Tuesday, 30 August 2022

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлхтөн маш сайн мэддэг болжээ. Үр дүнг нь хүчээр өөрчлөх гэж муйхарлавал өөрсдөө л урт хугацаанд хохирох учир бусад бараа, бүтээгдэхүүнийхтэй болон өөрийнх нь өмнөх үетэй харьцуулахад үнэ яагаад өөрчлөгдөж буйг нь судлаж, юуг дохиолж, анхааруулаад байгааг нь ойлгохыг оролддог болжээ. 

Sunday, 24 May 2020

ОУВС-ийн хөтөлбөрийн дараах, Ковид-19-ын үеийн, УИХ-ын сонгуулийн өмнөх Монгол улсын эдийн засгийн зарим үзүүлэлтүүд

Маргаашийн УИХ-ын сонгуульд зориулж эдийн засгийн цаг үеийн болон хэтийн төлөвийн талаарх мэдээлэл өгөхийг чадлын хэрээр оролдох нь үүрэг минь мэт санагдав.

Удиртгал

Миний төлж буй татварын хувь нарийн бичгийнхээс маань бага байгаа нь маш том гажуудал, орлого өндөртэй хүмүүс нь өндөр хувиар татвар төлж, багатайнууд нь багаар, магадгүй огт төлөхгүй ч байх ёстой хэмээдэг дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг шинээр хүн ажилд авахдаа дараах гурван шинжийг хардгаа хэлсэн байдаг.
Ирэх 4 жилд Засгийн эрх барих хүмүүсээ маргааш ажилд авах гэж байгаа бидний хувьд мөн бодууштай 3 шинж байж магадгүй юм гэж бодлоо. Эдгээр нь:
1. Интегрити
2. Оюун ухааны чадавхи
3. Эрч хүч юм.
Гэхдээ эхнийх нь байхгүй л бол нөгөө хоёр нь чамайг ална шүү хэмээжээ.


Monday, 4 November 2019

Их хүссэн хүнд төрийн болон бизнесийн жолоог бүү атгуул

Эрх мэдлийг улайран тэмцэж авсан хүмүүс анхнаасаа эрх мэдэлд ойртох ч ёсгүй хүмүүс байх нь олонтаа. Эрх мэдлийг эрмэлзэх нь ихэнхдээ амиа хичээгч зан, өөрийгөө хоосон дөвийлгөн боддог байх, шунал, бусдыг үл хайхрах гэх мэт нарсист зан авиртай корреляцтай байдаг ажээ.

Ийм сөрөг авир дээр нэмээд өөртөө хэт итгэлтэй зан, олны анхаарлын төвд байхыг эрмэлзэх, аливаа зүйлээс үл эмээх, тогтворгүй орчинд үр дагаварыг нь тунгаалгүйгээр асар түргэн шийдвэр гаргах, зорилгодоо хүрэхийн тулд худал хэлэх болон бусад увайгүй үйлдэл хийх, ичих, харамсах, гэмших чадваргүй байх нь психопат гэсэн нийгмийн эсрэг (antisocial) сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний үндсэн шинжүүд юм.

Эдгээр шинжүүд нь хүн болгонд ямар нэгэн хэмжээгээр байх боловч хэтэрвэл эмгэгт тооцогддог ажээ. Эрдэмтдийн тооцоолж буйгаар аливаа хүн амын 1% нь психопат байх байгалийн өгөгдөлтэй байдаг юм байна. Харин шоронгийн хоригдлууд дээр хийсэн оношоор ноцтой гэмт хэрэгтнүүдийн 20% нь психопат байна гэсэн судалгаа бий. Арай хөнгөн хэлбэр буюу бага зэрэг ёс суртахуунтай буюу хийсэн буруу зүйлийнхээ бурууг нь мэдрэх чадвартайг нь социопат гэдэг.

Дээрх авир, чадварууд нь гэмт хэргийн ертөнцөөс гадна хамгийн ихээр давуу талууд болдог, нийгэмд халтай орчин бол улс төр болон бизнес юм.

Ийм хүмүүс улс төрийн эрх мэдэл рүү татагдаад байдаг нь тийм ч гайхаад байх зүйл биш. Олны анхаарлын төвд байх, бусдаар гайхан бишрүүлэх, шагшин магтуулах, өөрийгөө бусдаас илүү гэж туйлбаргүй итгэдэг учир тэднийг эрхэндээ байлгах гэх нь зүй ёсных. Бусдыг боддоггүй, хайхардаггүй нь хүмүүсийг зорилгодоо хүрэх хэрэгсэл болгон хэрцгийгээр ашиглах,  албан тушаалаа ямар ч эргэлзээгүйгээр урвуулан ашиглах чадвар нь харин ч давуу тал нь болдог.

Харин компаний шийдвэр гаргагчдын хувьд  4% буюу нийт хүн амынхаас 4 дахин илүү төвлөрөл эдгээр хүмүүсийн дунд байна гэж судалгааны ажлууд дүгнэдэг байв. Гэтэл сүүлийн үед үүнийг хамаагүй өндрөөр, бүр 21%-тай салбар ч байна гэж үнэлдэг болж байна.

Monday, 11 March 2019

Нохой жилийн тайлан

Монгол улсад хариуцлагын зуд нүүрлэсэн энэ цаг үед МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессорын албан тушаалыг хашиж байгаагийнхаа хувьд манай улс дахь эдийн засгийн шинжлэх ухааны хөгжлийн талаар тайлагнах нь миний үүрэг гэж бодлоо.

Тилбургийн их сургуулиас гаргадаг эдийн засгийн салбараарх их сургуулиудын чансааны жагсаалт: Дэлхий

Monday, 24 December 2018

Гадаадад магистр, докторын сэдэв, удирдагчаа сонгох нь: хувийн туршлага

Сургуулийн Facebook хуудсан дээр like дарчихсан чинь сүүлийн үед дандаа төгсөлттэй холбоотой гоё зураг оруулаад, мөн сүүлийн үед гадаадад магистр, докторын сэдвээ яаж сонгох вэ, хэнээр удирдуулах вэ та зөвлөөч гэсэн мессеж ирэх болсонтой холбогдуулан зарим хүмүүст хэрэг болж магадгүй юм гэж бодсоны үндсэн дээр өөрийн туршлагаа энд бас биччихдэг юм уу гэж бодлоо. Эдийн засаг, санхүүгээр магистр, докторт сурах гэж байгаа хүмүүст л сонирхолтой байх болов уу.
Манчестерийн их сургуулийн 3 арслантай хамт

Thursday, 22 November 2018

Шинжлэх ухаан ба түүний нэг салбар нь болох эдийн засгийн ухаан


Хүн төрөлхтний оюуны охь болсон шинжлэх ухаан агшин хором бүрд хувьсан хөгжиж байдаг динамик шинжтэй учир түүнийг статик байдлаар ангилах нь төвөгтэй. Гэхдээ ерөнхийд нь математик-физикийн, нийгмийн, экологи-дэлхий судлалын болон амьд организмын шинжлэх ухаан хэмээн 4 ангилах нь түгээмэл. Сагсаар бол холбон тоглогч буюу эдгээрийг хооронд нь холбодог хэсэг бас бий (зураг 1). 



Зураг 1. Шинжлэх ухааны ангилал, холбоос болон зиндаа. Дугуйн хэмжээ нь одоо хэр том салбар буйг илэрхийлнэ. Эх үүсвэр: http://www.eigenfactor.org/

Saturday, 10 November 2018

Авилга ялав


8 жилийн өмнө Англиас эргэн ирээд сургуулийн насны ганц хүүхдээ 115-р сургуульд нэг жил сургав. Тэндхийн цэцэрлэг, сургуулиар явчихсан учир монгол хэл сайн ойлгохгүй, мөн бусад шалтгаанаар дараа нь Хоббид өгөв. Хоёрдох хүүхэд маань сургуульд ороход нэлээд чардайж эхлээд, гуравдах нь сургуульд ороход МУИС-ийн цалингаар хувийн сургуулийн төлбөрийг нь дийлэхгүй болсон учир бүгдийг нь улсын сургуульд оруулав.

Monday, 29 October 2018

Монголыг хөгжүүлэх хүмүүс

Дэлхийн түвшинд гологдохооргүй мэдлэг боловсролтой, өндөр хөгжилтэй улсуудад ажиллахад тавигддаг өндөр босгыг даван гарах чадвартай мэргэжилтнүүдийн маань хэдэн хувь нь гадаадад байгаа бол? Эдгээр хүмүүс бидэнд илүү хэрэгтэй бөгөөд тэдэнгүйгээр Монгол улсын хөгжил, дэвшлийн тухай ярих нь утгагүй билээ.

Гүйцэт ашиглаж чадахгүй байгаа тэрхүү потенциалынхаа үнэлгээг хийхийг энд оролдоё. Алдаа мадаг өчнөөн байх нь мэдээж учир урьдчилан хүлцэл өчөөд, улам сайжруулахад маань уншигч та туслах байх хэмээн гүнээ найдаж байна.

Wednesday, 17 October 2018

Үнэн таныг чөлөөлнө

Одоогийн бүтцээрх шинжлэх ухааны салбаруудынх нь дагуу хуучин МУИС-ийн ЭЗС-д харъяалагдаж байсан нэгжүүдийн профессор багш нарын шинжлэх ухааны бүтээлийн талаарх судалгаа хийлээ. Түүвэр судалгаанд нийт 129 хүн хамрагдсан бөгөөд энэ нь МУИС-ийн нийт үндсэн багшийн 17%-ийг эзэлж байв.

Wednesday, 10 October 2018

Мэдээлэл хүсэх тухай

Монгол улсын эрхэм баялаг нь Оюу Толгойд бус оюунт толгойд бий билээ. Энэ хоёр нийлж байж л Д. Сүхбаатарын хэлснээр "Бидний улс эв саналаа нэгтгэн нийтийн хүчийг нийлүүлэн нэгэн зүг зориглон хөдөлвөөс бид үл хүрэх газар үгүй бөгөөд мэдэхгүй, чадахгүй зүйл үгүй болж, амжилтын манлайд хүрэхийг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ" болох бизээ.

Манай баг олон улсын хэмжээнд эрдэм шинжилгээний бүтээлээ хэвлүүлсэн Монгол хүмүүсийг илрүүлэн, эх нутагт нь эргүүлэн авч ирж Монгол хүүхдүүдэд хичээл заалгах зорилгоор нэгэн судалгааны ажил хийж байгаа болно. Эхний ээлжинд нийгмийн ухааны ишлэлийн индекстэй (SSCI) сэтгүүлд хуучин МУИС-ийн ЭЗС-ийн бүрэлдэхүүнд багтаж байсан болон эдийн засагтай холбоотой салбаруудаар бүтээлээ нийтлүүлсэн Монгол эрдэмтдийн судалгааг хийж байна.

Monday, 8 October 2018

Сэтгүүлийн эшлэлийн тайлан дахь Эдийн засгийн салбарын сэтгүүлүүдийн нэр, ранк, нийтлүүлсэн монгол


Сэтгүүлийн эшлэлийн тайлан (Journal Citation Reports)-гийн 6 сарын 26-нд гарсан хамгийн сүүлчийн дугаарыг МУИС-ийн IP хаягнаас 1 сар үзэх эрх нээгдсэн завшааныг ашиглан зарим салбарын сэтгүүлүүдийн нэр, ранкыг та бүхэнд толилуулж байна.  Эдгээр салбарт МУИС-ийн ЭЗС-д харъяалагдаж байсан болон эдийн засагтай холбоотой салбаруудыг оруулсан болно.

Thursday, 4 October 2018

Соната болон Монгол улсын дээд боловсролыг хөгжүүлэх 22.22 сая ам. долларын төсөл


2 долоо хоногийн өмнө 708 гишүүнтэй “МУИС-ийн багш нар” нэртэй, 4 захирал маань байдаг нууц группт (МУИС 773 үндсэн багштай) өмнө нь дэд захирал хийж байсан нэг профессор одоогийн 3 захирлын унаж байгаа машинууд болон автобусуудыг оноор нь жагсаагаад, автобаазаа шинэчлэх шаардлагатай байгаа талаар бичжээ. Машинууд нь миний хувьд бараг шинэ (2006, 2010 оны Соната), дээр нь одоогийн 4 захирлын зарим нь надаас хамаагүй залуу улс учир коммент хэсэг дээр нь 

Tuesday, 25 September 2018

Химиэр МУИС-д сурсан нь дээр үү, ШУТИС нь дээр үү? Химич, Академич Жадамбаатай хийсэн ярилцлага


Би олимпиадын хүүхэд биш юм чинь математикт нэг их сайн биш юм шиг байна аа, Химиэр сурдаг юм уу хэмээн учраа мэдэхгүй байгаа хүүхэддээ тус болчих санаатай дараах бяцхан ярилцлагуудыг авав. Зөвхөн Фейсбүүк найзууд нь харах тохиргоотой бичвэрийн коммент хэсэгт нь явагдсан энэ яриа бусад хүмүүст ч хэрэгтэй мэт санагдаад өөрийнх нь зөвшөөрөлтэй энд тавьлаа. 

Мөн математикийн шинжлэх ухааны өнөөгийн байдлын талаар Математикийн ухааны Төрийн шагналт Ч. Алтаннараас асууснаа мөн орууллаа.


Thursday, 13 September 2018

Emerging Markets Finance & Trade сэтгүүлийн сүүлийн дугаарт


Emerging Markets Finance & Trade сэтгүүлийн сүүлийн дугаарт Турк эдийн засагчид, эдийн засгийн тэнхимүүдийн чансааг тайлагнасан нийтлэл гарчээ.

Emerging Markets буюу шинээр түрэн гарч ирж буй улсууд гэдэгт өндөр хөгжилтэй улсуудын түвшинд арай хүрээгүй, гэхдээ Монгол мэтийн хөгжиж буй улсуудаас илүү хөгжилтэй улсуудыг оруулдаг билээ.
Монгол анх удаагаа Review of Economics and Statistics-д нэрээ гаргав, Нийтлэлийн хайчилбар болон бусад улстай харьцуулвал

Thursday, 6 September 2018

Сэтгүүлийн эшлэлийн тайлан дахь Үйлдлийн шинжилгээний сэтгүүлийн нэрс, ранк, нийтлүүлсэн монгол

Сэтгүүлийн эшлэлийн тайлан (Journal Citation Reports)-гийн 6 сарын 26-нд гаргасан хамгийн сүүлчийн дугаарыг МУИС-ийн IP хаягнаас 1 сар үзэх эрх нээгдсэн завшааныг ашиглан зарим салбарын сэтгүүлүүдийн нэр, ранкыг та бүхэнд толилуулж байна.  Эдгээр салбарт МУИС-ийн ЭЗС-д харъяалагдаж байсан болон эдийн засагтай холбоотой салбаруудыг оруулсан болно.

Сэтгүүлийн эшлэлийн тайлан дахь Нийгмийн ухааны математик арга зүй салбарын сэтгүүлийн нэрс, ранк, нийтлүүлсэн монгол

Сэтгүүлийн эшлэлийн тайлан (Journal Citation Reports)-гийн 6 сарын 26-нд гаргасан хамгийн сүүлчийн дугаарыг МУИС-ийн IP хаягнаас 1 сар үзэх эрх нээгдсэн завшааныг ашиглан зарим салбарын сэтгүүлүүдийн нэр, ранкыг та бүхэнд толилуулж байна.  Эдгээр салбарт МУИС-ийн ЭЗС-д харъяалагдаж байсан болон эдийн засагтай холбоотой салбаруудыг оруулсан болно.

Сэтгүүлийн эшлэлийн тайлан дахь Статистик ба магадлалын салбарын сэтгүүлийн нэрс, ранк, нийтлүүлсэн монгол

Сэтгүүлийн эшлэлийн тайлан (Journal Citation Reports)-гийн 6 сарын 26-нд гаргасан хамгийн сүүлчийн дугаарыг МУИС-ийн IP хаягнаас 1 сар үзэх эрх нээгдсэн завшааныг ашиглан зарим салбарын сэтгүүлүүдийн нэр, ранкыг та бүхэнд толилуулж байна.  Эдгээр салбарт МУИС-ийн ЭЗС-д харъяалагдаж байсан болон эдийн засагтай холбоотой салбаруудыг оруулсан болно.

Сэтгүүлийн эшлэлийн тайлан дахь Нийтийн удирдлага (public administration) салбарын сэтгүүлийн нэрс, ранк, нийтлүүлсэн монгол

Сэтгүүлийн эшлэлийн тайлан (Journal Citation Reports)-гийн 6 сарын 26-нд гаргасан хамгийн сүүлчийн дугаарыг МУИС-ийн IP хаягнаас 1 сар үзэх эрх нээгдсэн завшааныг ашиглан зарим салбарын сэтгүүлүүдийн нэр, ранкыг та бүхэнд толилуулж байна.  Эдгээр салбарт МУИС-ийн ЭЗС-д харъяалагдаж байсан болон эдийн засагтай холбоотой салбаруудыг оруулсан болно.

Сэтгүүлийн эшлэлийн тайлан дахь Хүн амзүйн салбарын сэтгүүлийн нэрс, ранк, нийтлүүлсэн монгол

Сэтгүүлийн эшлэлийн тайлан (Journal Citation Reports)-гийн 6 сарын 26-нд гаргасан хамгийн сүүлчийн дугаарыг МУИС-ийн IP хаягнаас 1 сар үзэх эрх нээгдсэн завшааныг ашиглан зарим салбарын сэтгүүлүүдийн нэр, ранкыг та бүхэнд толилуулж байна.  Эдгээр салбарт МУИС-ийн ЭЗС-д харъяалагдаж байсан болон эдийн засагтай холбоотой салбаруудыг оруулсан болно.

Сэтгүүлийн эшлэлийн тайлан дахь Бизнесийн салбарын сэтгүүлийн нэрс, ранк, нийтлүүлсэн монгол


Сэтгүүлийн эшлэлийн тайлан (Journal Citation Reports)-гийн 6 сарын 26-нд гаргасан хамгийн сүүлчийн дугаарыг МУИС-ийн IP хаягнаас 1 сар үзэх эрх нээгдсэн завшааныг ашиглан зарим салбарын сэтгүүлүүдийн нэр, ранкыг та бүхэнд толилуулж байна.  Эдгээр салбарт МУИС-ийн ЭЗС-д харъяалагдаж байсан болон эдийн засагтай холбоотой салбаруудыг оруулсан болно.

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...