Wednesday 10 October 2018

Мэдээлэл хүсэх тухай

Монгол улсын эрхэм баялаг нь Оюу Толгойд бус оюунт толгойд бий билээ. Энэ хоёр нийлж байж л Д. Сүхбаатарын хэлснээр "Бидний улс эв саналаа нэгтгэн нийтийн хүчийг нийлүүлэн нэгэн зүг зориглон хөдөлвөөс бид үл хүрэх газар үгүй бөгөөд мэдэхгүй, чадахгүй зүйл үгүй болж, амжилтын манлайд хүрэхийг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ" болох бизээ.

Манай баг олон улсын хэмжээнд эрдэм шинжилгээний бүтээлээ хэвлүүлсэн Монгол хүмүүсийг илрүүлэн, эх нутагт нь эргүүлэн авч ирж Монгол хүүхдүүдэд хичээл заалгах зорилгоор нэгэн судалгааны ажил хийж байгаа болно. Эхний ээлжинд нийгмийн ухааны ишлэлийн индекстэй (SSCI) сэтгүүлд хуучин МУИС-ийн ЭЗС-ийн бүрэлдэхүүнд багтаж байсан болон эдийн засагтай холбоотой салбаруудаар бүтээлээ нийтлүүлсэн Монгол эрдэмтдийн судалгааг хийж байна.


Судалгааны онцлогоос хамаараад түүврээ бид таны болон олны оролцоотойгоор мэдээлэл цуглуулах (crowd-sourcing) замаар бүрдүүлж байгаа юм. Иймд та бүхэн Эдийн засаг, Бизнес, Санхүү-нягтлан бодох бүртгэл, Менежмент, Үйлдлийн шинжилгээ, Статистик ба Магадлал, Нийтийн удирдлага, Хүн ам зүй, Нийгмийн ухааны математик арга зүйн салбараар Web of Science-ийн JCR импакт фактортой сэтгүүлд бүтээлээ нийтлүүлсэн Монголчуудын мэдээллийг маань нягтлан үзээд, орхигдуулсан эрдэмтэд байх юм бол бидэнд мэдээллийг нь өгөх, эсвэл мэдэж болох найз нөхөддөө энэхүү зарыг түгээж туслана уу?

Мэдээллийг энэхүү постын доод хэсэгт эсвэл erdenebat.b@num.edu.mn, tsors79@gmail.com хаягаар авч байна. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг билээ.

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...