Би олимпиадын хүүхэд биш юм чинь математикт нэг их сайн биш юм шиг байна аа, Химиэр сурдаг юм уу хэмээн учраа мэдэхгүй байгаа хүүхэддээ тус болчих санаатай дараах бяцхан ярилцлагуудыг авав. Зөвхөн Фейсбүүк найзууд нь харах тохиргоотой бичвэрийн коммент хэсэгт нь явагдсан энэ яриа бусад хүмүүст ч хэрэгтэй мэт санагдаад өөрийнх нь зөвшөөрөлтэй энд тавьлаа.
Мөн математикийн шинжлэх ухааны өнөөгийн байдлын талаар Математикийн ухааны Төрийн шагналт Ч. Алтаннараас асууснаа мөн орууллаа.
Монгол Улсын ШУА-ийн Хими, химийн хүрээлэнгийн гишүүн, Монгол улсын хамгийн залуу академич Др. Ж. Тэмүүжин өөрийн фэйсбүүк хуудаснаа түүний Google Scholar дахь ишлэлийн тоо 3000 хүрснийг зарлахад нь бахдан баяр хүргээд Монгол улсад химийн шинжлэх ухааны хөгжил дэлхийн бусад улсуудтай харьцуулахад хаана байгаа юм, Монголд химиэр хаана сурвал оновчтой вэ гэдэг талаар дараах ярилцлагыг өрнүүлэв (минийх түүнийхээс 38 дахин бага юм). Энэ талаар Шинжлэх, ухааны, технологийн сангаас (ШУТС) мөн саяхан нэг хурал зохион байгуулсан.
Эрдэнэбат: Баяр хүргэе! Юм асууя. Салбарын онцлогтой холбоотойгоор. Жишээ нь химичид, эдийн засагчдыг нэг үзүүлэлтээр харьцуулж болохгүй байх. Алимыг жүржтэй харьцуулах нь нэг их утга төгөлдөр зүйл биштэй нэгэн адил. Харин эдийн засагчдыг хооронд нь, мөн химичдийг хооронд нь харьцуулах нь зүйн хэрэг. Эдийн засагт Тилбургийн их сургуулиас өгүүллийн импакт фактор, нөллөөллийн оноо (article influence score)-г ашиглан ийнхүү ранкалдаг. Тэгэхээр эндээс МУИС энэ салбарт Монголдоо өрсөлдөгчгүй, мөн Азидаа нөллөөллийн оноогоор 63-д ордог гэх мэт мэдээллийг авч болно. Химийн салбарын хувьд ийм ранк байдаг бол уу? Тэгэхээр химийн салбарт Академи МУИС-тай харьцуулахад ямар юм, Академи Азидаа хэдэд жагсдаг судалгааны байгууллага юм гэх мэт мэдээллийг авч болохоор? Байхгүй бол ийм ранк гаргавал бидэнд их хэрэгтэй юм гэж бодлоо.
Тэмүүжин: Өөр өөр мэргэжлийг хооронд нь харьцуулж болохгүй л дээ. Тэр ойлгомжтой. Ядахдаа тухайн салбарт ажиллагсдын тоо, хөрөнгө зарцуулалтаасаа шалтгаалаад сэтгүүлүүдийн импакт факторууд нь өөр өөр байдаг. Нэг салбар дотор ч гэсэн хэт зөрөөтэй. Миний голчлон судалгаа хийдэг хаягдал боловсруулалт, байгалийн бүтээгдэхүүний боловсруулалтын талаар өгүүлэл хэвлэдэг сэтгүүлүүдийн дундаж импакт фактор нь 1-2 л байхад нэг салбар мөртлөө нано хоолой, устөрөгчийн түлш, сэргээгдэх эрчим хүч, катализын өгүүлэл хэвлэдэг сэтгүүлүүдийнх 6-гаас дээш дундаж нь 10 гаруй байдаг. Манай хими, материал судлалын чиглэлд ингэж ранк үүсгэх боломжгүй юм л даа. Импакт факторын ялгаа 5-10 дахин зөрөөтэй гэдэг нь төдий чинээ олон хүн л ашиглаж байгаагийн л үзүүлэлт учраас. Миний харж байгаагаар тухайн өгүүлэлд олон улсууд хамтарсан байвал уг өгүүллийн голлох зохиогчид (1-р зохиогч, холбоо барих зохиогч) нь хаанаас вэ гэдгийг харгалзаж үзээд нийт байгууллагын тоонд хувааж оролцогчдын хувь нэмрийг тооцоолдог аргачлал бас байдаг юм билээ. Хүсвэл Академи, МУИС-ийг салбар салбараар нь өрсөлдүүлээд аль салбарт нь илүү бүтээл гарч байгааг олж болно л доо. Тэгэхдээ л дээр бичсэнчлэн нэг салбар дотроо л судалгааны чиглэлээс хамаараад хэвлүүлж буй сэтгүүлүүд нь ялгаатай байна, хэддүгээр зохиогчоор орсон бэ, яг хаана судалгаа хийгдсэн бэ гээд авч үзэх олон хүчин зүйл гарч ирнэ. Тэр нь залхуутай. Гэхдээ хэн нэг нь хийчихвэл бас сонирхолтой л доо. Би ч хэдэн жилийн өмнө зохиогчдын оролцоог тооцох аргачлал маягийн юм боловсруулж байсан юм. Тэгээд орхичихсон.
Эрдэнэбат: Салбараа болиод тэгвэл таны ажилладаг үндсэн дэд салбар руу оръё. МУИС илүү судалгаа хийж байна уу, Академи хийж байна уу? Бид шинжлэх ухааны сайн материал болчих хүүхдүүдээ сайн газар сургах ёстой. Мөн их сургуулиудыг судалгаанд суурилсан сургалт явуулахыг шаарддаг. Тэгэхээр МУИС жишээ нь ШУТИС-ээс сайн судалгааны сургууль уу үгүй юу, Азидаа жишээ нь топ -100-д орох уу, таны бодлоор? Эсвэл ийм мэдээлэл авч болох эх үүсвэр байна уу? Миний бодлоор ийм төрлийн мэдээллийг салбар салбарын эрдэмтэд бид олон нийт, эцэг эхчүүдэд өгч байх үүрэгтэй юм шиг санагдаад байгаа юм л даа.
Тэмүүжин: Өнөөдөр эрдэм шинжилгээ судалгааны ажлын Монгол улсын түвшин хөгжлийн гарцны талаар хурал болсон юм. Энэхүү хуралд судлаач болон судалгааны байгууллагыг үнэлдэг үнэлгээний талаархи 2 слайдыг хавсаргалаа. Эндээс л аль сургууль, судлаачид нь илүү нь харагдах байхаа.
Эрдэм шинжилгээний байгууллагуудын үнэлгээний аргачлал.
Эрдэнэбат: Энд мэргэжлийн ялгаа гарч байгаа юм болов уу даа. Энэ хоёр слайд миний асуултуудад нэг их сайн хариулт болж чадахгүй л байна л даа. Уул энэ арга хэмжээг зохион байгуулсан хүмүүс ч гэсэн миний асуугаад байгаа зүйлийг ч бас сонирхоод байгаа бололтой "...Судалгааны ажлын Монгол улсын түвшин" нэртэй байгаагаас харахад. Гэхдээ таныг ойлголоо, энэ хурал дээр миний асуултад хариулах өөр слайдууд байсан байж магадгүй юм байна. Тэднийг олохыг оролдъё. Энэхүү бичил ярилцлагыг маань зөвхөн таны фейсбүк найзууд л харах тохиргоотой байгаа юм байна. Өөр олон хүмүүст хэрэгтэй байж болох тул би өөрийн хуудаснаа тавьж болох болов уу? Цаг зав гарган асуултаадад маань хариулсан танд баярлалаа!
Тэмүүжин: Болноо болно, шэйрлэж. Илтгэл дээр гол нь санаагаа биччихээд цааш дэлгэрэнгүйг нь өөрөө яриад явчихдаг учир, бас хүссэн мэдээлэл чинь байхгүй байж болно. Би өөрийн 2 слайдыг явуулсан учир нь хүрээлэнд, их сургуулд болон сургуулиудын чанарыг тэрхүү слайд дээр бичсэн үзүүлэлтээр л харьцуулчихад гараад ирнэ ш дээ гэж хэлэх гэсэн юм. Миний хамгийн гол хэлдэг санаа нь судлаачдыгаа судалгаа хийж буй чиглэлээр нь уралдуулж болохгүй шүү гэж хэлдэгт оршдог юм. Хамгийн сонирхол татаж буй чиглэлд судалгаа хийдэг хүний хэвлүүлэх сэтгүүл, хэвлэсэн бүтээлээс авах ишлэл нь хоорондоо хэт ялгаатай байж болно. Нөгөө талаар өндөр хөгжилтэй улсад сонирхолгүй юм шиг харагдаж буй боловч уг судалгааны чиглэл манай улсын хувьд асуудал шийдсэн чухал судалгаа байж болох учир ишлэл багатай судалгааг ач холбогдолгүй гэж үзэж болохгүй.
ЖИЧ: Дээр ШУТС-аас харуулж байгаа шиг өөр өөр салбарын эрдэмтдийн Google Scholar дахь ишлэлийн тоог механикаар харьцуулах нь хамгийн гэнэн бөгөөд бүдүүлэг зүйл ба энэ талаар дараагийн нийтлэлээрээ бичих болно.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Герман монголын хамтарсан технологийн дээд сургуулийн гүйцэтгэх захирал, Оюу Толгой компаний ТУЗ-ийн гишүүн асан, МУИС-ийн Санхүүгийн тэнхимийн дэд профессор, Математийн ухааны Төрийн шагналт Ч. Алтаннар өөрийн веб хуудаснаа Eagle.mn сайтын "Дэлхийн их, дээд сургуулиудын чансаанд Монголын 25 сургууль багтжээ" гэсэн нийтлэлийг шейрлээд "Deed bolovsroliin togtoltsoo toonii araas bish chanariin araas yavah tsag ni ali ert bolson. Mash olon gazraas ih surguuliudiig erembelsen baidliig harj bolno. Hussen huseegui ene ni tuhain surguuliin chanariig iltgeh neg hemjuur l bolno. Ene deer bid nar heded baina geheesee iluu manai surguuliudiin urd yamar surguuliud orson baina bid tednees yugaaraa iluu yugaaraa dutuu zeregt dugnelt gargah heregtei" гэж бисэнийг уншаад дараах сэтгэгдлийг үлдээж, асуулт тавив.
Эрдэнэбат: Eagle худлаа мэдээ (fake news) түгээж байгаа нь тун харамсалтай. Эх үүсвэр рүү нь ороод уншвал дэлхийн 26 мянга гаруй их сургуулиас 23 мянга орчим нь веб хуудастай байдаг юм байна. Тэдний тоонд Монголын 25 сургууль ордог юм байна л гэсэн ойлголт авлаа. Их, дээд сургууль веб хуудастай байх болон дэлхийн шилдэг их, дээд сургууль байх хоёрын хооронд маш их ялгаа бий. Гэхдээ ийм мэдээлэл асар их түгэж байгаа нь ахлах сургуулиа төгсөгчид, тэдний эцэг эх, ер нь олон нийт энэ төрлийн мэдээллээр ангаж цангаж байгааг харуулж байгаа байх. Би эдийн засгийн салбарын талаарх мэдээллийг энд бичсэн. Манай математикийнхан ер нь хаана явдаг юм бол?
Алтаннар: Санал нэг байна. Ер нь гол жагсаалт гаргадаг газруудаа харах нь чухал. Манайхыг оролцуулсан байгалийн ухааны салбарын жагсаалтыг харж байгаагүй юм байна. Энэ талаар уг нь хамгийн сайн ойлголттой, харьцуулсан судалгаа хийж байх ёстой газар нь их сургуулиудын удирдлагын хэлтсүүд. Их сургуулиудын хөгжилийн бодоготой энэ нь уялдах ёстой.
---------------------------------------------------------------------------------------
Энэхүү ярилцлагыг МУИС-ийн багш нарын фейсбүүкийн хаалттай группт тавьтал МУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч профессортой дараах асуулт хариулт солилцов.
Ганбат: Химиэр МУИС -д сурсан дээр үү? ШУТИС-д сурсан дээр үү гэдэг асуултад шууд хариулаагүй байна. Өөрөөр хэлбэл Аль нь илүү гэдгийг хэлээгүй байна. Хоёр слайднаас харвал МУИС-д сур гэж. Зөв ойлгосон байна уу?
Эрдэнэбат: Би хариултаа олоогүй л байгаа. Судалгааны чанарыг гаргаж болох ч гаргасан хүн байхгүй бололтой. Сургалтын чанар гэдгийг бол хэмжихэд улам бүр л хэцүү байх. Эхлээд уул нь чадахаа хиймээр байна. Дээр линкийг нь тавьсан ярилцлагад сурвалжлагчийн "Манай анагаахын шинжлэх ухаан дэлхийн хэмжээнд хөгжиж чадаж байгаа юу" гэсэн асуултад Анагаахын шинжлэх ухааны доктор, академич П.Нямдаваа "Дэлхийн 160, 170 орчим орноос манай улс 60, 70 хавьцаа яваа л гэж хэлье дээ" гэж хариулсан байсан. Яг ямар үндэслэлтэйгээр ийнхүү хэлж байгаа нь л бидэнд хэрэгтэй болохоос нэг хүний юу гэж тааж байгаа нь тийм чухал гэж үү? Бид хаана байна вэ гэдгээ сайтар мэдсэний дараа л хаашаа явах вэ гэдгээ мэднэ. Танай салбарынхан хаана явж байна?
МУИС-ийн өөр нэг багш: Яг үнэн. Нэг жилийн өмнө ШУС- ийн хурал дээр захиралаас "Бид Азийн топ зууд орох гэж байгаа юм байна. Тэгэхээр бид одоо яг хэдэд явж байна вэ гэж асуухад тэрийг тодорхой мэдэхгүй байна гэсэн". Хаана гүйж яваагаа уралдааны оролцогч мэдэж байж урагшилна шүү дээ.
Эрдэнэбат: 2015 онд УИХ-ын 12-р тогтоолоор батлагдсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-д Монголын дөрвөөс доошгүй их сургуулийг Азийн топ 100 сургуулийн эгнээнд хүргэнэ гэсэн байдаг бол МУИС ийм амжилтанд 2024 он гэхэд хүрэхээр стратегийн төлөвлөгөөндөө тусгасан байгаа. Анхнаасаа бид ийм зүйлийг судалгаа шинжилгээгүйгээр батлан гаргах буруу байсан байх. Би ч асуугаад учрыг нь олоогүй. Гэхдээ одоо нэгэнт батлагдаад улс даяар зарлачихсан болохоор ард түмэн МУИС-ийг л харж байгаа. Тэгэхээр сургуулийн удирдлага энэ талаар юм хийж эхлээчээ. Ядахнаа салбаруудыг хариуцсан профессорууд нь энэ тухай бодож эхэлцгээе л гээд байгаа юм. Нэгэнт л профессорын албан тушаал дээр байгаа юм чинь үүнийгээ шагнал, урамшуулал гэж харахаа болиод үүрэг, хариуцлага болгоё оо л гээд байгаа юм.
Жич: МУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Ганбат багшид тавьсан асуултандаа 6 долоо хоногийн дараа ч хариулт аваагүй болно. Нэг бол миний комментийг хараагүй, эсвэл хариулах шаардлагагүй гэж үзсэн бололтой.

do not study chemistry in Mongolia! trust me, I am a chemist :)
ReplyDeleteГадагшаа явж сурах санхүүгийн боломж байхгүй, эсвэл эцэг эх, эмээ өвөөгөө асардаг химид сонирхолтой хүүхэд Монголд химиэр суръя гэвэл хаашаа орвол дээр вэ?
Delete