бүгдэд нь баярлалаа!).
Би түүнийг нийтлэл уншсан хүмүүсээс хамгийн жаргалтай нь, зүрхний өвчнөөр үхэхгүй нь юм байна гэж таамаглав. Учир нь анагаах ухааны Heart International сэтгүүлд зүрх судасны өвчтэй хүмүүсээс бусдад талархдагууд нь бусдаас илүү жаргалтай, бас хамаагүй хурдан эдгэрч байна гэсэн судалгаа нийтлэгдсэн байсан.
Мөн гишүүд нь бие биендээ хэр их талархал илэрхийлж байгаагаар аливаа нийгмийн амжилтыг хэмжиж болох байх. Англид жишээ нь та автобусанд сууж, буухдаа жолоочид заавал баярлалаа гэх ёстой. Ийм соёл, чадавхийг зарим нийгэмд механикаар жишиг болгосон мэт санагддаг. Жишээ, нь Америкт талархлын өдөр гэж бий (Солонгост ч гэсэн тийм өдөр байдаг, гэхдээ тэр нь өвөг дээдэсдээ зориулагдсан).
Хүн сөрөг мэдээлэлд илүү татагддаг гэдгийг сэтгэл судлаачид тогтоосон байдаг. Мөн хүний гаргаж байгаа зарим үйлдлийг "сүргийн зан авир"-аар тайлбарладаг. Монголын нийгмийн ялзрал, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн сөрөг мэдээллүүдийг сорчлон түгээх хандлага, сүргийнхээ нэг хэсэг гэдгийг батлан харуулж, бусдадаа таалагдах гэсэн оролдлого, мөн Facebook, Twitter мэтийн технологууд хоорондоо авцалдан тун аюултай орчинг үүсгэж буй мэт санагддаг.
Шүүмжилсэн өнгө аястай нийтлэлийг маань бага ч гэсэн эерэг мэдээллээр "даруулах" боломж олгосныг нь сайн үйл болгон дэмжих зорилгоор, мөн Монголын нийгэмд бие биендээ талархах соёл нь маш хурдан зуршил болон нэвтрээсэй гэж боддогийн хувьд үл таних уншигч танд зориулан дараахь дэлгэрүүлсэн сэтгэгдлийг бичив.
Би нийтлэлийн гарчигт буй асуултанд “Уул нь Монголчууд сексээс өөр юм боддоггүй амьтныг эр хүн гэдэггүй, нохой л гэдэг байх” гэж хариулж. “...нохой гэдэг” гэж өгүүлбэрээ төгсгөөгүй байгааг анзаарсан, философи уншдаг хүн бол намайг Хятадын философич Хуи Шиг ишлэж байна гэдгийг шууд ойлгоно. 2000 оны ихээр зохиолч Г. Аюурзана Хятадын Дао, Зен гээд философийн төлөөлөгчдийн хэлсэн үгийг орчуулж нэг сонинын амралтын өдрийн дугаарт нийтлэдэг байсан (түүний номнууд манай экспортын нэг үйлчилгээ болж болно гэж би боддог, гэхдээ түүний веб хуудасны англи хэл дээрх хувилбар нь алдаа ихтэй байна. Минийх ч сайн биш, сайн хүн засаад өгчихвөл уул нь), сүүлд нь ном болгож гаргасан юм байна.
Миний ишлэсэн Хуи Ши нэг өдөр Чуанг Зу хэмээх философичтой Хао голын эргээр алхаж байж. Гэтэл Чуанг:
“Тэр жараахайнуудыг хараач, дуртай газраараа үсрэн гарч ирж цовхчин сэлж байгааг нь! Загасны жаргалаа гэж!” хэмээв.
Хуи тэгтэл “Чи загас биш, загас юунд жаргалтай байдгийг нь яаж мэдэв?” хэмээв.
Чуанг гэтэл “Чи бол би биш, тэгэхээр миний загас юунд жаргалтай байдгийг мэддэггүйг чи яаж мэдэв?” гэж хариулав.
Хуи хариуд нь “Би бол чи биш, тэгэхээр би чиний юу мэддэгийг мэдэхгүй нь ойлгомжтой. Нөгөө талаас чи бол загас ёстой биш, тэгэхээр энэ бол загас юунд жаргалтай байдгийг чи мэдэхгүйн баталгаа мөн” гэв.
Чуанг үүнд ийнхүү хариулав: “Чиний анхны асуулт руу эргээд оръё, тэгэх үү. Чи надаас загас юунд дуртай байдгийг яаж мэдээ вэ гэж асуусан. Тэгэхээр чи тэр асуултаа анх тавихдаа л намайг мэддэг юм байна гэдгийг мэдэж байсан гэсэн үг. Би түүнийг чинь энэ Хао голын эрэг дээр зогсож байж л мэдэж байна.”
Тэгэхээр та зурагтын “АХА” нэвтрүүлэгт ороод, танд нийтлэлийн гарчиг дээрх шиг асуулт ирвэл:
“Мөнгө, албан тушаал, машин, байр, пиводож бүлтрэх” гэх мэтээр хариулаад дэмий. Харин минийхийг үргэлжлүүлээд:
“Гэхдээ нохойны юу боддог нь надад ямар хамаа байх вэ дээ” гэж. Тэгвэл таныг юм уншдаг, ойлгодог хүмүүс тун догь хариуллаа гэж, бас философи уншдаг юм байна гэж үнэлнэ. Нэвтрүүлгийн хөтлөгчид харин яахыг нь би мэдэхгүй :).
Хэрэв нарийн мэргэжлийнх биш арай хялбар философийн ном уншъя гэвэл П.Батаагийн бичсэн, хялбаршуулсан удиртгалууд болох "Зүйр үгийн сурган хүмүүжүүлэх увдис", "Та надтай санал нийлэх үү?" гэх мэт номуудыг нь уншвал тун зүгээр.
No comments:
Post a Comment