анхааруулахыг зорилоо.
Sunday, 17 December 2017
Европын Холбооны хар жагсаалт ба Монгол
Европын холбооны хар жагсаалттай холбоотой тайлбар өгөөч гэж Өнөөдөр сонин хүсэлт тавьсны дагуу дараах нийтлэлийг бичлээ. Тус сонинд точвлон нийтлэсэн нь миний бичсэнээс бага зэрэг ялгаатай байгааг анхаарна биз ээ. 4 жилийн өмнө бичсэн шилжих үнийн нийлэл маань мөн энэ асуудалтай холбоотой бөгөөд таны сонирхлыг татаж магадгүй юм.
Friday, 29 September 2017
П. Батаа. 2009. Нийгмийн тухай мэдлэг: Зургаа. Олон улсын харилцаа
1. Олон улсын харилцааны тухай
Олон улсын харилцаа зайлшгүй болох нь. Нийгэм буюу улсын анхдагч нэгж буюу атом болсон айл өөр айлтай харилцахгүйгээр байж болдоггүйн нэгэн адил ямар ч улс өөр улстай харилцахгүйгээр оршин байж болдоггүй байна. Учир нь гэвэл: аль ч улс, ялангуяа орчин үеийн улс зөвхөн өөрийн дотоод хүчээрээ бүх хэрэгцээгээ хангаад байх бололцоо огт байхгүй. Бас айлуудын хооронд санал зөрөх, маргаантай асуудал гардгийн нэгэн адил улсуудын хооронд янз бүрийн маргаан, зөрчил, хоорондоо заавал уулзаж байж шийдвэрлэх асуудал гардаг байна. Мөн орчин үед олон улсын хүчээр шийдвэл зохих дэлхийн шинжтэй асуудлууд гарч ирж байна. Энэ мэтийн олон асуудлаас болоод олон улсын харилцаа гарна.
П. Батаа. 2009. Нийгмийн тухай мэдлэг: Тав. Оюун санааны хүрээний асуудлаас
1. Соёл, түүний нийгэмд гүйцэтгэх үүрэг
Соёл гэдэг ойлголт. Соёл (культура) гэдэг ойлголт анх газар боловсруулж тариа тарихтай холбогдож латин хэлний cultura- хагалах, боловсруулах, арчлах, сайжруулах гэсэн утгатай үгнээс гарчээ. Дараа нь хүний гэгээрэл, боловсролын талыг харуулсан ойлголт болж хэрэглэгдэх болсон байна. Хожим соёл нь байгалийн гэдэг үгнээс ялгагдах утгатай болж хүний оюун ухаан, хөдөлмөрөөр бий болсон зүйлийг нэрлэх болжээ.
П. Батаа. 2009. Нийгмийн тухай мэдлэг: Дөрөв. Социаль хүрээний асуудлаас
Шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал нь хүн төрөлхтний өнө мөнхийн мөрөөдөл болсоор ирсэн. Энэ уриан дор нийгмийн олон хөдөлгөөн, хувьсгал гарч байсан. Гэвч энэ мөрөөдөл бүрэн хэрэгжихэд нийгмийн хөгжлийн, түүний дотор хүний өөрийн нь хөгжлийн тодорхой хэмжээ хэрэгтэй байдаг байна.
П. Батаа. 2009. Нийгмийн тухай мэдлэг: Гурав. Эдийн засгийн хүрээний асуудлаас
1. Эдийн засгийн тухай ойлголт
Эдийн засаг гэсэн үг бидний амьдралд үргэлж оролцож “Эдийн засгийн өсөлт буурлаа”, “Эдийн засаг унаж байна”, “Эдийн засаг өсөж байна”, “Эдийн засгийн хөгжил муу байгаагаас болж ард түмний амьдрал сайжрахгүй байна” гэх мэтийн үг цаг ямагт дуулдаж байгаагийн учрыг олох гэвэл энэ эдийн засаг гэдгийг мэдэх хэрэгтэй болж байна.
Subscribe to:
Posts (Atom)
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!
Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...
-
Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...
-
Энэтхэгийн нэгэн бизнес эрхлэгч ийм " мини " экспрэсс хуулийн компани нээгээд "гайхамшигтай" өндөр ашигтай ажиллаж буйга...
-
Англид сонины гашуудалд зориулсан нүүрэнд чухал хүнээ алдсанаа харуусан нийгэмдээ мэдэгдэхдээ хамгийн их хэрэглэдэг өгүүлбэр нь "She (h...