Tuesday, 13 October 2015

Петрочайна ба Монгол


Өчигдөр Хонг-Конг, Нью Йоркийн хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй, 1.5 их наяд америк долларын зах зээлийн үнэлгээтэй Петрочайна компаний тэргүүн асан 16 жилийн ял авав. Жианг Жиемэн Петрочайна болон түүний эх компани болох Хятадын үндэсний газрын тосны корпорацийг (ХҮГТК) тэргүүлж байх үедээ авилга авсан, 



бусармаг замаар асар их хэмжээний хөрөнгөтэй болсон, мөн төрийн өмчийн компанид ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрөв. Түүний хөрөнгийн хэмжээ нь 2.3 сая америк доллар байв. 

Түүний ард тал нь Дачингийн газрын тосны ордоос ажлын гараагаа эхэлж, ХҮГТК-ийн ерөнхий менежер, намын нарийн бичгийн дарга, цаашилбал 2002 онд БНХАУ-ын Улс төрийн товчооны (УТТ) гишүүн, дотоодыг хамгаалахын сайд, 5 жилийн дараа нь УТТ-ны байнгын хорооны гишүүн, 2012 онд Хятадын хамгийн гол 9 улс төрчдийн нэг болоод байсан Жоу Ёнканг байв. Тэрээр өнгөрсөн жил баривчлагдан насаараа хоригдох ял авсан бөгөөд одоогоор түүний 14 тэрбум америк долларын хөрөнгийг илрүүлж хураагаад байна.  Авилга өгсөн, бас авсан нь мөн түүний гол ял байв. 

Петрочайна компани Монголд 1998 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд татвараас зугтсан, байгаль орчны нөхөн сэргээлттэй холбоотой Монгол улсын хууль, дүрмүүдийг зөрчсөн хэрэгт мөн орооцолдож байсан. 

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...