Friday, 9 October 2015

Монгол улс өнөөдөр ч бий, гэхдээ тэнд одоо амьдарч буй Монголчууд түүхийн номонд дурсагдах Монголчууд бол биш.

10-р сарын 9-нийг Өмнөд Солонгос улс даяар Хангул хэмээх цагаан толгойн төрсөн өдөр хэмээн бүх нийтээрээ амарч тэмдэглэдэг (Хойд Солонгост 1-р сарын 15-нд).



Энэхүү цагаан толгойг Сежон хэмээх хаан нь 1446 онд зарлан тунхагласан бөгөөд баярын уур амьсгал нь түүх бага зэрэг сөхмөөр санагдуулав. Учир нь энэ баяр бол Монголын эцэг өвгөдийн хүн төрөлхтний хөгжилд оруулсан хувь нэмрийг солонгосын ард түмэн хүндэтгэж буйн тэмдэг.

1446 он гэдэг бол Хубилай хааны байгуулсан Юань гүрэн унаад 78 жил л болж байсан үг. Нөлөө нь өсөн нэмэгдэж байсан Хятадын ханз нь Солонгос хэлэнд тохирохгүй, энгийн ард иргэд бичиг үсэгт тайлагдах боломжгүй байна гэдэг шалтгааны улмаас тэр үед байсан хэл шинжлэлийн бүхий л дэвшилд тулгуурлан Хангулыг үүсгэсэн гэдэг. Хубилай хааны Юань гүрэндээ зориулан Төвд эрдэмтнээр зохиолгуулсан дөрвөлжин үсэг бол үүний нэг суурь нь гэдгийг ихэнх түүхчид хүлээн зөвшөөрдөг. 

Монголд бүх зүйлийг мэддэг мэт царайлагчид борооны дараах мөөг лугаа адил олширч, энэ нь ч Монгол улсын хөгжилд чөдөр болж байна. Уул нь хөдөлмөрийн хуваарь нарийсахын хэрээр хүний нийгэм хөгждөг гэсэн зүй тогтлыг 6 зууны тэртээх Монголчууд мэддэг байсныг дээрх жишээ харуулна. 

Үнэхээр ч Монголчуудын хүн төрөлхтөнд үлдээсэн асар том сургамжуудын нэг нь хэн хүссэнээр нь биш, харин хэн сайн хийж чаддагаар нь аливаа ажлыг хийлгэх ёстой гэсэн зарчим юм. Үүнийг баруунд өнөөдөр "merit" буюу "ёс"-нд суурилсан тогтолцоо гэдэг (үүнтэй холбоотой Khan Academy-ийн дараах 2 түүхийн хичээлийг үзэхийг зөвлөе: 1, 2). Энэ ч зарчим нь 13, 14-р зуунд 100 сая гаруй хүн амтай Монголын их гүрний суурь байсан (зөвхөн Юань гүрний хүн ам нь 87 сая байв. Цагаадайн хаант улс, Алтан орд, Хүлэгийн улсын хүн амын тоо одоогоор тодорхойгүй). Тухайн үед дэлхий дээрх 4 хүний нэг нь монголын нутаг дэвсгэрт амьдарч байсан гэдэг бол давтагдашгүй том амжилт. 

Гарчиг дээрх өгүүлбэрийг Паули Поисуо нийтлэлээ эхлэхдээ хэрэглэж. Гэхдээ үүнийг нь шалгамаар санагдав. 

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...