1. Олон улсын харилцааны тухай
Олон улсын харилцаа зайлшгүй болох нь. Нийгэм буюу улсын анхдагч нэгж буюу атом болсон айл өөр айлтай харилцахгүйгээр байж болдоггүйн нэгэн адил ямар ч улс өөр улстай харилцахгүйгээр оршин байж болдоггүй байна. Учир нь гэвэл: аль ч улс, ялангуяа орчин үеийн улс зөвхөн өөрийн дотоод хүчээрээ бүх хэрэгцээгээ хангаад байх бололцоо огт байхгүй. Бас айлуудын хооронд санал зөрөх, маргаантай асуудал гардгийн нэгэн адил улсуудын хооронд янз бүрийн маргаан, зөрчил, хоорондоо заавал уулзаж байж шийдвэрлэх асуудал гардаг байна. Мөн орчин үед олон улсын хүчээр шийдвэл зохих дэлхийн шинжтэй асуудлууд гарч ирж байна. Энэ мэтийн олон асуудлаас болоод олон улсын харилцаа гарна.