Өмнөх сарын нийтлэлийн маань дараа Шинэ Зеландаас нэгэн уншигч "Би аавын чинь номуудыг авъя гэж бодоод байгаа юм, ямар ном бичсэн болон хаанаас авах боломжтой талаар мэдээлэл өгөөрэй" гэсэн зурвас үлдээсэн байв.
Эцэг маань гавъяат багш. Хүн төрөлхтний түүхэн дэх бүхий л амжилттай нийгмүүд сайн багш нар дээр тургуурласан байдаг. "Шавийн эрдэм багшаас эхтэй" гэсэн Монгол ардын зүйр үг бий. "Хэрэв та жилийн л төлөвлөгөөтэй байгаа бол будаа тарь, хэрэв та 10 жилийн л төлөвлөгөөтэй байгаа бол мод тарь, хэрэв та насан туршийн төлөвлөгөөтэй байгаа бол ард түмэндээ боловсрол олго" гэсэн Хятад ардын зүйр үг байдаг. "Мянган өдрийн турш бие даан хичээнгүйлэн суралцахаас нэг өдрийг сайн багштай өнгөрөөсөн нь дээр" гэсэн Япон ардын зүйр үг бас бий. Цаашид ч гэсэн аль сайн багштай нийгмүүд нь л оршин тогтнох болно гэж үзэж байгаа.
Эцэг маань гавъяат багш. Хүн төрөлхтний түүхэн дэх бүхий л амжилттай нийгмүүд сайн багш нар дээр тургуурласан байдаг. "Шавийн эрдэм багшаас эхтэй" гэсэн Монгол ардын зүйр үг бий. "Хэрэв та жилийн л төлөвлөгөөтэй байгаа бол будаа тарь, хэрэв та 10 жилийн л төлөвлөгөөтэй байгаа бол мод тарь, хэрэв та насан туршийн төлөвлөгөөтэй байгаа бол ард түмэндээ боловсрол олго" гэсэн Хятад ардын зүйр үг байдаг. "Мянган өдрийн турш бие даан хичээнгүйлэн суралцахаас нэг өдрийг сайн багштай өнгөрөөсөн нь дээр" гэсэн Япон ардын зүйр үг бас бий. Цаашид ч гэсэн аль сайн багштай нийгмүүд нь л оршин тогтнох болно гэж үзэж байгаа.
Үүнийг хамгийн сайн ойлгож буй улс бол эдүгээ цагийн дэлхийн технологи, шинжлэх ухааны тэргүүлэгч болох АНУ. Автомашины салбарынх нь удирдагч, Форд Мустангийн инженер Ли Якока:
"Төгс рационал нийгэмд бидний хамгийн шилдгүүд маань багшилж бусад нь ямар нэгэн доогуур юм олж хийдэг байх ёстой. Учир нь соёл иргэншлийг нэг үеэс дараагийнхад шилжүүлэх нь хүмүүний хүлээж авч болох хамгийн нэр төртэй, хамгийн өндөр хариуцлагатай үүрэг юм." гэсэн байдаг. Үнэхээр ч дэлхийн өнцөг булан бүрээс (Монголоос хүртэл) шилдэг эрдэмтдийг нь түүж аваачиж багшлуулдаг.
Дээрх зурвас болон багш нарын баярыг тохиолдуулаад, Пунцагийн Батаа юунд санаа зовдог юм, түүний түүх болон амьдралынх нь талаарх эргэцүүллээсээ уншигч тантай хуваалцъя гэж бодлоо.
Түүний хамгаас их харамсаж байгаа зүйл
бол Монголын боловсролын тогтолцоо ямар болчихоод байгаа нь. 6-р ангийн ач охин
нь 10 сар аль хэдийн гарчихаад байхад математикийн сурах бичиггүй байгаа нь,
шинэчлэгдсэн сурах бичгүүд нь хүүхдэд ойлгомжгүй болж байгаа нь, эцэг эх нь
уншаад ч заачих боломжгүй болж байгаад нь тэрээр гутардаг. Жишээ нь,
Боловсролын яаманд таньдаг хүн байвал аваачаад өгчихөөч гэсэн дараах шүүмжлэл
байна (би чадаагүй, таньдаг хүн танд байвал дамжуулж туслаарай):
Гуравдугаар ангид үзэх “Монгол хэл” (2010 он) сурах бичиг шаардлага хангахгүй байгааг харуулбал:
Гуравдугаар ангид үзэх “Монгол хэл” (2010 он) сурах бичиг шаардлага хангахгүй байгааг харуулбал:
1. Орчин үеийн буюу махчилсан орчуулгын маягийн
найрлага, хэллэгтэй: жишээ нь, “Зэв-сумны
урд талын гурвалжин үзүүрийг зэв гэнэ”, “Сөөм-гарын хэмжээс...”, “Шийр-дөрвөн
хөлт амьтны хөлийн төгсгөлийн хэсэг”, “дэн-хөвөнгөөр гол хийсэн гэрэл гаргагч
зүйл”, “Тэд гэртээ баяр зохион байгуулахаар бэлтгэл хийж байв”, “Нохойн хоолны
тавгийг өндөрт байрлуулах”, “...томоор бичиж өөдөөсөө харуулан байрлуулаарай”,
“Үхрийг нь шувуу ноолчихжээ. Үхрийнхээ шийр шилбээр нь цавуу буцалгаад...”,
“... WWW дэлхийн
хэрсэн аалзны шүлс гэсэн англи үгийн товчлол”, “... өвгөн амьдарч байжээ”,
“...ус авдаг хувин”, “худаг дотор унажээ”, “Бөртэ нэгэн нас ах” гэх мэт.
2. Алдаатай:
жишээлбэл: Арабд, болчхож, зогсчхоод, гаргачхаад, авахуулчхаж гэх маягийн
үгтэй, руу гэдгийг дандаа уруу гэж бичсэн.
3. Утгын хувьд
алдаатай: “Хулгана муурын араас хөөцөлдөөд хөөцөлдөөд барьж чадалгүй...”
4. Монгол
мэдлэггүй: эсгий татаж байгаа настай хүн зайдан морьтой, морьтой хүн бүхэн
цулбуургүй, зөвхөн жолоотой, жолоогоо баруун гартаа, ташуураа зүүн гартаа
барьсан.
5. Нохой шүтсэн
шинжтэй: хуудасны дугаар бүхэнд гөлөгтэй, дотроо бас олон, тэгэхдээ монгол биш,
бүгд 200 орчим нохойн зурагтай.
Энэ сурах бичгээс
харахад:
Нэг. Өнөө үеийн
монгол хэл ямар байдалтай болсон; төр (Боловсролын яам) манай залгамж хойч үеийг яаж сургаж байгаа нь
тодоос тод харагдаж байна. Сурах бичгийг хүн бүхэн бичихгүй, мэргэжлээс гадна
сурах бичиг бичих хэмжээнд боловсорсон хүн бичдэг ёстой байхад Монгол хэлний
сурах бичгийг бичигчид нь ийм “орчин үеийн буюу муухан орчуулгын маягийн
хэлтэй” хүмүүс байдаг нь тун хачирхалтай.
Хоёр. Хариуцлага
гэдэг юм байхгүй болсны нэг жишээ энэ сурах бичиг болж байна. Энэ сурах бичгийн
дотор хавтасны нэг мөрний эхэнд 3 дугаар ангийн сурах бичиг гэсэн мөртөө
төгсгөлд нь 8 дугаар ангид үзнэ гэсэн; хамгийн доод талд нь: “Сурах бичгийн талаарх
аливаа санал хүсэлтээ ... хаягаар хүлээн авна” гэжээ.
Дээр үед хэвлэлийн газар номын
үг, үсгийн алдааг хянадаг хянагчтай байсан. Одоо Боловсролын яаманд ийм хянагч
хэрэгтэй байна. Номын шинжлэх ухааны үндэс, хэллэг, найруулга зэргийг редактор,
үг, үсгийн алдааг хянагч хянах үүрэгтэй.
Өнөөдрийн монголын нийгмийн талаарх иймэрхүү эрүүл шүүмжлэлүүдийг түүний "Та
надтай санал нийлэх үү?" номоос нь уншиж болно (5000 төгрөг, Интерном
номын дэлгүүрт бий). Уул нь төрийн эрх баригчид унших ёстой ном. Гэвч тэдний дунд уртхан өгүүлбэр ч уншаад ойлгочих хэмжээний хүмүүс үлдээгүй нь
харамсалтай. Түүний мөн "Зүйр үгийн сурган хүмүүжүүлэх
увдис"-15 мянга (хатуу хавтастай нь 20 мянга) болон "Хүүхдээр хүн
хийх үүрэгтэй хэн бүхэнд зориулсан ном" хэмээх хүмүүжлийн тухай ном гүйлгээнд бий.
Б. Чимид гэдэг хүний бичсэн түүний тухай "Зүйрлэшгүй их хатан
тэвчээр" ном дэлгүүрүүдээр өнөөдөр бас байгаа. Түүний тухай өмнө нь ”Өгөөмөр
баян нутаг”, “Нутгийн цэнхэр уулс” мэтийн ном, “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр”,
“Новости Монголии”, “Өчигдөр”, “Улаанбаатар таймс”, Зөвлөлтийн “Литературная
газета” зэрэг сонин, “Монголын радио”, “25 дугаар телевиз” зэргээр найруулал,
сурвалжлага гарч байсан. Тэр номноосоо ашиг олох огт сонирхолгүй, ихэнх нь
хэвлэлийн зардалтайгаа тэнцэх үнэтэй. Нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоод
Пунцагийн Батаа монгол эр хүн байсан юм шүү гэсэн түүхийг л бидэнд үлдээхийг зорьсон мэт.
Түүний хийсэн зүйл их, туулсан амьдрал
урт. Гэвч шийрийг нь хатаах гэж хичээдгээ нуух юун. Тэрээр 1969-1970 онд
хуучнаар ЗХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуульд зочилсон (МГУ). Тэр
үедээ мэргэжил дээшлүүлэх гэж нэрлэж байсан, дэлхийн бүх социалист
улсуудаас их, дээд сургуулийн багш нар ирж зөвлөлтүүдтээс ном сонсдог, туршлага
судалдаг хөтөлбөрөөр. Түүнийг жил болоод явсны дараа нь монголчуудын талаарх
ойлголт бага ч болов өөрчлөгдсөн нь лав. (Солонгосын их сургууль дээр зочилж
байгаа маань ч гэсэн цаашид энд ирж ажиллах болон суралцах
монголчуудын тоонд эерэгээр нөлөөлөх байх гэж найдна).
Гэхдээ тэр хэзээ ч докторын зэрэгтэй
болохыг хүсээгүй. Чадахын хувьд чадах л байсан байх, угаасаа өчнөөн хүмүүс амралтын өдрөөр албатай юм шиг юмаа барьж ирээд орчуулаад өгөөч гээд шалаад суучихдаг байсан. Дараа нь харин докторын зэргээ авсны дараа баярлалаа гэж хэлсэн нь хэр олон байдаг юм бол гэхээс. Үзэл сурталжсан тэр үед нийгмийн ухаанаар энэ нь жинхэнэ утгаараа боломжгүй юм
гэдгийг ухаарсанд нь би дотроо баяртай байдаг. Нийгмийн ухаанд эдийн засгийн
салбар багтдаг, эдийн засгаар ингэж оролдсоны улмаас зуны амралтаар нутагтаа
ирэх болгондоо Шар хадны эмнэлгийн ядаргааны тасагт хэвтдэг байсан хүмүүсийн
талаар хүүхдүүдээс нь сонсож байсан. Хүний тархи аливаа зүйлийг рациональ
болгодог, зүй тогтол хайж олох зориулалттай эрхтэн. Шалгах боломжгүй, үзэл
сурталжсан, догма маягтай зүйл хүний эрүүл мэндэд ч муу нөлөөтэй байж мэднэ.
Тэр үеийн эдийн засгийн шинжлэх ухааны ажил ямархуу юм байдаг байсан юм бэ гэж асуух нь бий. 1957
оноос хэвлэгдэж эхэлсэн Вопросы Экономики нь энэ үеийн хамгийн нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүл бөгөөд уг сэтгүүл дэх Евстегнеева, Евстегнеев (1990, 2, 52-62-р тал) нарын
өгүүллэгийн хэсгээс сонирхуулвал:
"...the revolutionary
mass proletarian consciousness is characterized by authoritarianism,
hyperideologization, simplification all the way to the privatization of
relations with culture and religious morality, pseudo-rationality based on the
primacy of labor relations and their reduction to a universal form of social
community. Finally, the ideal of the factory and the ideal of proletarian
society inhere in the revolutionary mass proletarian consciousness.
Historically, initial political and economic post revolutionary practice was
the objectively necessary embodiment of this consciousness…
...хувьсгалт масс
пролетарын ухамсар нь авторитаризм, гипер-үзэл сурталжилт, гэх мэтээр соёл
урлаг, шашны ёс суртахуунтай харьцах харилцааны... " ийм юмнаас шинжлэх
ухаан нь хаана байгаа юм бэ гэж асуумаар санагддаг.
Гэвч сүүлд нь Батааг докторын зэрэггүй
гэж "PhD" гэсэн зэргийг систем солигдсоноос хойш авсан хүмүүс ХААДС
дээр нэлээд хавчсан. Энэ зэргийг эдийн засгийн салбарын хувьд Монголд
хэрхэн олгож байгааг нь би мэднэ, үүнийг нь ч өөрчлөхгүй бол болохгүй юм байна
гэсэн итгэл үнэмшил надад улам бүр давамгайлах болсон.
Тэрээр ХААДС-д зарчимчаараа алдартай
багш байсан гэдэг. Хичээлээ хийгээгүй бол, инээмсэглэж байгаад муу дүн тавьдаг.
Хожим нь тэгэж муу дүн авсан нэг оюутан нь ерөнхийлөгчийн тамгын
газарт шагнал олгодог хэлтэст ажилладаг болоод өширхлөө тайлах боломжтой
болсон гэдэг. Пунцагийн Батааг гавъяат багшид бараг 6-7 удаа нэр дэвшүүлж байж,
72-тайд нь энэ цолыг нь өгч билээ. Мөн ХААИС "Хүндэт доктор" цолоо ч өгсөн. Түүнийг нь хараад би идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут цэцэглэдэг
гэж монголчуудын хэлдэг юутай үнэн бэ хэмээн бодож билээ.
2007.08.31 |
Улс эх орныхоо ирээдүйд чин сэтгэлээсээ санаа зовниж, мэдлэг оюунаа дайчлан жинхэнэ бүтээл туурвиж байдаг хүмүүсээ үнэлж сонсох цаг мөдхөн ирээсэй билээ.
ReplyDelete