Thursday, 13 September 2018

Emerging Markets Finance & Trade сэтгүүлийн сүүлийн дугаарт


Emerging Markets Finance & Trade сэтгүүлийн сүүлийн дугаарт Турк эдийн засагчид, эдийн засгийн тэнхимүүдийн чансааг тайлагнасан нийтлэл гарчээ.

Emerging Markets буюу шинээр түрэн гарч ирж буй улсууд гэдэгт өндөр хөгжилтэй улсуудын түвшинд арай хүрээгүй, гэхдээ Монгол мэтийн хөгжиж буй улсуудаас илүү хөгжилтэй улсуудыг оруулдаг билээ.
Монгол анх удаагаа Review of Economics and Statistics-д нэрээ гаргав, Нийтлэлийн хайчилбар болон бусад улстай харьцуулвал



Өөрсдийгөө өрсөлдөгч улсуудтайгаа 1999-2016 онд American Economic Review (AER), Econometrica, International Economic Review (IER), Journal of Economic Theory (JET), Journal of Political Economy (JPE), Quarterly Journal of Economics (QJE), Review of Economic Studies (RES), Review of Economics and Statistics (RESTAT) гэсэн “цэнхэр туузтай” буюу эрдэм шинжилгээний топ-8 сэтгүүлд нийтлүүлсэн өгүүллийн тоогоор харьцуулжээ. Тайлант хугацаант Турк улс эдгээр сэтгүүлд 44 өгүүлэл нийтлүүлсэн нь зөвхөн Бразилынхаас бага байсан ажээ.

Энэ нь тухайн улсын шинжлэх ухааны хөгжлийн түвшинг хэмжих хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг юм. Хувь эдийн засагчдын хувьд ч эдгээр сэтгүүлд олон удаа нийтлүүлэх  нь Нобел авахад нь нөлөөлдөг. Өмнөх жилийн Нобелийн шагналт Талер нийт 22 өгүүлэл нийтлүүлсэн байдаг бол социализм унасны дараа Украйны эдийн засагчдыг бэлтгэхэд чамгүй зүтгэж, Украйны Эдийн Засгийн Тойм сэтгүүлийн зөвлөх редактороор ажиллаж байсан, тухайн шагналыг 37 жилийн өмнө хүртсэн Клейн 23 өгүүлэл нийтлүүлсэн байдаг.

1990-ээд онд бидэнтэй хамт төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаа руу шилжсэн, хуучин социалист байсан Зүүн Европын болон Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан 400 гаруй сая хүн амтай 28 улсын хувьд тухайн хугацаанд нийт 75 л өгүүлэл нийтлүүлжээ. (Чех-27,  Орос-23, Унгар-14,  Польш-6, Словени-2, Украйн-2, Серб-1). 


2013 онд Монгол улсаас анх удаа RESTAT-д "Structural breaks in the international dynamics of inflation" сэдэвт судалгааны ажил нийтлэгдсэн бөгөөд энэ нь 3 сая хүнтэй Монгол улс биднээс дор хаяж 70 жилийн өмнө капитализм руу орсон 32 сая хүнтэй Малайз, 101 сая хүнтэй Филлипин улстай эн зэрэгцсэн гэсэн үг ажээ. Мөн хуучин социалист байсан улсуудын 21-ээс нь илүү амжилттай байна. Уг сэтгүүлд Дэлхийн 200-аад улсын 30 гаруй мянган их, дээд сургуулиас сүүлийн 30 жилд 576 их сургууль, Азиас 10 улсын 48 их сургуулийн нэр гарчээ.

Ер нь энэ нийтлэл орчин үеийн эдийн засгийн шинжлэх ухаан гэсэн шинэ технологийг Монголд нэвтрүүлэхийг хүсэгч хэн бүхэн, эдийн засгаар гадагшаа явж суран, улсынхаа чансааг өсгөхийг эрмэлзэгч залууст, мөн судалгааныхаа чанарыг сайжруулах хөшүүргийн механизмуудын талаар эрэлхийлж байгаа их дээд сургуулиудад тун уншууртай ажээ. 

Эдийн засгийн институцүүдийн маань ашигладаг технологи нь дэлхийн жишиг рүү ойртож байж л, тэдгээрт ажиллагсдын мэдлэг, ур чадвар нь бусад улсынхаас дутахгүй болж байж л эдийн засаг өсч хөгжинө, ядуурал буурч, иргэдийн амьжиргаа дээшилнэ.

Хятадын их дээд сургуульд явж сурах гэж байгаа хүмүүс, хамтран ажиллахаар зорьж байгаа сургуулиуд үүнтэй төстэй мэдээллийг Leeves and Poon (2015) ажлаас авч болно. 

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...